Өнөөдөр /2020.05.14/ УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намын гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авлаа. С.Жавхлан, “Олуулаа болж байгаадаа баяртай байна. Ардчилсан намын гишүүн болсноор хонхны дууг дахин дуугаргаж, хөх тэнгэрээ дахин цэнхэртүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээлээ.
Ингээд босоо монгол болон кирилл бичгээр бичсэн “Хонхны дуу” дууны үг бүхий дурсгалын зүйлийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гардуулсан юм.