Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Чингис хаан банк дампуурах уу?

Т.ЭРДМАА

МАН-ын эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулна гэсэн амлалтад дүн тавих цаг тун ойртлоо. Тус намын засгийн эрх барьж байх үед Европын холбооны хар жагсаалтад орж эдийн засгийн хориг арга хэмжээ авхуулчихлаа. Мөн арилжааны банкууд дампуурах болов. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк дампуурч иргэд, аж ахуйн нэгж, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн билээ. Одоо ч хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй. Ирээдүйд бүх хохирлоо барагдуулах нь бүрхэг байгаа юм. Тэгвэл Чингис хаан банк дампуурах дээрээ тулаад байна. Тус банкны актив, хөрөнгө санхүүгийн байдал муудаж хүндэрчээ.
Өнгөрсөн онд алдагдалтай ажилласан тайлан гаргаж Монголбанканд өгсөн ч түүнийгээ цахим хуудастаа байршуулаагүй байна. Чингис хаан банкны 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг харвал нийт актив нь 527.2 тэрбум төгрөг. Харилцах хадгаламж нь 279.4 тэрбум төгрөг байж. Нийт олгосон зээл нь 265 тэрбум, өөрийн хөрөнгө нь 41 тэрбум төгрөг байгаа тайлан гарчээ. Монголбанкнаас арилжааны банканд тавьдаг төлбөр түргэн гүйцэтгэх зохистой харьцаа нь 35.3 хувьтай гарч байжээ. Тэгвэл өнөөдөр дээрх бүх үзүүлэлт хамгийн муу дүнтэй гарсан байна. Тухайлбал, төлбөр түргэн гүйцэтгэх зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь -9.4 хувьтай гарчээ. Уг нь Монголбанкнаас уг үзүүлэлтийн доод хязгаарыг 25 хувь хэмээн тогтоосон байдаг.

Чингис хаан банкны энэ оны нэгдүгээр улирлын тайлангаас харвал нийт хөрөнгө нь 372.1 тэрбум төгрөг байна. Нийт өр төлбөр нь 360.8 тэрбум төгрөгт хүрчээ. Тэгвэл нийт олгосон зээл нь 254.9 тэрбум төгрөг байгаа юм. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ 39 тэрбум төгрөг болсон байна. Мөн анхаарал хандуулах буюу асуудал дагуулсан зээлийн хэмжээ 1.2 тэрбум төгрөг байгаа аж. Энэ бүхнээс үзвэл Чингис хаан банкны үйл ажиллагаа доголдож хэвийн бус болсныг тод илтгэж байна. Гэтэл арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг Монголбанк яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь асуултын тэмдэг дагуулж буй юм. Чингис хаан банкны үйл ажиллагааны талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс тодруулахад “Монголбанкнаас Чингис хаан банканд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах үүрэг өгсөн. Хяналт шалгалт хийж байгаа. Чингис хаан банкны хохирогчдын холбооноос Монголбанканд 72 цагийн дотор хариу өгөх шаардах бичиг өгсөн. Энэ шаардах бичгийн хариуг Монголбанкны Хяналт шалгалтын газраас өнөөдөр (2020.05.21) өгнө. Эндээс бүх зүйл тодорхой болох байх” гэсэн хариу өглөө. Ямартай ч Чингис хаан банкны үйл ажиллагаа доголдож харилцагчдаа хохироож “шар махтай нь хатааж” байна.  Үүнээс гадна тус банканд Эрүүл мэндийн даатгалын сан, “Эрдэнэс Тавантолгой”, БСШУЯ зэрэг  төсвийн байгууллагуудын  чамгүй мөнгө байршиж байжээ. Эдгээр байгууллагууд эхнээс шүүхэд хандаж байгаа боловч одоогоор төрийн байгууллагуудын яг хэдэн төгрөг байршиж байсан тухай нэгтэгсэн мэдээлэл гараагүй байгаа юм.  Ийнхүү МАН-ын эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь арилжааны банк дампуурахад бэлэн болоод байна. 

Ингээд харилцагчдынхаа хүссэн мөнгийг гаргаж өгч чадахгүй байгаа шалтгааны талаар олон зүйл нуршилгүй дараах хүснэгтээр үзүүлье. 

 

 

 

 

 

Чингис хаан банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккердатив бусад үйлчилгээний талаарх мэдээллийг доорх хүснэгтэд харууллаа. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com