Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Айлын хаалга тогшиж сурталчилгааны материал өгөхийг хориглоно

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх олгож байна. Ийнхүү сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, зургадугаар сарын 23-нд албан ёсоор дуусч 24-ний өдөр санал хураах юм. Гэвч энэ жил “Ковид-19” хэмээх цар тахал дэгдсэн тул сонгууль нэлээд онцлогтой болох нь. Учир нь эрх баригч МАН хөл хорионы хугацааг зургадугаар сарын 30 хүртэл сунгаад буй билээ.
Иймд сонгуулийн сурталчилгаа, иргэд сонгогчидтой уулзалт хийх, хэвлэмэл материал тараахад анхаарах асуудал үүсээд буй юм. Үүнээс үүдээд Засгийн газар 188 дугаар тогтоол гаргаж “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” баталсан юм. Энэ журмаар нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгчээ. Үүнээс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар тусгасан байна. Мөн санал авах үед халдвараас сэргийлэхэд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгажээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм. Эрүүл мэнд, онцгой байдлын байгууллага, СЕХ хамтран ажлын баг байгуулж, сонгуулийн үед иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, коронавирусээс сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зэргийн талаар нарийн судалгаа хийсэн.
Ингээд УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үед "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тэрбум 461 сая 641 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Үүнд санал өгөх нэг хүн хэдэн грамм гар ариутгах шингэн хэрэглэх зэргээс эхлээд бүхнийг нарийн тооцсон гэж байгаа юм.

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”

- Сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр хийх, танхимд уулзах бол хүн хоорондын зайг барих (1.5-2 метр), нэг уулзалт хоёр цагаас удаан хугацаанд үргэлжлэхгүй байх, уулзалт болж байгаа газарт 30 минут тутамд цэвэрлэгээ хийж, агаарын солилцоо оруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

- Уулзалтад оролцохоор ирсэн бүх хүмүүсийн биеийн халууныг хэмжих, амны хаалтгүй хүнд нэр дэвшигчийн сонгуулийг хариуцаж буй газар нэг ширхэг маск өгч болох зохицуулалт тусгажээ. Ингэхдээ иргэнд өгөх амны хаалт сурталчилгааны шинжтэй бичиг, зураг зэргийг агуулаагүй байх ёстой.

-Нэр дэвшигч зохион байгуулсан уулзалтдаа хэдэн хүн оролцсон, хаана болсон талаарх бүх мэдээллийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулж болно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, уулзалтын дараа коронавирустэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд хэдэн хүн оролцсон талаар тодорхой мэдээлэлтэй байх шаардлага үүснэ гэсэн үг. Уулзалтад оролцож буй иргэд дунд коронавирусийн сэжигтэй, өндөр халуурсан хүн байвал бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ.

- Ухуулах байранд ажиллаж байгаа хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зайтай байх ёстой. Тэнд ажиллаж байгаа хүмүүс амны хаалт зүүж, бээлий өмсөнө.

- Иргэд ухуулах байраар орох, эсвэл нэр дэвшигчийн уулзалтад очихдоо хүүхэд дагуулж явахгүй байх, амны хаалт зүүх, гараа ариутгах, халуунаа хэмжүүлэх зэрэг үүрэгтэй.

- Ухуулах байранд иргэдийг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулна. Хүн суух сандал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.-Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах, санал авах байранд мөрдөх дэг журмыг мөн тодорхой заасан байна. Тухайлбал, айл өрхөд очиж, зөөврийн хайрцгаар санал авах хэсгийн хорооны ажилтнууд, цагдаагийн алба хаагчид амны хаалт, бээлийтэй байх ёстой. Айлд орохдоо нэг удаагийн улавч өмсөнө.

- Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал тараах хүмүүс бээлийтэй байх ёстой. Үүнээс гадна айлын хаалга тогшиж, материалыг биечлэн өгөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, материалаа айлын хаалганы үүдэнд үлдээнэ.

- Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.

- Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.

- Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсч саналаа өгнө.
- Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.

- УИХ-аас Коронавируст халдвар (COVID-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хуульд иргэд эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв үүнийг зөрчвөл энэ хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль зөрчсөн хүмүүст тодорхой хариуцлага хүлээлгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com