Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Орхон аймаг ирэх дөрвөн жилд цэнхэртэх магадлалтай

 УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл бие даагчдын нэр хэдийнэ тодорсон. Хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож байгаа. Энэ удаагийн сонгуульд улс төрийн гол хүчин болох АН, МАН-аас гадна хоёр эвсэл, нэг хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой сонгууль болох нь тодорхой байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 20 дугаар тойрог болох Орхон аймагт нам, эвслээс нийт 27 хүн нэр дэвшиж байна. Үүнд:

20 дугаар тойрог гурван мандат
ОРХОН АЙМАГ

АН
1. О.Баасанхүү (УИХ-ын гишүүн)
2. Д.Оросоо (БГД-ийн Засаг дарга асан)
3. Ц.Батхуяг (Орхон аймгийн АН-ын дарга)


МАН

1. Ц. Нямдорж /УИХ-ын гишүүн/
2. Д. Батлут /Орхон аймгийн Засаг дарга/
3. Б. Оюунгэрэл / Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч/

МАХН буюу Та бидний эвсэл

1. С.Ганбаатар /УИХ-ын гишүүн асан/
2. Б. Хэрлэн
3. П.Баттөр

ШИНЭ эвсэл

1. Д. Батмөнх /Шинэ намын дэд дарга/
2. Д. Мөнхтуяа
3. Д. Түмэнжаргал

Зөв хүн электорат эвсэл

1. А. Ундрахтамир
2. С. Эрдэнэцэцэг
3. Б. Гантүшиг

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

1. М. Соёл

Сахигтун ! Үндсэн хуулийн
19 эвсэл

1. Т.Пүрэвсүрэн
2. С. Чимэгсүрэн

Зон олны нам

1. Б. Амарбаясгалан

Ард түмний олонхийн
засаглал нам

1. Б. Мөнх-Алдар
2. Б. Эрдэнэзул

Бие дааж нэр дэвшигчид

1. Б.Гантулга
2. В.Сумъяасүх
3. М.Сарандаваа
4. Т.Хайрат
5. Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан/
6. Р. Мягмардорж

Эдгээр 27 хүн бол Эрдэнэт хотын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлно хэмээн сэтгэл шулуудаж, итгэл өвөрлөн нэр дэвшигчид юм. Өөрөөр хэлбэл, шинэ залуу хотын, газар газраас зорин ирж гал голомтоо бадраасан, нэгэн үеийн бүтээн байгуулалтын бэлгэ тэмдэг болсон “Эрдэнэт” хэмээх их өргөөний эздийн төлөөлөл болж чадна гэж өөрсдийгөө “тоож”, эрдэнэтчүүдэд найдлага тавьж байгаа хүмүүсийн нэрс юм.
Орхон хөгжил дэвшлээрээ бусад аймгаас хол илүү, хотын статустай болгож хөгжүүлэх алхам хэдийн хийгдсэн, аймгуудын дунд явагддаг хөгжлийн индексийн судалгаанд гурвантаа түрүүлсэн манлайлагчийн хувьд Орхоны тойрог онцгой тойргийн нэг яах аргагүй мөн. Өнөөдөр албан бусаар 120 гаруй мянган хүн амтай гэдэг, сонгуулийн насны 72 орчим мянган иргэнтэй. Газар зүйн байршлаараа Улаанбаатар хоттой ойр, хөгжлөөрөө бусад аймгуудаа тэргүүлсээр ирсэн энэ аймагт улстөрчид хүч үзэж, УИХ-д төлөөлөн суух сонирхолтой байдаг нь нууц биш. Ингээд Эрдэнэтийн хатуухан дэвжээнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хүмүүсийн талаар товч өгүүлье.

АН-аас О. Баасанхүү ба түүний нөхөд

Орхон аймагт энэ удаа Ардчилсан намаас О. Баасанхүү болон түүний нөхөд өрсөлдөхөөр болсон. Яагаад заавал “О. Баасанхүү ба түүний нөхөд” гэж нэрлээд байна гэхээр УИХ-ын гишүүн О. Баасанхүүгийн тухайд Эрдэнэтийн ард түмний төлөөлөл болж сүүлийн найман жил парламентад сууж байгаа учраас тэр. Орхончууд түүнд итгэдэг, сонгодог. Тэр ч итгэлийг нь алддаггүй жишиг тогтоод найман жил болжээ. Энэ удаа ч эрдэнэтчүүд О. Баасанхүүгээ дэмжих магадлал тун өндөр. Учир нь тэдний сонгосон гишүүн ЖДҮ-чин болоогүй, концесст нэр холбогдоогүй, ямар нэг тендер “шүүрээгүй”. Энэ утгаараа нэр цэвэр үлдсэн цөөхөн төрийн түшээдийн нэг. Мөн чуулганы танхимд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хэлгүй мэт дүлий дүмбэ суудаг нөхөр тэр биш. Зарим нэг төлөөлөлтэй атлаа гишүүнгүй мэт аймаг мэр сэр байдаг бол Орхоны хувьд огт өөр. О. Баасанхүү байгаа цагтаа дуугүй байна гэж гонж. Болж бүтэхгүй бүхнийг тэр шууд ил тодоор зарладаг хэлдэг, тэмцдэг. Өөрийн үзэл бодлыг хэнээс ч айхгүйгээр илэрхийлж, сөргөлдөх чадвар түүнд бий. Түүний энэ тэмцэгч чанарт эрдэнэтчүүд эргэлздэггүй болохоороо дахин дахин итгэл үзүүлдэг биз ээ.
АН-аас мөн Орхон аймгийн АН-ын дарга Ц. Батхуягийг нэр дэвшүүлээд байгаа. Түүнийг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Нөгөө нэг нэр дэвшигч нь Д.Оросоо. Нийслэлийн БГД-ийн Засаг даргын албыг хашиж явсан, хуульч мэргэжилтэй, энэ шавилхан залуу дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийг шаггүй удирдсан гэж боддог. Нийслэлийн бүх дүүргийн Засаг дарга нараас тэр л ганцаараа хүрз бариад сэтгүүлчийн уриалгаар хашаанаас хальсан хөлдүү бохирыг цэвэрлэж зогссон удаатай. Тийм даргыг энэ олон жил лав хараагүй юм даг. Ийм багийн бүрэлдэхүүнтэй нөхөд Орхонд хүч үзэхээр болоод байна.
Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхонд энэ удаад гал гарсан “тулаан” болж мэдэх өндөр магадлалтай. Учир нь МАН-аас Ц.Нямдоржийг сойхоор болсон. Энэ хоёр бол УИХ-ын танхимд зэрэгцэж суусан цагаасаа шөргөөцөлдсөн улс. Архаг парламентч Ц.Нямдорж өөртэйгөө адил мэргэжилтэй О.Баасанхүүд нааштай хандлага илэрхийлсэн удаагүй. Өө л гарвал түүнийг “Оймсонд зүүгдэж орж ирсэн хүүхэд” гэж гоочилдог. О. Баасанхүү ч хариуг нь барихгүйгээр өнгөрнө гэж үгүй. Энэ хоёрын хооронд ширүүхэн өрсөлдөөн болох нь тодорхой.

Ц. Нямдорж сайд аа, одоо болно

Ц.Нямдоржийн тухайд УИХ-д тасралтгүй долоон удаа сонгогдож, парламентын танхимд 28 дахь жилээ өнгөрөөж байна. Орхон аймагт нэр дэвшихээр ая тал засч яваа ч Эрдэнэтэд явуулсан удаа дараагийн судалгаагаар түүний рейтинг тун тааруу гарчээ. Хууль зүйн салбарыг хэдэнтээ толгойлж, “орондоо хууль зассан” гэх нэр хоч зүүж явсан тэрбээр энэ удаад эрдэнэтчүүдэд “хайр зарлаж” байгаа. Харин одоогийн сонгогчид нь өөдөөс нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаар хариулт нэхсэн асуулттай л тосох байх. Мөн түүний хүүг “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахсан гэх хэл ам дагалддаг. Өөрөө болохоор “Миний хүү биш, багшийн минь хүүхэд” хэмээн дуугарч байсан удаатай. Хууль зүйн сайд байхдаа өөрийн гэсэн орон сууцгүй, түрээсийн байранд амьдардаг гэж хошин шогийн үзэгдэл шиг юм яриад, түүнд нь итгэсэн тэтгэврийн хөгшин зурагт өгөх гээд яамны үүдэнд хүлээж байсан өр өвдөм үйл явдал ч болж байлаа. Нөгөө их хууль мэддэг, хуулийг хасдаг, танадаг хүн маань “албан тушаалтан, цагаан захтан”-уудыг бөөн бөөн нь өршөөн хэлтрүүлсэн, Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр бүлх залгисан мэт сууж байсан нь хачирхалтай. Тэгээд ч, Хан-Уул дүүрэгт гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодитой ажил хийгээгүй учраас тойргоо сольж, орхончуудад найдлага тавьжээ. Шударга гэгдэх дүр төрх бүрдүүлж ирсэн түүнийг зарим нь “Одоо болно. Тайван амгалан тэтгэвэртээ суу” гэж захих болж дээ.


Д. Батлутын
балаг их

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Орхон Монгол Улсын шилдэг аймгаар гурвантаа шалгарсныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай холбож тайлбарлах нь бий. Орхон аймгийг 2016-2020 онд удирдаж, өдгөө барьцаа ахиулан төрийн түшээ болохоор зүтгэж яваа хүн бол Д.Батлут. Гэхдээ түүнийг хэл ам сүүдэр мэт дагалддаг. Засаг дарга болсныхоо дараа автомашинаа сольсон л гэнэ, архины дэлгүүрүүдийг 24 цаг ажиллуулах зөвшөөрөл өгч, үүнээс болж гэмт хэрэг гарах нь ихэссэн л гэнэ. Аймгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэн дотор албан тушаал, эрх мэдлээ ашиглан 1200 айлын орон сууцыг БНСУ-ын нэгэн компаниар 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж бариулж эхэлсэн гэх мэдээлэл ч бий. Энэ бүхнийг нь АТГ-аас шалгаж байгаа аж. Тусч сэтгэлтэй даргынхаа ачаар зарим хүмүүс төрийн албанд хоёрхон жил ажиллаад 71.8 ам.метр гурван өрөө орон сууцтай болсон гэх бор шувуу ч нисч явна.
Аудитын байгууллагаас гаргасан баримтаар хамгийн олон газар зарсан хэмээх ангилалд орхончууд дурдагддаг. Хөгжлөөрөө хоёрт жагсдаг Эрдэнэтийг өнгөрсөн дөрвөн жилд хөгжүүлж чадаагүй хэр нь хамгийн их гадаад томилолт авсан даргаар аанай л Д.Батлут тодорчээ.

Б.Оюунгэрэл эмэгтэйчүүдийн төлөө урагш нэг алхаагүй байж, төр түшихээр яарав

МАН-аас эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвших 16 эмэгтэйгээс нэг эмэгтэйг Орхон аймаг буюу УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт илгээхээр товлосон нь МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл юм. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд нүдэн балай, чихэн дүлий суусан хүн бол яах аргагүй хатагтай Б.Оюунгэрэл. Харин сүүлийн үед сонгууль дөхөөд ч тэр үү, телевизийн суваг эргүүлэх бүрд ухаантай зүйл ярьж суух нь харагддаг болж. Эмэгтэйчүүдийнхээ төлөө нэг ч алхам хийгээгүй байж, төрийн түшээгийн сэнтийг мөрөөдөж суугаа түүнд эрдэнэтчүүд итгэл үзүүлэх болов уу.
Өмнө нь 2016 онд МАН Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Атармааг мөн Орхонд нэр дэвшүүлж “унагаж” байсан билээ. Эндээс харахад, МАН Эрдэнэтэд нэр дэвших хүчтэй лидергүй учраас тухайн орон нутгаас гаралтай бус тойргоо судлаагүй, тойглоогүй, эмэгтэйчүүдийн квот гүйцээхээс өөр үүрэггүй хүнийг явуулж, ялагдал хүлээдэг нь хэвийн үзэгдэл болсон гэхэд нэг их хилс болохгүй байх.
МАН-аас нэр дэвшигчдийн тухайд ийм байна.
Бие даагчдын дотроос олны танил нь Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуяг. Дараагийн хүн нь Төлөвийн Хайрат. АН-аас Согоот багт Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон 2012-2016 онд ажиллаж байсан. Одоогийн аймгийн АН-ын хорооны дарга Ц.Батхуягтай нэг тойргоос аймаг сумын төлөөлөгч болон сонгогдож явсан байдаг. Мөн Орхон аймгийн АН-ын дарга агсан Г.Зоригтын үед Орхон аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан гээд түүний түүх АН-тай холбогдоно. Дараагийн хүн "Хүрэнбулаг" ХХК-ийн захирал аймгийн алдарт уяач Равжирийн Мягмардорж. Улс төрөөс хол хөндий харагддаг энэ эрхэм УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэлээн дэмждэг. 2016 оны сонгуулийн үед О.Баасанхүүгийн сонгуулийн штаб "Хүрэнбулаг" ХХК-ний байранд байрлаж уг компанийн ажилчид сонгуулийнх нь штабыг бүрдүүлж байсан бөгөөд охин нь гишүүний туслах хүртэл хийж байсан нэгэн юм. Булган аймгийн уугуул тэрбээр морь уяж, байшин барьж, заал түрээслэж явсан болохоос биш улс төрөөр оролдож яваагүй нэгэн. Дараагийн бие даагч Мянганбуугийн Сарандаваа. МҮХАҮТанхимын Орхон аймаг дахь салбарын дарга хийж явсан. МҮХАҮТ-ын дэд даргын алба хашиж явсан нэгэн. Эрдэнэтэд ажиллаж амьдарч байсан хүний хувьд яах аргагүй Эрдэнэттэй холбогддог. Хоёр ч удаа аймгийн ИТХ-ын хуралд нэр дэвшээд ялаагүй байдаг. Өөр нэг бие даагч нь Батаагийн Гантулга. "Монголиан Консалтинг Групп" ХХК-ийн захирал.
Ямартай ч 2020 оны УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт олны танил бие даагчидтай сонгууль болох нь гэж орхончууд өөрсдөө ярьж байна лээ.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Орхон аймагт ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тиймдээ ч эл тойрог руу Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байсан, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг илгээх болсон. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан бол 2016 онд даагаа нэхээд ялагдаж байсан юм.

Орхон аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд:
• 1992 онд: Ж.Жадамбаа МАХН, Ж.Дэлгэрцэцэг МАХН, Ш.Чунаг МАХН
• 1996 онд: Л.Лувсан-Очир АХ эвсэл, Д.Энхтайван АХ эвсэл
• 2000 онд: Ё.Баярсайхан МАХН, Ц.Ням-Осор МАХН
• 2004 онд: Д.Одхүү АН, Г.Адъяа МАХН
• 2008 онд: Д.Дамба-Очир МАХН, Д.Одхүү АН
• 2012 онд: О.Содбилэг МАН, Л.Цог МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
• 2016 онд: О.Содбилэг МАН, Д.Дамба-Очир МАН, О.Баасанхүү МАХН

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.5.250.163
You can download any of the provided casinos above without any problems. If you download the casino app, it will work like a conformable mirror image of the main site from the mobile version. Unfortunately, all the apps you download choose however do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced transportable applications. The unsurpassed casino apps as a service to Android The difficult is that finding Android apps and downloading
2021/11/26
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com