Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
АРДЧИЛСАН НАМ УИХ-ын сонгуульд боловсролтой, туршлагатай шинэ залуучууд, гурван үеийн төлөөллийг дэмжиж оруулж иржээ

 Ардчилсан намын ҮБХ- ны 15 дугаар хуралдаан бямба гарагт (2020.05.16) амжилттай хуралдаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүдээ тодрууллаа.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрийг танилцуулав. Тэрбээр:
-Иргэд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө санаа зовниж Ардчилсан нам ямар хүмүүсийг ард түмний элч төлөөлөгч болгохоор илгээж буйг чиг тавин чагнаж суугаа байх гэж бодож байна. Монгол Улсыг 2020-2024 онд, цаашдаа хөгжлийн гол шинэчлэлт хийх элч төлөөлөгчдийг эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нууц санал хураалтаар тодруулсан.
Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд, Хуулиар иргэдээ хамгаалдаг байя” гэсэн уриатайгаар оролцохоор болсон. Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах үндсэн журмын дагуу, дотоод сонгуулийн хороо, намын эрх барих дээд байгууллага ҮБХ-ны гишүүдийн болон орон нутгийн дунд шатны намын байгууллагын нууц санал хураалтын үндсэн дээр ард түмний элч төлөөлөгчөөр 76 нэр дэвшигчээ тодруулан илгээж буйгаа зарлаж байна. Эдгээр 76 нэр дэвшигчийг СЕХ-нд албан ёсоор хүргүүлэхээр боллоо” хэмээн мэдээллээ.
Ардчилсан намаас нэр дэвшигчдийн ерөнхий статистик мэдээллээс үзэхэд:
-Нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс
-Нийт нэр дэвшигчдийн 50 хувь нь залуучууд
-Нийт нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй
-Дундаж нас нь 45.
-46 хувь нь эдийн засагч, санхүүч,
-33 хувь нь хуульч, эрхзүйч,
-7.6 хувь нь инженер,
-Үлдсэн хувь нь бусад мэргэжилтэй,

Тэгэхээр Ардчилсан намаас ард түмний элч болгон илгээж буй нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь Монголын улс төрийн хөгжлийн шинэ салхийг сэвэлзүүлж нэр цэвэр ид хийж бүтээх залуусаа олноор нь оруулж ирсэн гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, иргэд сонгогчдын хүсэн хүлээж буй шинэ залуу улстөрчдийг УИХ-ын сонгуульд  нэр дэвшүүлжээ. АН-ын дарга С.Эрдэнэ намын дарга болонгуутаа “Ардчилсан намын фракцгүй нам болгоно. Бодлогын нам болгоно” гэж хэлж байсан үгэндээ хүрч намаа бодлогын нам болгож чадсан төдийгүй намын шат шатны байгууллагад ажиллаж ирсэн залуусыг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхээр оруулж ирсэн байна. Ийнхүү УИХ-ын 2020 оны сонгуульд АН хуульч, эрхзүйч, эдийн засагч, инженер гэх мэт хууль батлалцах, өндөр боловсролтой мэргэжлийн хүмүүсийг олноор дэмжин оруулж ирсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com