Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Я.Санжмятав: Ардчилсан нам МУ-ыг авч явах шинэ, сэвгүй залуусаа илгээж байна

Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Үнэмлэх гардан авах ажиллагаанд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, тус намын сонгуулийн штабын менежер, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцсон юм.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "Өнөөдөр монгол улсын УИХ -ын хуулийн дагуу АН-ын ҮБХ-ны шийдвэрийг сонгууль зохион байгуулах төв байгууллага СЕХ баталгаажуулж 76 нэр дэвшигчдийн албан ёсны үнгэмлэхийг гардуулан хүлээлгэж өглөө. АН энэ удаагийн УИХ -ын сонгуульд дарга нар нь иргэдийнхээ боломжийг булаадаг, мэдээллийг давуу талтай байдлаараа иргэдэд очих ёстой зээл, Жижиг дунд бизнесийнхний боломжийг булааж авдаг энэ байдлыг зогсоохоор өрсөлдөж байна. Төр нь иргэдээ сонсдог ойлгодог, иргэдийнхээ хүсэл, шаадлага зорилгыг хүлээж аван шийдвэрлэдэг тунгалаг төртэй болъё. Эдийн засгийн өсөлт зөвхөн цаасан дээр байдаг зүйл биш, эдийн засгийн өсөлт бол өрх болгонд хүрдэг тогтолцоог бүрдүүлье гэдэг уриатайгаар энэ сонгуульд оролцож байна. АН-ын мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш. Иргэд олон нийтийн олон удаагийн судалгаа мөн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлгээр гарч ирсэн санал дүгнэлтээр хийгдсэн хөтөлбөр юм. АН нэгдүгээрт хуулиа хүндэлж, биелүүлэхийг намууд, нэр дэвшигчдэд уриалж байна. Сонгууль гэдэг бол улс төрийн намууд бие биенээ муулж харлуулах явдал биш. Харин бодлогоор мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломж юм. Хоёрдугаарт АН-аас иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж өрсөлдье хэмээн уриалж байна. Иргэдийнхээ сонгох эрхэд халдахгүй байх, зөв үнэн мэдээлэл өгөх нь чухал. Хуулиа дээдэлж нээлттэй, шударга өрсөлдөөн явуулахыг бүх нэр дэвшигчиддээ албан ёсоор дахин уриалж байна.

АН-ын ерөнхий менежер Я.Санжмятав “АН энэ нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах шинэ, сэвгүй, МУ-ыг авч явах мэргэжлийн парламент байгуулах нэр дэвшигчдийг илгээж байгаа. Манай дэвшүүлсэн 76 хүний 71,5 хувь нь шинээр УИХ-д нэр дэвшиж буй залуучууд бөгөөд 60 орчим хувь нь хуульч, эдийн засагчид байгаа гэдгийг дахин хэлье. Улс орны хөгжилд инженерүүд хэрэгтэй. Тэд ч мөн тодорхой байр суурийг эзэлж байгаа. АН 30 жилийн хугацаанд ард түмэндээ амласан олон зүйлийг хэрэгжүүлснийг та бүхэн мэднэ. АН хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг та бүхэндээ олгож байсан. Бид малчдад малыг нь, иргэддээ олон сууц, газрыг нь өмчлүүлж мөн гадаад оронд явах паспортыг нь өгөхөөр амлаж байсан. Энэ амлалтуудаа хэрэгжүүлсэн. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө иргэн бүрт байгаа хэдий ч өрх, иргэн болгон эдийн засгийн энэ эрх чөлөөг эдэлж чадахгүй байна. Өнөөдөр бидний ард түмэндээ өргөн барьж байгаа гол зүйл бол монголын томоохон компаниуд, 30 гэр бүл л 30 гаруй лицензийг эзэмших үү эсвэл гурван сая иргэн, айл өрх бүр бизнес эрхэлдэг, бий болгосон бүтээгдэхүүнээ монголын зах зээл, цаашлаад дэлхийн гаргах боломжийг бий болгох уу. Бид энэ боломжийг бүрдүүлэх мөрийн хөтөлбөрөө бариад, үүнийг хийх шинэ залуу боловсон хүчнээ илгээж байна. Жинхэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх хүмүүс маань өрх гэр бүлүүд билээ. Нэг гишүүн 950 сая төгрөг ЖДҮ -ээс авсан. Бидний тооцооллоор үүнийг 95 өрхөд өгч, амьдрал ахуйг нь дэмжих бололцоотой. Төрийн албан хаагч, багш эмч нарийн ард байгаа гэр бүлд нь бизнес эрхлэх боломжийг олгьё. Өнөөдөр ажилгүй байгаа хүмүүс нэгдээд ажиллах боломжийг нь бий болгьё.

Бидэнд итгээрэй АН өнөөдөр шинэ залуусаа илгээж байгаа. Би УИХ-д гурван удаа сонгогдсон. намайг дэвш гэсэн ч би хүлээж аваагүй. Яагаад гэвэл би залуучуудаа дэмжин, тэднийг чиглүүлэхээр ерөнхий менежрээр ажиллаж байгаа. Монголын ард түмний амьдралд шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө, мөнгөнд хууртахүй байхын төлөө, засаглалаар ялалт байгуулж худлаа амлалт өгөхийг таслан зогсоохын төлөө бид өрсөлдөж байна. Энэ асуудлуудыг өөрчлөхгүй юм бол сонгууль хийж яах юм. Та бүхнийг өөрчилнө гэдэгт бүрэн итгэж байна" хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com