Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
АН: Ажилдаа хариуцлага алдсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг огцруул

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү дэд дарга Б.Жаргалан болон бусад гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын нэг гэж үзэн Европын Холбооны Комиссын хар жагсаалтад оруулаад байгаа юм. Тиймээс АН-аас ажилдаа хариуцлагагүй хандсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг огцруулах шаадлага тавьж байна.

АН-ын дэд дарга Б.Жаргал "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл маш хүнд болж эхэлж байна. Бизнесийн орчин муудаж, бизнес эрхлэгчдийн орлого буурч, ажлын байр устаж байна. Сүүлийн сард малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнэ мөн уналаа. Гэтэл энэ сарын 7-ны өдөр Европын Холбооноос МУ-ыг хар жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргалаа. МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ. Татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амласан. Гэтэл манай улс саарал жагсаалтад ороод зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарлаа. Тиймээс бид дараах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна" гэлээ. Үүнд:

"2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Европын Холбооны Комисс шийдвэр гарган Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаалаа. 

Манай улс ийнхүү дэлхийн хамгийн том зах зээл болох 450 сая хүн амтай, 21 их наяд ам. долларын эдийн засаг бүхий Европын холбооны эдийн засгийн хоригт хамрагдах боллоо. ЕХ-ны комиссоос тус жагсаалтаа ЕХ-ны парламентад өргөн барьсан бөгөөд уг жагсаалт батлагдсанаар энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улс хориг арга хэмжээнд орно.

ХАР ЖАГСААЛТ гэж нэрлэж хэвшсэн тус жагсаалтад манай улстай хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улсууд багтдаг.

Хар жагсаалтад багтахаас өмнө манай улсыг саарал жагсаалтад оруулж тус жагсаалтаас гарах ажлын даалгавар, хугацааг хангалттай өгсөн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн мэргэжлийн бус Засгийн газар тус анхааруулгыг үл тоон эрх зүйн орчныг сайжруулах, татварын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог шинэчлэх талаар тодорхой ажил хийгээгүйн улмаас Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирлаа.

Манай улс олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаагаа нотлох, мөн эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд:

  • Нэгдүгээрт, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулах;
  • Хоёрдугаарт, холбогдох хууль тогтоомжийг яаралтай шинэчлэх; 
  • Гуравдугаарт, олон улсын байгууллагуудад хар жагсаалтаас гарах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, үнэн зөв мэдээ тайланг хүргүүлэх чиглэлээр намчдыг биш харин мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг тус тус шаардаж байна" гэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com