Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Эрдэнэ: Монгол өрх бүрт нь өсөлт, хүн бүрт орлого нэмэгдсэн эрх чөлөөт нийгмийг цогцлооно

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхлэж байгаа бөгөөд АН сонгуульд нэр дэвшигчиддээ батламжийг нь гардуулан өглөө. Нэр дэвшигчдээ батламжлах арга хэмжээг нээж Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн юм.

Тэрбээр хэлхэдээ “Эрхэм хүндэт журмын нөхдөө, эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ. Өнөөдөр та бүхэн УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх хариуцлагатай үүргээ баталгаажууллаа. Үзэл бодол үйл хэрэгтээ үнэнч, үзэл баримтлалаараа бахархдаг Ардчилсан намын мянга, мянган гишүүдийн итгэлийг хүлээж, нэр дэвшиж байгаа гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Бид та бүхэнд итгэж байгаа,  Монголын иргэд сонгогчид та бүхэнд итгэж байгаа, ардчиллын мөнхийн торгон  цэргүүд, Ардчиллын мянга мянган гишүүд  итгэж байгаа.

Эдийн засгаа өсгөж, баялгийн сангаа хүртээмжтэй хуваарилсан, хуулиар засагласан, амгалан аюулгүй, Монгол өрх бүрт нь өсөлт бий болж,  хүн бүрт орлого нэмэгдсэн эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэж байна. Хариуцлагатай алсыг харсан эв нэгдэлтэй байж чадна гэдэгт мөн итгэж байна.

Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ, та бид түүхэн хариуцлагатай  цаг үеийн босгон дээр хамтдаа зогсож байна. Монгол Улс өөдлөн дэвжиж, урагшлан хөгжих учиртай. Бид та бүхэндээ мөн итгэж байна. Ард түмнээ ядууруулж, өр нэмж, хар жагсаалтад оруулж, иргэдийнхээ боломжийг хулгайлж, гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа өнөөгийн эрх баригчидтай хариуцлага тооцож чадна гэдэгт бид мөн  итгэж байна. Эрх чөлөө тэгш боломжийн баталгаа болсон ардчиллаа хамгаалж бат зогсоно гэдэгт  итгэж байна. Ялалт амжилтын төлөө хамтдаа урагшлахыг уриалж байна. Биднийг монголчууд дэмжинэ гэдэгт бүрнээ итгэж байна. Баярлалаа та бүхэндээ” хэмээлээ.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com