Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Э.Бат-Үүл: МАН-ын дарга У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар нийслэлд надтай нэг тойрогт нэр дэвшихийг уриалж байна

 Хотын дарга асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН намайг хулгайч дээрэмчин, алуурчин болгож, гүтгэх ажиллагааг гучин жил явуулж байгааг та бүхэн мэднэ. Энэ удаад гэр бүлээр минь гүтгэн доромжилж байна. Сонгууль бүрийн өмнө намайг айл ухдаг хулгайч, хүн зоддог, дээрэмчин, өөрийн журмын анд С.Зоригийг хөнөөсөн гэж ярьж 30 жил гүжирдлээ. Харамсалтай нь энэ гүтгэлгийг илчлэх боломж надад даанч алга. Цагдан хоригдсон М.Энхсайханы аюул занал намайг хүлээж байна. Гагцхүү миний бие шударга шүүхээр нээлттэй шүүлгэх эрхээ эдэлнэ гэдэгт итгэж, иргэний журамт үүргээ биелүүлэхээр тэвчиж сууна. Шүүхээс өмнө намайг гэмт хэрэгтэн болгож байгаад би маш их сэтгэл зовж байна. Аливаа нөлөөнөөс ангид шударга шүүх хурал болоосой гэж хүсч байна. Шударга шүүхээр хуулийн дагуу шүүгдсэний дараа энэ бүхэн ямар муухай гүтгэлэг байсныг олон түмэн мэдэх болно. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах гэсэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа явагдаж байна. Энэ зорилгын төлөө МАН сүүлийн дөрвөн жил ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тиймээс миний бие МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт тэр тусмаа гэр хороолол, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна. Хүний араар гүтгэхээ боль. Сонгогчдынхоо өмнө очоод үнэн мөнийг ярьж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэх хэрэгтэй. Би гучин жил улс төрд байхдаа хэзээ ч хүний хувийн асуудлаар гүжирдэж хувийн сонирхлоор хандаж байгаагүй. Зөвхөн улс төрчдийн бодлого, үнэт зүйлтэй холбогдуулан шүүмжилж ирсэн. Хуулийг баримталж явах ёстой хэмээн бүх цаг үед хэлдэг байсныг тэр тусмаа МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр мэдэхийн дээдээр мэднэ” хэмээлээ.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Таны хувьд улс төрийн шийдвэрээ гаргасан уу? Таныг бие дааж нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл байсан?
-Бие дааж нэр дэвших 800 хүнийхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Хамгийн гол нь МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг нийслэлийн УИХ-ын тойрогт нэр дэвшиж, шударга шүүхээр шүүлгээсэй гэж хүсч байна.
-Нэр дэвшигчдийг СЕХ албан ёсоор бүртгэхээс өмнө таныг ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн хувьд боломжгүй болгох нөхцөл байдал үүсвэл яах вэ?
-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг саяхан ямар байдалд оруулсныг хүмүүс мэдэж байгаа. М.Энхсайхан сонгуульд нэр дэвшинэ гэж байсан. Гэхдээ шоронгоороо намайг айлгахгүй.
-Таны хэлсэнчлэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан таны талаар гүтгэлэгт нэвтрүүлэг хийсэн нь таныг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаас гадна өөр ямар зорилготой гэж харж байна вэ?
-Д.Амарбаясгалан хотын дарга болох гэж байгаа гэнэ. Эрх биш нийслэлчүүд Д.Амарбаясгалан ЖДҮ-чингээр удирдуулахад хүрээгүй гэж бодож байна. Энэ дээрэмчнээр хотоо удирдуулахдаа хүрээгүй.
–Таны нэр дэвших тойрог тодорхой болсон гэж ойлголоо. Та 801 хүний гарын үсгийг Баянзүрх дүүргээс цуглуулах уу?
-Хаанаас нэр дэвших тойргоо би одоо хэлж болохгүй. Тойргоо хэлчихвэл тэд зугтаачихвал яах уу. Би хэд хэдэн тойргоос зэрэг гарын үсэг цуглуулна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com