Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБЫГ Я.САНЖМЯТАВ АХАЛНА

Т.ЭРДМАА

Ардчилсан намын удирдлагууд өчигдөр (2020.05.20) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар хуулийг дээдэлж, улс төрийн намуудтай шударга нээлттэй зарчмаар өрсөлдөх болно. Ер нь Ардчилсан намын аливаа үйл ажиллагаа ард түмэнд үргэлж нээлттэй байдаг. Тиймээс ч бид тавдугаар сарын 16-ны өдөр ҮБХ-ны 15 дугаар цахим хурлаар сонгогдсон буюу намаасаа мандатаа авч, нэр дэвшиж байгаа 76 хүний нэрийг олон нийтэд зарласан. Гэтэл эрх баригч МАН хуулийн дагуу бага хурлаасаа гарсан тогтоол, шийдвэрээ одоо болтол ард түмэнд албан ёсоор зарлахгүй байна” гэлээ. Мөн тэрбээр энэ үеэр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн Ардчилсан намын төв штабын Ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Я.Санжмятав томилогдсоныг дуулгав.

Я.Санжмятав: Хуулийн хүрээнд, хэн нэгнийг гүтгэхгүй байх нөхцөл бүрдүүлж ажиллана

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав “2020 оны ээлжит сонгууль нэлээн хүч тэнцвэргүй эхэлж байгааг та бүхэн харж байгаа байх. Ард түмэн эрх баригч намд итгэл хүлээлгэж хэт олонх буюу 65 суудал өгсөн. Ард түмнийг жигд сайхан амьдралтай, өргүй Монгол болгоно гэсэн мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцож байсан МАН-д ард түмний итгэл алдарсан. Ард түмнээс Ардчилсан намд олон захидал, хүсэлтүүдийг ирүүлж байна. Тиймээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөртөө улс орноо хөгжүүлэх, айл өрх бүрийг тэгш дүүрэн амьдруулах, иргэн бүр эрх чөлөөтэй амьдрах бололцоог бүрдүүлэхийн төлөө ард түмний захиас, хүсэлт, эрдэмтэн судлаачдын өгсөн дүгнэлтээс хийж, хэрэгжүүлэх боломжтой зүйлүүдийг тусгаж өгсөн гэдгээ дуулгахад таатай байна. Хууль эрх зүйг боловсруулах, хяналт тавьж, хэрэгжүүлэх, хууль боловсруулах чадамж, улс орны хөгжилт цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд, 25 хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүн, 35 инженер, санхүүч, эдийн засгийн мэргэжилтэй хүнийг нэр дэвшүүлсэн. Энэ нь УИХ-ыг өгөөжтэй болгох, улс орны эдийн засгийг богино хугацаанд уналтаас сэргээж, хөгжүүлэх асуудалд хувь нэмрээ оруулах бололцоотой гэж үзэж шийдвэрээ гаргаж байгаа.
Сонгууль эхлээгүй, нэр дэвшигчдийнхээ нэрсийг сонгуулийн хороонд өгч байгаа энэ цаг үеэс эхлээд л Ардчилсан нам руу дайрах дайралтууд, гүтгэлгүүд, хууль бусаар олон талаас явж байгааг та бүхэн харж байгаа байх. Төрийн эрхийг барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, зарим хүмүүсийг нь хууль хяналтын байгууллагаар далайлган шоронд хийх зэргээр Ардчилсан намыг ямар нэгэн байдлаар сонгуульд ялуулахгүй байх бодолтой ажиллагаа явуулж байна. Хууран мэхэлж Засгийн эрхийг авдаг аргаараа энэ удаад ч авах ажил явагдаж байгааг та бүхэн харж байгаа байх. Ардчилсан нам шударгаар, хүний эрх чөлөөг дээдэлж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээдлэн ажиллах болно. Гол нь Ард түмний хүсч байгаа зөв зүйтэй бодлого, хөгжлийн төлөөх сэтгэлээр л сонгуульд оролцож ялалт байгуулах чин хүсэлтэй байгаа. Бусад өрсөлдөгчдөд хандаж хэлэхэд сонгуульдаа шударгаар оролцож, хар PR хийхгүй байхыг хүсч байна. Би Ардчилсан намын Сонгуулийн штабын ерөнхий менежерийн хувьд хуулийн хүрээнд, хэн нэгэн хүнийг гүтгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com