Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Ц.Баатархүү: Эрх барьж буй нам өөрсдийн булхайгаа нуух гэж гүтгэлэг явуулж байна

АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Манай зарим нэр дэвшигчийг гүтгэсэн, гутаан доромжилсон увиагүй үйлдлүүдийг улс төрийн намууд явуулж байна. Манай нам энэ удаагийн сонгуульд бодлогоороо өрсөлдье, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдье, хамгийн гол нь сонгогч түмнээ хүндэтгье гэж уриалсан. Харамсалтай нь эрх барьж буй нам өөрсдийнхөө 60 тэрбум, ЖДҮ, концесс, хулгайгаа нуух гэж сөрөг хүчний улс төрийн намууд руу гүтгэлэг явуулж байгаад харамсаж байна. Мөн хаанаас ямар зорилгоор хэн гэдэг хуулийн этгээд энэ зүйлийг маш их мөнгө төлж явуулж байгаа гэдгийг АН-ын хууль хяналтын багийнхан олж илрүүлсэн.

Сонгууль гэдэг бол нэг улс төрч нөгөө улс төрчөө муулах тухай асуудал биш. Сонгууль гэдэг бол мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогоороо өрсөлдөх тухай асуудал юм. Харамсалтай нь АН-аас нэр дэвшсэн 76 хүнээс сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй гэдэг хуурамч мэдээлэл явсан. АН-ын ҮБХ-оор дэвшүүлсэн 76 нэр дэвшигчийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тиймээс эрх барьж байгаа нам зөвхөн АН-тай ноцолдох, АН-ын нэр дэвшигчийг гутаан доромжлох энэ үйлдлээ нэн яаралтай таслан зогсоо гэж албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Үргэлжлүүлэн АН-ын хуулийн хэлтсийн хуульч Б.Хонгорзул сонгуультай холбоотой АН-ын ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа талаар хууль зүйн талаас нь тайлбар хийлээ. Тэрбээр хэлэхдээ “СЕХ-нд иргэний сонгон, сонгогдох эрхийг МУ-ын үндсэн хууль, эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудаар хамгаалдаг. Нэр дэвшигчийн сонгогдох эрхэд нэр төр алдар хүндэд халдсан үйлдлийг хууль зүйн дагуу бид эрүүгийн хуулийн 14.8-д заасны дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж цагдаагийн байгууллага болон тагнуулын байгууллагад холбогдох гомдлыг гаргасан. Хамарсалтай нь гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай явж байгаагаас тодорхой хариуг одоо өгөх боломжгүй байна.

Зохион байгуулалттайгаар нэг төрлийн мэдээллийг хэвлэл мэдээллүүдээр төлбөртэйгөөр олон давтамжтайгаар хүргэж байгаа нь сонгогчдийн сонгох эрхэд зүй бусаар нөлөөлөх хуул бус үйлдэл байна хэмээн үзэж байна.

Мэдээллийн төгсгөлд АН-ын нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь хийж хэрэгжүүлсэн ажил болон мөрийн хөтөлбөр, амласан амлалтынхаа биелэлтийг бүх улс төрийн намууд сонгогчиддоо тайлагнаж, хуулийн хүрээнд мэтгэлцээн өрнүүлэхийг хүсч байна. Иргэд сонгогчдынхоо сонгох эрхийг хүндэтгье. Иргэд хэнийг дэмжих вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүйгээр сонголтоо хийх ёстой” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com