Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
О.Баасанхүү: Эрдэнэтийн гэрээг шалгавал хамаарал бүхий хүмүүс нь илчлэгдэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийн хийсэн гэрээнүүдийг хууль зөрчсөн хэмээн үзэж шалгуулахаар АТГ-т өнөөдөр хүргүүллээ. 

Тэрбээр "2019 оны гуравдугаар сарын 6-аас хойш МУ-ын ЗГ-аас Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлаж өнөөдрийг хүртэл онцгой дэглэмийн үйл ажиллагаа явуулж байгаа. 1995 онд батлагдсан онцгой байдлын үеийн хууль гэж байдаг. Үүнд аливаа төрийн болон хувийн өмчийн компани онц байдал зарлаж байгаа бол тухайн онц байдлын үед хойшлошгүй хийх тодорхой арга хэмжээнээс бусад тохиолдолд ямар нэгэн худалдан борлуулалт хийх хориотой байдаг. Гэтэл 2019 оны тавдугаар сарын 11-нд 9,8 тэрбумыг ямар ч гэрээгүй хийсэн. Гэрээгүй хийсэн компаниудын нийт үнийн дүнг нь харвал хамгийн багадаа 205 сая төгрөгний гэрээ байгаа юм.

Гэрээнүүдийг тооцож үзвэл нийтдээ 150 сая доллар бүхий 91 гэрээг байгуулсан байна. Үүн дотор зөвхөн нэг компани гэхэд л 324 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тиймээс үүнийг би улс төрийн шахаа байх магадлалтай гэж үзэж байна.

Эрдэнэт үйлдвэрт гэрээ хийж болно. Тэр нь компанийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хойшлуулахгүй гэрээ байх ёстой. Түүнээс биш жил хүрээгүй хугацаанд нэг их наядын гэрээ хийж болохгүй.

Хуулиндаа төрийн, хувийн ямар ч компани 50 сая төгрөгөөс дээш худалдан авалтын гэрээ хийж буй тохиолдолд заавал тендер зохион байгуулах ёстой. Тиймээс энэ бол тендерийн хууль зөрчсөн хэрэг.

Мөн 91 гэрээний 55 нь хятадын компанитай хийсэн гэрээ байна. Ажлын гүйцэтгэлээ хийхийн тулд багадаа 40-50 хятад хүнийг ажиллуулна. Эрдэнэтэд багадаа 2000-3000 хятад иргэн байнгын оршин сууж амьдрах нөхцөл үүсэж байна гэсэн үг. Тиймээс үүнд тайлбар авах ёстой” гэлээ.

Мөн үүний ард хэн байгаа вэ хэмээх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Төрийн өмчийн оролцоотой компанийг Засгийн Газрын хэрэг эрхлэх газар хариуцаж байгаа. Энэ бүх гэрээг нягтлаад үзвэл хамаарал бүхий хүмүүс нь гараад ирнэ. Яагаад гэвэл мөнгө мөрөө үлдээдэг. Мөнгө зүгээр ургадаггүй” гэж хариуллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com