Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Б.Баасанхүү: Хэн өрсөлдөхнүү гэдэгт биш, улс орны өнөөгийн байдалд л анхаарлаа хандуул

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурлаар сонгуульд өрсөлдөгчид тодорно. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баасанхүүгээсээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ "Миний хувьд Орхон аймгаас нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа. ҮБХ-ны хурлаар шийдвэр нь гарах байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН 49 “ЖДҮ”-ийг гаргаснаас болоод улс төр гэхээсээ илүү хувийн өс хонзон байдлаар өнгөрлөө.

Мөн болоод байгаа хамгийн ноцтой зүйл нь Эрдэнэтийн 49 хувиар далимдуулж нэг их наяд төгрөгийн хулгайг Л.Оюун -Эрдэнэ сайд тэргүүтэй одоогийн төр засгийн эрх мэдэлтнүүд хийсэн байна. Гуравдугаар сарын 6-нд онц байдал зарласан. Тэр үеэд буюу дөрөвдүгээр сарын 16-нд компаниа бүртгүүлэн, тавдугаар сарын 11 -нд нэг өдрийн дотор 9,8 тэрбумыг компаниудад хуваарилж нэг ёсондоо шахаа хийсэн гэх мэтчилэн асуудлууд дэлгэгдэж  байна. Баримтуудыг удахгүй гаргаж тавина.

Мөн миний мэдэхээр МАН-ын орон нутаг дахь 14 дарга нь АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Гэтэл МАН орон нутгаас долоон даргаа УИХ-д өрсөлдүүлнэ гэнэ. 

Мөн дахиад хэлэхэд манай улс долдугаар сар гарахад цалингаа ч тавьж чадахааргүй төсөвтэй болчихоод байна. Өнөөдөр 37 корона нэмэгдчихлээ. Улс орон чин оршихуй, эс оршихуй дээрээ тулчихаад байгаа үед энэ сонгуульд хэн ялах уу гэхээсээ илүү улс орны өнөөдрийн төрийн бодлого зөв байгаа юу. Цаашдаа яах вэ гэдэгтээ анхаарлаа хандуулмаар байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com