Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Баруун бүсийн хөгжлийн тулгуур Ховдыг баталгаатай хөгжүүлэх нь хэн бэ?

 УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 дүгээр тойрогт өрсөлдөх нам, эвсэл бие даагчдын нэр хэдийнэ тодорсон. Хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож байгаа. Энэ удаагийн сонгуульд улс төрийн гол хүчин болох АН, МАН-аас гадна хоёр эвсэл, нэг хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой сонгууль болох нь тодорхой байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай 16 дугаар тойрог буюу Ховд аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 16 дугаар тойрог болох Ховд аймагт нам, эвслээс нийт 16 хүн нэр дэвшиж байна. Үүнд:

16 дугаар тойрог гурван мандат

ХОВД АЙМАГ

АН
1. Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/
2. Н.Пунцаг /АН-ын ҮБХ-ын гишүүн/
3. Ш.Адьшаа /АН-ын гишүүн, “Ховдын хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүн/

МАН

1. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
2. Ц.Цогзолмаа /УИХ-ын гишүүн/
3. О.Батнасан /УИХ-ын гишүүн/

МАХН буюу Та бидний эвсэл

1.Х. Батболд /Төрийн захиргааны удирдлагын магистрант/
2. У. Батзаяа / Инженер/
3. Д. Алимаа /Улаанбаатар эрдэм их сургуулийн захирал/

ШИНЭ эвсэл

1. Г. Билгүүн /Геологич/
2. Ч. Гантулга /Инженер/
3. А. Баасандэмбэрэл /Багш/

Зөв хүн электорат эвсэл

1. Г.Буянбаатар /Электорат хөдөлгөөний зохицуулагч
Хайгуулын өрөмдлөгийн техник технологийн инженер ШУТИС/
2. С.Лхамчимэг /ЖУГАМО Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Эдийн Засгийн Магистр, Японы Киотогийн их сургууль/

Сахигтун ! Үндсэн хуулийн 19 эвсэл

1. Б. Ганзориг

Зон олны нам

1. Т. Оюунболор

Ийнхүү 2020 оны сонгуулийн 16 дугаар тойрогт өрсөлдөхөөр тодорсон 16 хүний нэр энэ байна. Эдгээрээс чухам хэнд нь итгэл үзүүлж, өөрсдийнхөө элч төлөөлөгч болгон гурван хүнийг тодруулахаа олон ястан үндэсний өлгий болсон Ховдынхон мэдэж байгаа. Гэхдээ “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй” гэдэг нэг үг бий.

Ховд энэ жил цэнхэртэх өндөр магадлалтай

Баруун бүсийн хөгжлийн тулгуур болсон Ховд аймгийн сонгогчид 16 жилийн турш зөвхөн улаан туг өргөн мандуулж явсаар 2008 онтой золгосон байдаг. Харин 2008 оны сонгуулиар улаан цэнхрийг хослуулсан цагаас хойш өнгөний энэ хоршлоо алдалгүй өнөөг хүрч байна. Тэр цагаас хойш АН, МАН-д адилхан итгэл үзүүлж ирсэн Ховд аймаг энэ жил гурван мандаттайгаар сонгуульд оролцоно. Өөрөөр хэлбэл, УИХ-д гурван төлөөлөлтэй болно гэсэн үг.
Ховд аймгийн гурван мандат дээр Ардчилсан намаас өрсөлдөх хүмүүсийн нэр нэгэнт тодорсон. Тэднийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж манлайлж байна. Түүний хувьд энэ удаагийн УИХ-ын танхимд сөрөг хүчний дуу хоолой болж байгаа цөөхөн гишүүдийн нэг.
Тэрбээр жилийн өмнө “60 тэрбумын схемээр гарч ирсэн УИХ, Засгийн газар бол хууль бус юм. Тэдний гарч ирсэн үйл явц нь ч өөрөө Үндсэн хуулийн эсрэг хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор АН эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Дээрээс нь 60 тэрбумын схемээр гарч ирсэн гишүүд юу ч хийж, яаж ч төрийн мөнгийг идэж болно гэдгийг ЖДҮ-гээр харууллаа. ЖДҮ бол гэмт хэрэг.
Ард түмэн нэг зүйлийг мартсан. Өөрөөр хэлбэл, МАН-ын 2016 онд амласан мөрийн хөтөлбөрийг шаардахаа мартчихсан. Ганцхан жишээ хэлэхэд, МАН 2016 оны сонгуулиар “Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо” гэж ард түмнийг айлгаж байгаад ялалт байгуулсан. Гэтэл өнөөдөр нэг ширхэг ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийж, ард түмний амьдралыг сайжруулсангүй.
Бүр нэг хүнд ногдох өрийг 24 сая 450 мянган төгрөгт хүргэчихлээ. Есөн сая 450 мянган төгрөгөөр нэг хүнд ногдох өрийг нэмэгдүүлчхээд тухайн аймаг, сум, дүүрэгт ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй байна. Тиймээс МАН-ын амлалтуудыг сануулах байсан” гэсэн ярилцлагыг өгч байлаа. Мөн олны анхаарлыг татсан Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан асуудал дээр хамгийн их эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж байсан гишүүдийн нэг. Тэр үеэр Б.Пүрэвдорж “УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байхаар оруулж ирснийг таван жил болгох заалтыг Байнгын хорооны хурлын үеэр хийсэн. Одоо Хууль зүйн байнгын хорооны хуралд сууж байгаа ихэнх гишүүд үүнийг дэмжиж кнопоо дарсан. Дээрээс нь ажлын хэсэгт орсон Л.Энхболд, Х.Нямбаатар нар дэмжиж саналаа өгсөн. Ц.Нямдорж гишүүн бол үүнийг эхнээс нь мэдэж байсан” хэмээн чуулганы танхимд хэлж, “Та нараас болж олон хүн шоронд явахаас аврагдсан шүү” гээд 10 жилийн хугацааг таван жил болгосон хүмүүстэй хариуцлага тооцохыг сануулж байсан удаатай.

Нэр дэвшигч Ш.Адьшаа:
Нэр дэвшигчид дундаа сонгуулийн арвин баялаг туршлагатай, бас хамгийн ахмад нь, буурь суурьтай хүн гэдгээрээ Ш.Адьшаа анхаарлын төвд байна. Хоёр ч удаагийн сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсон ч Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа Ш.Адьшаа энэ удаад даагаа нэхэхээр шийджээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд ашигтай байрлал харж, буйр сэлгэж гүйдэггүй төв зантай. Төрсөн нутгийн уугуул олондоо итгэсэн сэтгэлээр энэ л баруун хязгаар нутагтаа, баатар хайрхныхаа хормойд нэр дэвшдэг. Хоёр дахь удаагаа бие дааж нутагтаа дэвшсэн ч хоёр том намын эрчит хэрчлээсэнд бүдэрчихсэн. Харин энэ удаа АН-аас аймагтаа нэр дэвшжээ. Түүний хувьд Ховд аймагтаа хийсэн ажил ч чамгүй бий. Тэгэхдээ хийсэндээ эрдэж бус, хүн зондоо итгэсэндээ, нутаг орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөөд Ховдоос өөр газрыг сонгодоггүй болов уу. Тэрээр “Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулж, өнгөрсөн онд хийдийн 10 жилийн ойгоор алтан Майдар бурхныг бүтээн залж сүсэгтэн олны хайр талархлыг хүлээсэн. Буян номын гэгээн үйлд шамдаж, бусдын төлөө дандаа сайн үйлс хийдэг түүнийг мөр цагаан хүн хэмээн үнэлэгсэд олон. Гаалийн байгууллагыг удирдаж байхдаа бас ч чамгүй их ажил хийсэн, эрүүл мэнд хүмүүнлэгийн салбарт ч хийсэн ажил ихтэй учраас энэ удаад ховдчууд түүнд итгэл үзүүлэх нь дамжиггүй.

Нэр дэвшигч Н.Пунцаг:
АН-аас тус тойрогт нэр дэвшүүлсэн дараагийн хүн бол Авто тээврийн үндэсний төвийн дарга асан Н.Пунцаг. Олон нийт түүнийг Авто тээврийн үндэсний төвийн даргаар ажиллаж байсан гэдгээр нь мэднэ. Түүнд идэж уусан, хулгай хийсэн түүх байхгүй. Энэ утгаараа цэвэр шинэ дүр төрх. Эдүгээ АН-ын ҮБХ-ны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн юм. Түүнийг 2005 оноос хойш Ховд аймгийн АН-ыг буюу дунд шатны байгууллагыг гол авч ирсэн хүн гэдэг. Н.Пунцаг нь аймагтаа нэр хүндтэй, намынхаа үйл ажиллагааг дэмжиж ирсэн, намын гишүүдийн идэвх урам, үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Өнгөрсөн хугацаанд хийсэн өөрийн ажлаа тэр болгон сурталчлаад байдаггүй даруу нэгэн гэдэг юм билээ.
Тэдний эсрэг МАН хамгийн но-той гурваа сойжээ

Эрх баригч хүчин болох МАН-аас 2020 оны сонгуулийн 16 дугаар тойрог буюу Ховд аймагт хамгийн но-той гурван гишүүнээ сойжээ. Тухайлбал, концессчин С.Бямбацогт, ЖДҮ-чин О.Батнасан, “хорчин” Ц.Цогзолмаа нараа нэр дэвшүүлээд байна. УИХ-ын гишүүн С. Бямбацогт Ховд нутгийнхнаа итгэлийг гурван ч удаа өвөрлөж, чуулганы танхимд 12 дахь жилдээ сууж байна. Дөрөв дэх удаа УИХ-д хүч үзэх гэж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий компани нь концесстой холбогдон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах шалтгийн нэг болсон гэдэг. Мөн төрийн яам, агентлаг, хотын захиргаанд Ховдын вант улсын бүхэл бүтэн сүлжээг байгуулсан нууц ноёнтон хэмээн түүнийг нэрлэх нь ч бий. Ховдын бүх тендерийг С.Бямбацогтын компани хамдаг, цай, чихэрхнээр нутгийн иргэдээ дайлсаар сонгууль бүрээр гардаг гэх үгс ч түүнийг мэт дагалддаг. Үнэхээр ч “Ньюпрогресс” группийн охин компани “Алтай тресст”-ээрээ дамжуулан, төсвөөс 95 тэрбумыг төрөөс авсан гэх баримт нь дэлгэгдсэн байдаг. Ховдынхон түүнд хоёргүй сэтгэлээр итгэл үзүүлсээр ирсэн ч, эдүгээ итгэл нь алдарч, сэтгэл нь хөрсөөр байгаа.
УИХ-ын гишүүн О.Батнасан Ховдоос дахин хүчин үзнэ. Түүнийг өнгөрсөн удаагийн сонгуульд нутгийн дүү, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын лоббигоор нэр дэвшин гишүүн болсныг намынхан, сонгогчид байтугай өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Харамсалтай нь, төрсөн дүү О.Ганбаатартаа ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх асуудалд холбогдон ЖДҮ-чин гишүүдийн нэг болж олон нийтэд муугаар танигдаж эхэлсэн түүхтэй.
МАН-аас нэр дэвшсэн дараачийн хүн бол УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа. Сүхбаатар дүүрэгт 2016 онд нэр дэвшин ялалт байгуулсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд тойргоосоо дайжиж, 2018 оноос төрөлх нутаг Ховдоо тойглож байгаа. У.Хүрэлсүхийн кабинетын сайдаар ажиллаж байсан ч багийн дүрмээр тоглоогүй, өөрөө өөрийгөө огцруулах албан бичигт гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Ийнхүү намын дарга У.Хүрэлсүхийн “араанд зуугдсан” ч эмэгтэйчүүдийн квотын ачаар Ховдод нэр дэвших эрхээ олж авч, тойргоо усалж яваа. Нөхөр, хүү, охин нь яам агентлагт даргын албанд томилогдож ургийн мод үүсгэсэн, сайдаар ажиллаж байхдаа халаа сэлгээг баруун солгойгүй хийсэн, багш нар түүнийг сайд байхад удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гээд өчнөөн хэл ам түүнийг цол гуншин шиг дагалддаг. Түүнийг МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа мандатаар арилжсан гэх хардлага явдаг нь нууц биш. Төрийн албанд хүү, охин хоёроо "чихэж", нөхрөө ТӨХК-ийн захирлаар хүртэл томилуулж явсан төрөөс илүү ахуй амьдралаа гэдэг эл эмэгтэйг Ховд нутгийнхан хоёр алгаа дэлгээд угтах нь юу л бол.
Тийм л болохоор өнөө жил Ховдын хязгаар цэнхэртээд байна даа.

УИХ-ын сонгуульд Ховд аймгаас сонгогдсон гишүүд:
• 1992 он: МАХН-ын гишүүн Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл, Ж.Норовсамбуу
• 1996 он: МАХН-ын гишүүн Ж.Бямбадорж, Ж.Норовсамбуу, Д.Дэмбэрэл
• 2000 он: МАХН-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Дамиран, Г.Нямдаваа
• 2004 он: МАХН-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Дамиран, Л.Пүрэвдорж,
• 2008 он: МАХН-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, АН-ын гишүүн Р.Амаржаргал
• 2012 он: МАН-ын гишүүн С.Бямбацогт, АН-ын гишүүн Д.Батцогт
• 2016 он: МАН-ын гишүүн С.Бямбацогт, Б.Батнасан, АН-ын гишүүн Б.Пүрэвдорж

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com