Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
"УНААЖУУЛАХ ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АРХАНГАЙ, ДОРНОГОВЬ АЙМГУУДАД АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

Ардчилсан нам анхан, дунд шатны байгууллагуудаа унаажуулах зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Дорноговь, Архангай аймгуудад автомашин хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Анхан, дунд шатны намын байгууллагуудыг унаажуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж, дөрвөн аймаг үлдээд байна. Өнөөдөр Архангай, Дорноговь аймгуудад автомашин хүлээлгэн өглөө. Монгол хүн морьтой, унаатай бол зорьсондоо хүрдэг хэмээн бэлгэшээдэг. Тиймээс ч сонгуулийн босгон дээр Архангай, Дорноговь аймгийн намын дарга нарт автомашины түлхүүрийг нь гардууллаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Бүх шатны сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Б.Төмөрхуяг “Ардчилсан намаас хэрэгжүүлж байгаа “Унаажуулах хөтөлбөр”-т Дорноговь аймгийн Ардчилсан нам хамрагдаж, өөрийн гэсэн унаатай боллоо. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байна. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буй хариуцлагатай цаг мөчид өөрийн гэсэн унаатай болж байгаа учир санасан бүхэн саадгүй бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Унаатай хүн хол явна гэдэг дээ. Тиймээс сонгуульд амжилт үзүүлэхэд маш их түлхэц болох цаг үеэ олсон оновчтой хөтөлбөр боллоо”гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com