Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Сэлэнгэ аймагт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, ЖДҮ-чин Г.Солтан нарыг албадан ирүүлэхээр болов

МАН-аас Сэлэнгэ аймагт улиран нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа авсан хэрэгт буруутгагдаж буй УИХ-ын гишүүн Г.Солтан нарыг шүүхээс албадан ирүүлэх шийдвэр гаргаснаа өчигдөр зарлав.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ гаргасан Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм. Тодруулбал, Өмнөговийн Тост, Тосон Бумбын нуруу зэрэг гурван аймгийн нутагт байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын лицензийг хүчингүй болгон, тухайн компаниудад нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоолыг Ж.Эрдэнэбат гаргасан. Уг шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг, өөрийнхөө ХАСХОМ-д мэдүүлсэн “Хэрх Илч” компанидаа шилжүүлэн авсан юм. Тиймээс түүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа. Нэмж мэдээлэхэд, Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нэр бүхий гишүүдийн хамтаар хамаарал бүхий компанидаа 800 тэрбум төгрөгийн дүн бүхий концессийг эрх мэдлээ урвуулан ашиглаж олгосон үйлдэлд буруутгагдаж, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Г.Солтаны тухайд, тэрбээр өөрийн 100 хувийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээлийг авсан нь тогтоогдоод буй. Тиймээс АТГ-аас түүнийг шалгаад, хэргийг нь прокурорт шилжүүлж, улмаар прокуророос түүнийг яллагдагчаар татаад байгаа юм.

Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан нь өнгөрсөн хугацаанд тогтоолтойгоо танилцахгүй байгаа учраас нийслэлийн Прокурорын газраас албадан ирүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Харин тус шүүх хүсэлтийг хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ингээд шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул нь Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны тавдугаар сарын 19-ний өдрийн буюу өчигдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх шүүгчийн шийдвэр хэвээр үлдсэн гэсэн үг.
Харин нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараа дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлээд байгаа юм. МАН-ын хоёр гишүүн ийн яллагдагчаар дуудагдаж, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат сонгуульд оролцох эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа бол удаан хугацаанд яригдсан Г.Солтаны хэрэг шүүхээр хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com