Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ, Ж.ГАНБААТАР нарын ажлын тайланг харьцуулав

УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан гишүүд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагналаа.
УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Санаачлан боловсруулж, батлуулсан хууль, тогтоомжийн тайлан” нэртэй 153 хуудас бүхий товхимолыг иргэддээ тараав. Тус тайланд нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын тухай 146 тогтоол шийдвэрийн төсөл, 71 хуулийн төсөл санаачлан боловсруулж 60 орчим хувийг нь буюу 41 хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан тухай тайлагнажээ. Уг тайланд бусдын фото зургийг ашигласан болон өөрийгөө сурталчилсан ярилцлага, том том амлалт бус хийж, хэрэгжүүлсэн ажлын тухай л багтжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын “Баянгол хөгжил” нэртэй ажлын тайланд өнгөрөгч дөрвөн жилд УИХ-д ажилласан байдал. Эдийн засгийн байнгын хорооны даргын үйл ажиллагаа, тойрогтоо хийсэн ажлуудын талаар өнгөт сэтгүүл тараагджээ. Үүнд зочин, мэндчилгээ, гэр бүлийн байдал, иргэдтэй хийсэн уулзалт, чөлөөт цаг, улстөрчийн байр суурь нь ажлын тайлан гэхээс илүү өөрийгөө олон нийтэд таниулах зорилго бүхий сурталчилгаа гэж хэлж болохоор байна. Мөн өөрийн бизнес болох “Оргил” худалдааны төвөө дурсамж фото зургуудаар баяжуулан сурталчилжээ. Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэг ч хууль санаачлаагүй, өнгөрөгч дөрвөн жилийг бизнесээ өргөжүүлэхэд зориулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com