Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ардчилсан нам “Монгол Брэнд” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 Ардчилсан нам мэргэжлийн холбоодын саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт (2020.05.29) Ардчилсан нам “Монгол Брэнд” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү “Ардчилсан нам үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй ААН-үүдийг эдийн засаг, татварын бодлогоор дэмжих байр суурийг баримталж байгаа. Тиймээс Ардчилсан нам эх орондоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зорилготой “Монгол брэнд”-тэй хамтарч ажиллахаар болж байна. Бид Монголдоо үйлдвэрлэж чадвал эдийн засаг тэлнэ. Тэр өсөлтийг бид зөв бодлогоор өрх бүрт үр шимийг нь хүртээх болно. Ер нь Ардчилсан нам баялаг бүтээгчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийг бид эдийн засгийн эрх зүйн зөв бодлогоор хамгаалах болно” гэв.
"Монгол Брэнд" холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Ганхөлөг “Манай "Монгол Брэнд" холбоо Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой онлайн платформ байгаа юм. Жишээ нь, “Өвөрхангайгаас Өвөрмонгол, Өвөрмонголоос өөр тив рүү” гэсэн уриатай, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлоготойгоор олон нийтэд танилцуулан сурталчлах экспортод гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм” хэмээв.
Монгол брэндийг санаачлагч Ш.Отгон-Өлзий “Өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр цахим платформоор дамжуулж гаргах юм. Mongolbrand.mn гэсэн хаягаар бүх бүтээгдэхүүнийг танилцуулан хүргэх болно. Энэ ажлын хүрээнд бид Ардчилсан намтай хамтран ажиллаж Монголд үйлдвэрлэж, бүтээж байгаа бүх үйлдвэрлэгчдийг олон улсад сурталчлахад нэгдмэл нэг цогц бодлогоор дэмжиж, туслахаар ажиллаж байна” гэлээ. "Монголдоо бүтээцгээе" уриатай "Монгол брэнд" төслийн хувьд үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх зорилготой байгууллага юм. Хэрэглэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн зураг дүрс, тайлбартайгаар өөрийн интернетэд холбогдсон бүхий л төхөөрөмжөөр бүртгүүлэн орж "Монгол брэнд" мэдээллийн санд илгээж нийтэлж, удирдах боломжтой юм байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com