Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдөр (2020.05.25) 12:00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатарын мэдээлснээр, Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхийн тулд бусад хуулиа нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарч буй бөгөөд энэ ондоо багтаан тус ажлыг дуусгах ажээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Шүүхийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд иргэдээ төлөөлөх, хуулиа хэлэлцэн батлахаас гадна хуулийн хэрэгжилтийг хянан шалгах эрх мэдэлтэй болсон. Давхар дээлийн асуудлыг цэгцэлж, Засгийн газрын дөрвөн сайд л Улсын их хурлын гишүүн байж болох юм. Мөн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн төсөв, татвар зэрэг улс орны эдийн засгийн суурь болсон хуулиудад шууд хүрэх эрхийг хязгаарлажээ. Олон улсын жишгээр нэг биш олон гишүүн нэгдэж байж ийм төрлийн хуульд гар хүрэх зохицуулалт хийсэн байна. УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 35 заалтыг хөндсөн юм. Одоогоос 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com