Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Б.Баттулга:ҮБХ-ны 400 гаруй гишүүний хурлыг цахимаар хийж байна

Ардчилсан Намын Үндсэн бодлогын хорооны 15-р хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж намын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэж байна. Ардчилсан намын сонгон шалгаруулалтын хороогоор нэр дэвшигчдийг тодруулсаны дараа Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэж баталгаажуулна гэж эх сурвалж мэдээллээ. Үндэсний бодлогын хорооны гишүүд 14.00 цагт нууцаар саналаа өгч эхлэх аж.  АН-ын ҮБХ-ны хуралдааны талаар тус намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга мэдээлэл өглөө. 

-ҮБХ-ны хурлыг ямар байдлаар зохион байгуулж байгаа вэ?

-Сонгуулийн хууульд зааснаар нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж СЕХ-нд барим бичгээ өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Тиймээс цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор АН энэ удаагийн хурлаа цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн 12:00 цагаас эхлэн ZOOM апплекэйшнийг ашиглан ҮБХ-ны 400 гаруй гишүүний хурлыг цахимаар хийж байна.

Хурлын үйл явцын мэдээллийг өнөөдрийн 20:00 цагт намын удирдлагууд мэдээлнэ. 

-Нэр дэвшихээр нэр нь тодорхой болсон хүмүүс намдаа 100 сая төгрөг хандивласан гэсэн үг үү?

-АН-ын дүрмийн дагуу Сонгон шалгаруулах хорооноос ҮБХ-ны хуралдаанд нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өргөн барина. Үүний дараа ҮБХ хуралдаж нэр дэвшигчдийн тодруулна. Намын дотоод журмаар ҮБХ-ноос тогтоосон намын татвартай холбоотой асуудлыг бүх нэр дэвшигч хангасан. 

-Орон нутагт байгаа ҮБХ-ны гишүүд хуралдаандаа хэрхэн оролцож байгаа вэ? 

-Интернэтийн сүлжээгээр бүх орон нутгаас гишүүд маань холбогдож байна. ҮБХ-ны гишүүдийн ихэнх нь Улаанбаатар хотод байгаа. 

-Өнөөдөр оройн 20:00 цаг гэхэд нэр дэвшигчид тодорхой болно гэсэн үг үү?

-20:00 цагт хурлын үйл явцын талаар мэдээлэл хийнэ. Нэр дэвшүүлэх ажиллагаа түүнээс хойш ч үргэлжилж магадгүй. Ямар ч байсан өнөөдрийн 00:00 цагаас өмнө СЕХ-нд албан ёсоор шийдвэрээ гардуулж өгөх ёстой. 

-МАН ЖДҮ-д холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэсэн. Танай намын хувьд тодорхой шалгуур тавьж байгаа юу?

-Аливаа хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа бол дэвших боломжгүй. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалд цагдаагийн байгууллагын тодорхойлолт гэж юм бий. Тэр шалгууруудыг хангасан хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авна. Дэвших боломжтой үгүйг манай нам шийдэхгүй. 

Гол шалгуур бол тухайн нэр дэвшихээр горилогчийн талаар дунд шатны байгууллагаас саналыг нь авч, ҮБХ-гоор хэлэлцэнэ. Дээрээс нь судалгааны дүн зэрэг олон талын шалгуурыг Сонгон шалгаруулах хороо авч үзээд намын удирдлагуудад танилцуулна. Үүн дээр ҮБХ-ны гишүүд саналаа өгч шийдвэрлэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com