Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ ХАМГИЙН ОЛОН ХУУЛЬ САНААЧЛАН БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛЖЭЭ

“УИХ-ын гишүүн нь хууль санаачлан боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх,
хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй”

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд 71 хуулийн төсөл санаачлан боловсруулж, 60 орчим хувийг нь буюу 41 хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулсан байна. Энэ үзүүлэлтээрээ 2016 оны парламентын хамгийн олон хууль санаачлан боловсруулж өргөн барьсан буюу УИХ-ын гишүүний үндсэн үүргээ хамгийн сайн биелүүлсэн гишүүнээр нэрлэгдэж байжээ.
Мөн сонгогчдынхоо санал, судалгаа шинжилгээнд тулгуурлан хүн амын бүлгүүд, нийгмийн бүх салбаруудад чиглэсэн 146 тогтоол, шийдвэрийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганд өргөн барьсан нь УИХ-ын гишүүд дундаа бас л хамгийн өндөрт тооцогдох үзүүлэлт юм.
Түүний санаачлан боловсруулж батлуулсан хууль тогтоомжууд хэрэгжиж эхэлснээр нийгмийн бүлгүүд, ард иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгсөөр байгааг цөөн хэдэн жишээгээр дурдъя.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль

Энэхүү хуулийг УИХ-ын чуулганаар 2012 онд батлуулан хэрэгжүүлснээр 1990-2000 оны шилжилтийн нийгмийн үед ажилласан жил нь тасраад байсан иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг 5-11 жилээр нөхөн тооцож Улсын хэмжээнд нийт 700 гаруй мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч, тэтгэврийн хэмжээ нь багаар тогтоод байсан иргэд тэтгэврээ нэмэгдүүлэн тооцуулж авах боломжтой болжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилж батлуулснаар Эрүүл мэндийн даат­га­лын сангийн санхүүжилт гурван жилийн хугацаанд 36,3 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдагсадын тоо 31 хувиар өссөн байдаг. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаараа шинэ төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авах, даатгалын гэрээгээр зөвхөн улсын гэлтгүй магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн спортын клуб, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа даатгалын цахим картаар шууд төлөх, төлбөртөө хяналт тавих гэх мэт олон боломжууд нээгдсэнээр иргэд илүү хялбараар Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжтой болсон юм.

Хүний хөгжил сангийн тухай хууль

Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүүхдийн мөнгөнд зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгийг хүүхдийн сурах орчинг сайжруулахад зориулж, Улаанбаатар хотын таван дүүрэгт “Хүүхэд хөгжлийн төв” байгуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com