Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
О.Баасанхүү: Ард түмэн ядуу, Ардын нам баян байна

Өнгөрсөн баасан гарагт 2016-2020 оны парламентын сүүлийн хаврын чуулган завсарласан. Үүнтэй холбоотойгоор АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ танилцуулж, мэдээлэл хийлээ. мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат АН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэмлэхүй цөөн байсан ч, үйл ажиллагаанд бүх боломжоороо хяналтаа тавьж ажиллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-аас Их хурлын даргад есөн удаа, МУ –ын ерөнхий сайдад 22 удаагийн шаардлага тавьсан байна. УИХ-ын чуулганд хууль батлах хууль тогтоомжийн төсөлд 26 удаагийн санал дүгнэлтийг бичгээр  өгөн, чуулганы хуралдаанд танилцуулагджээ. 65 суудал авсан МАН өнгөрсөн дөрвөн жил бодитой бүтээн байгуулалт хийж чадсангүй. Дүгнэж хэлэхэд бодлогогүй ажилласан дөрвөн жил байлаа. Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, түүн дотроо гишүүдийн ёс зүй алдагдсан дөрвөн жил байлаа. Ялангуяа төрийн албан дээр гарсан хариуцлагагүй үйлдлүүд алдаанууд зөндөө гарлаа. Эдийн засгийн өсөлт ард иргэддээ очиж чадаагүй. Төсвийн алдагдал хэмжээнээсээ хэтэрсэн, төсвийн, хөрөнгө оруулалтын үр дүн огт байсангүй. Буруу шийдвэр гарган, шийдвэрээсээ буцсан дөрвөн жил байлаа. Нэг ёсондоо ажил хийсэн дүр эсгэсэн дөрвөн жил байлаа. Эрх баригчдын дотоод хагарал туйлдаа хүрсэн жилүүд байлаа. Зөвхөн эрх ашгийн хоорондын тулалдаан тэмцэлдээний дүнд ард иргэд үрэгдсэн дөрвөн жил байлаа.

Үнэндээ ирэх дөрвөн жил бид эдийн засгийн маш хүнд нөхцөлтэй тулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсний дараах эрх зүйн орчныг шинэчлэх хүлээлтийн дөрвөн жил болж байна. Тиймээс УИХ-ын шинэ бүрэлдэхүүнд маш өндөр хариуцлага оногдоно гэж бид харж байна.

Түүний дараа үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг  70 орчим хувийн биелэлттэй байлаа гэж дүгнэсэн. Бодит байдал дээр ийм үзүүлэлт харагдахгүй байна. Засгийн газар иргэддээ ээлтэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Харамсалтай нь сүүлийн гурван жил эдийн засаг өсөөд байгаа юм шиг харагдавч яг бодитоор өрхийн орлого нэмэгдсэн зүйл байсангүй. Дэлхийн банкны судалгаагаар нийт өрхийн 29,5 хувь нь ядуурлын түвшинээс доогуур үзүүлэлттэй байна. Хэдийгээр цаасан дээр тоо өсөлттэй гарч байгаа ч бодит амьдрал дээрх айл өрх дээр авч үзэхэд энэ тоо биелэлтгүй байгаа нь ажиглагдаж байна. Статистикийн газрын судалгаагаар айл өрхийн орлого нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан. Үүнийг судлаж үзэхэд бодит орлогоор биш, халамж, тэтгэвэр тэтгэмжийн орлогоор тухайн айлуудын орлого өссөн байгаа нь судалгаагаар гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт малын гаралтай түүхий эдийг боловсруулах, тээвэрлэх, нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгоно гэж тусгасан байсан. Гэсэн ч бодитой хэрэгжсэн ажил байсангүй. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хөдөө аж ахуйн хувь хэмжээ 10 орчим хувь дээрээ гацсан байдалтай байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ Өрийн дарамтнаас гаргана гэж гарч ирсэн МАН монгол иргэн бүрийг 27 сая төгрөгний өртэй болгосон байна. Өнгөрсөн дөрвөн жил амлалтаа биелүүлээгүй дөрвөн жил байлаа. Есөн төрлийн татварыг нэмэгдүүлсэн. МАН тансаг зардлыг хэмнэх боломжтой байсан ч ард түмнийхээ халаасыг ухах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлж ирсэн. Хүн амын орлогын албан татварыг гурван удаа нэмсэн. Үүний үр дүнд дундаж давхарга нь зургаан хувь байсан ч улам дордлоо. Шатахууны татварыг үе дараалан нэмсэн. Ипотекийн зээлийг зогсоосон. Ядуурал 2016 онд 21 хувь байсан бол өнөөдөр 33 хувь болтлоо өсчээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАН Хулгай, хүн амины хэрэг, хүчингийн гэмт хэрэг, 60 тэрбум, ЖДҮ зэрэг бүх бузар  гэмт хэргийг хийсэн. Үүнийг МУ-ын ерөнхий сайд өөрийн амаараа хэлсэн. Тухайлбал, Эрдэнэтэд онцгой байдал тогтоолоо гэдэг асуудлаар 197 гэрээ хууль бусаар хийсэн байна. Гэрээнийхээ 70, 80 хувийг хятадуудтай байгуулжээ. Гэрээний нийт үнийн дүн хамгийн багадаа 150 сая доллараас давсан байна. Энэ бол нэг л тод жишээ нь. Мөн Капитал банк дампуурсан. Одоогоор Чингис хаан банкны асуудал маш хурцаар тавигдсан байна. МАН-ын 14 засаг дарга авлигалын хэрэгт  шалгагдаад гурав, дөрвөн жил боллоо. Хамгийн багадаа нэг засаг дарга нь 300 гаруй сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байна. Өнөөдөр МАН-ын тансаглал хэрээс хэтэрсэн. Ард түмэн ядуу байна. Ардын нам баян байна гэдэг үг бол тодорхой болчихоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com