Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Эрдэнэ: Ялалт амжилтын төлөө хамтдаа урагшлахыг уриалж байна

Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ батламжилж, батламжийг нь өчигдөр (2020.06.02) гардууллаа. Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн 29 тойрогт 76 нэр дэвшигч сойж байна. Нэр дэвшигчдээ батламжлахын өмнө Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт журмын нөхөд өө, эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ. Өнөөдөр та бүхэн УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх хариуцлагатай үүргээ баталгаажууллаа. Үзэл бодол үйл хэрэгтээ үнэнч, үзэл баримтлалаараа бахархдаг Ардчилсан намын мянга, мянган гишүүдийн итгэлийг хүлээж, нэр дэвшиж байгаа гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. 

Бид та бүхэнд итгэж байгаа, Монголын иргэд сонгогчид та бүхэнд итгэж байгаа, ардчиллын мөнхийн торгон цэргүүд, Ардчиллын мянга мянган гишүүд итгэж байгаа. Эдийн засгаа өсгөж, баялгийн сангаа хүртээмжтэй хуваарилсан, хуулиар засагласан, амгалан аюулгүй, Монгол өрх бүрт нь өсөлт бий болж, хүн бүрт орлого нэмэгдсэн эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэж байна. Хариуцлагатай алсыг харсан эв нэгдэлтэй байж чадна гэдэгт мөн итгэж байна.
Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ, та бид түүхэн хариуцлагатай цаг үеийн босгон дээр хамтдаа зогсч байна. Монгол Улс өөдлөн дэвжиж, урагшлан хөгжих учиртай. Бид та бүхэндээ мөн итгэж байна. Ард түмнээ ядууруулж, өр нэмж, хар жагсаалтад оруулж, иргэдийнхээ боломжийг хулгайлж, гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа өнөөгийн эрх баригчидтай хариуцлага тооцож чадна гэдэгт бид мөн итгэж байна. Эрх чөлөө тэгш боломжийн баталгаа болсон ардчиллаа хамгаалж бат зогсоно гэдэгт итгэж байна. Ялалт амжилтын төлөө хамтдаа урагшлахыг уриалж байна. Биднийг монголчууд дэмжинэ гэдэгт бүрнээ итгэж байна. Баярлалаа та бүхэндээ" хэмээв.

Ардчилсан намын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав:

-Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрогт дэвшүүлж буй 76 хүний 71.4 хувь нь сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй, 50 орчим хувь нь залуус. Ардчилсан нам өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг олгосон. Малчдад малыг нь, иргэддээ орон сууцыг нь, газрыг нь өмчлүүлж байсан. Гадаад улсад явах паспорттой болгох амлалтаа биелүүлж байсан юм. Эдийн засгийн эрх чөлөө өнөөдөр хүн бүрт байгаа хэдий ч иргэн, өрх бүр энэ эрх чөлөөг эдэлж чадахгүй байна. Ардчилсан нам энэ боломжийг олгоно. Ардчилсан нам шинэ залуу, өнөө үеийн төлөөллийг оролцуулан нэр дэвшигчдээ сонгож, ард түмнээрээ хэлэлцүүлэн мөрийн хөтөлбөрөө батлуулсан. Бид бүхэн ард түмэнтэйгээ хамтарч, улс оронд амлалтаа биелүүлээгүй МАН-тай тэмцэх үүднээс мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Ардчилсан нам хүнээ хөгжүүлэхийн сацуу өрх бүрийг үйлдвэрлэгч болгохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Цар тахлын энэ үед улс орнууд хаалгаа барьж байхад бид өрх бүрийг үйлдвэрлэгч болгоно. Ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах болно. Улс төржихгүйгээр бодлогоор сонгуульд оролцъё. Бид андгайгаа өргөж, гарын үсгээ зурлаа. Баярлалаа гэв.

Нэр дэвшигчид батламжаа гардсаны дараа сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:

-Энэ удаагийн сонгуулийг хуулиа дээдэлж, улс төрийн соёлтойгоор мөнгөөр биш мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөхийг уриалж байна. Иргэдийнхээ сонгох эрхэнд Ардчилсан нам хүндэтгэлтэй хандаж байгаа. Нэр дэвшиж байгаа өрсөлдөгч нартаа нээлттэй өрсөлдөх уриалгыг хүргүүлж байна. Монгол Улс Европын холбооны хар жагсаалт, FATF-ын саарал жагсаалтад орчихсон байгаа үед Ардчилсан нам сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Засгийн эрх авсан нөхцөлд эхний 100 хоногт хийх ажлаа ч тодорхой болгосон.
Тэгэхээр ажлаа бодитой танилцуулж, өрсөлдье. Эдийн засгийн өсөлт өрх бүрд ордог болъё. Мэдээлэлтэй, эрх мэдэлтэй нь иргэдийнхээ бага хүүтэй зээлийг булааж авдаг биш ажлын байр бий болгож байгаа хүмүүсээ хамгаалдаг өсөлтийн эдийн засгийг санал болгож байгаа. Ардчилсан нам эрх барих үед 80 мянган айл ипотекийн зээлд хамрагддаг байсан бол өнөөдөр иргэд банкан дээр дугаарладаг болсон. Гэр хорооллын яндан 80 мянган өрхөөр буурч байсан бол өнөөдөр нэмэгдсэн байгаа. Тийм учраас өсөлтийг дэмжих өрхийн бодлогын цаана Ардчилсан нам ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэхийн төлөөх мөрийн хөтөлбөр байгаа. Сонгох эрхээ эдэлж байгаа Монголын ард түмэн реформ хийдэг улс төрийн хүчинд итгэл үзүүлнэ гэдэг гэдэгт итгэж байна.

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч З.Энхболд:

-Өнөө жилийн сонгууль их онцлогтой болно. Эрх барьж байгаа МАН өнгөрсөн дөрвөн жилд есхөн суудалтай Ардчилсан намыг муулсаар байгаад ажил хийсэнгүй. Бусдыгаа муулахгүй, хүн шиг өрсөлдчихмөөр байгаа юм. Өнөөдрөөс эхлээд сонгуулийн сурталчилгаа эхэлж байна. Дөрвөн жил муулсан юм чинь 22 хоног муулахгүй өрсөлдөөрэй. Биенээ муулж өрсөлддөг үе өнгөрсөн байх ёстой. УИХ-ын 2020 оны сонгуульд 700 гаруй хүн өрсөлдөж байна, бүгдэд нь амжилт хүсье. 2016 онд Ардчилсан нам сонгуульд ялагдсан. Хийж бүтээсэн ажлаа сурталчилж, нөгөө нам гүтгэлэг тараасаар ялсан. Тэр цагаа санаж байгаа байх. Хуулийн хүрээнд шударгаар, соёлтой өрсөлдөөд эргэж уулзах нүүртэй баймаар байна. Бусад намууд гүтгэлэг зохион байгуулах боломжгүй, учраас ганцхан МАН-д хандаж байна.

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Батцогт:

-Баянгол дүүрэг Улаанбаатар хотын бусад дүүргээс хөгжил, үйл ажиллагаагаараа тэргүүлдэг. Нийслэлийн шилдэг дүүрэг Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаадаа баяртай байна. Өөрөөр хэлбэл энэ дүүрэг жишиг болон хөгжиж буй. Иргэдийнхээ нийгмийн асуудлыг түлхүү шийдэж яваа. Дүүргүүдийн хөгжлийг өндөр өндөр шилэн байшингаар хэмждэггүй. Ард иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдгийг нь хардаг учиртай. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж гэсэн дэд бүтцээр хэмждэг. Энэ шилдэг дүүрэг, улс орноо хөгжүүлэхэд гар бие оролцохоо илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл ард иргэдэд хүртээлтэй зөв хууль боловсруулан батлах, бодлого хэрэгжүүлэхийн төлөө намын даргатайгаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчтэй хамтарч нэг баг болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Иймд Өрх бүрд өсөлтийг хүргэсэн хүчирхэг баг байх болно.

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Одсэр:

-Энэ удаагийн УИХ-ын сонгууль их онцлогтой, хариуцлагатай сонголт болно. Учир нь дэлхий нийтэд цар тахал дэгдэж ажилгүйдэл, эдийн засгийн хямрал нүүрлэж эхэлсэн. Дэлхий ертөнц бидэнд маш том сануулга өгч байна. Тухайлбал, уул уурхайн салбараас хараат эдийн засагтай манай улсын орлого огцом буурлаа. Үүний зэрэгцээ маш том боломж монголчууд бидэнд гарч ирсэн. Учир нь манай улс импортоор хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг авдаг. Энэ хямралын улмаас үнэ ханш унаж бидэнд таатай нөхцөл байдал үүссэн. Жишээ нь шатахууны үнэ Монгол Улсад удаашралтай бууж байгаа ч дэлхий нийтэд бараг үнэгүй шахам болтол хямдарсан. Нөгөө талдаа манай улс эко гэсэн тодотголтой хүнсний бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд үнэд хүргэн зарах боломж нээгдэж байна. Жишээ нь дэлхийн хамгийн том зах зээл болсон Хятдад нэг кг мах 40 юань байсан бол өнөөдөр 70 юань хүрч өссөн. Энэ бүгд нь манай улсыг бодлогоо зөв тодорхойлж хөгжлийн замдаа орох бололцоог бүрдүүлж өгч байна.

УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Кёкүшюзан Батбаяр:

-УИХ-ын сонгуульд 700 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Түүнээс 76 нь сонгогдож гарч ирнэ. Нэр дэвшигчдэд “Бие биенээ зохион байгуулалттай харлуулж дайралгүй шударга өрсөлдье” гэж бусад нэр дэвшигчдэдээ уриалж байна. Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед сонгууль явагдаж байгаа тул бүгд сонор сэрэмжтэй байя. Бүгд ариун цэвэр сахиж, амны хаалтаа зүүе. Ариутгалын дэглэм сахиж, зай барьцгаая. Сонгууль болоод л өнгөрнө. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Ийм учраас хүн бүр улс төржиж талцалгүй зөв бодлоготой, зөв хүмүүсээ сонгох нь чухал. Ардчилсан намын хувьд Өрх бүрд өсөлт гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулан УИХ-ын сонгуульд оролцож байна. Иймд иргэд сонгох эрхээ эдэлж, манай намын мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж бидний хэрэгжүүлэх бодлогыг дэмжээрэй.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com