Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Б.Пүрэвдорж: МАН төрөөс сонгуулийн мөнгөө босгож байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдөр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүйгээр сонгуульд оролцоно гэж намын дарга нь мэдэгдсэн. Энэ талаар хэд хэдэн хардлага байгаа. МАН гишүүдээсээ мөнгө татахгүй, төрөөс мөнгө авах замаар энэ сонгуулийг хийх гэж байна гэж хардаж байна. Өөрөөр хэлбэл, Жастын Батхүү нарын 140 орчим сая ам.долларын хохирол учруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Сонгуулийн дараагаар хэрэгсэхгүй болоод явна. Нийтдээ 143 тэрбум хохирлыг Жастын Батхүү Эрдэнэт үйлдвэр, Засгийн газарт хохирол учруулсан. Үүнээс тодорхой хэмжээний мөнгийг өршөөлийн хуульд хамруулсан гэх үндэслэлээр МАН-д өгсөн байж магадгүй гэсэн хардлага байна. Зэсийн баяжмал, нүүрс гаргадаг бүтээгдэхүүнээс тонн тутамд нь нүүрсэнд хоёр ам.доллар, зэсэнд 50 доллар авдаг гэсэн мэдээлэл бий. Төрийн өмчийн компаниудаас хөрөнгө босгох замаар сонгуулийн мөнгөө босгож байна. Тамхины хуульд өөрсдийн гишүүдэд давуу эрх олгосон. МАН миний өргөн барьсан хуулиудыг дандаа унагааж ирсэн. Өнөөдөр би дахин нэг хуулийн төсөл өргөн барина. Зөрчлийн тухай хуулиар 1.4 сая иргэнийг 464 тэрбум төгрөгөөр торгосон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нэг иргэнд 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ховд аймгийн Булган суманд 1600 орчим хүн нийтдээ хоёр сая төгрөгөөр торгуулсан байна. Хэрвээ торгуулийн мөнгийг төлөхгүй бол тэнсэн харгалзах ял өгдөг. Ховдын Булган, Алтай сумаар тэнсэн ялтай хүмүүс их байна. Тийм учраас Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхэд өршөөх хуулийн төслийг өргөн барьж байна гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com