Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрх чөлөөний өлгийг өөд нь татаж, авч явах хүмүүс хэн бэ?

 УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл бие даагчид албан ёсоор СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авснаар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ыг бүрдүүлэх найм дахь удаагийн сонгууль албан ёсоор эхэллээ. УИХ-ын энэ удаагийн сонгуульд нийт 606 нэр дэвшигчид бүртгэгдсэнээс Ардчилсан нам болон Монгол Ардын намаас тус бүр 76, Монголын ногоон намаас 15, “Та бидний эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74, “ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монгол үндэсний ардчилсан намын ШИНЭ эвсэл”-ээс 72, “Зөв хүн электорат” эвслээс 53, Ард түмний намаас 1, Эрх чөлөөгхэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас 7, Эх орончдын нэгдсэн намаас 1, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34, Ард түмнээ хайрлая намаас 1, Зон олны намаас 30, Дэлхийн монголчууд намаас 3, Ард түмний олонхын засаглал намаас 24, Их эв намаас 1, Гэр хороолол хөгжлийн намаас 4, бие даагч 121 нэр дэвшигчид албан ёсоор үнэмлэхээ гардаж авсан.

Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь эмэгтэй нэр дэвшигч байна. Хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож байгаа. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймагт нам, эвслээс нийт 23 хүн нэр дэвшиж байна. Үүнд:

13 дугаар тойрог
гурван мандат

СЭЛЭНГЭ АЙМАГ
АН

1. Д.Эрдэнэбат
(УИХ-ын гишүүн)
2.Д.Үүрийнтуяа
(Ерөнхийлөгчийн зөвлөх)
3. С.Баярцогт
(УИХ-ын гишүүн асан)

МАН
1. Ж. Эрдэнэбат (УИХ-ын гишүүн)
2. Ч. Ундрам
3. Д. Өнөрболор

МАХН буюу Та бидний эвсэл

1. А. Энхболд
2. Ш. Эрдэнэбат
3. М. Насанжаргал

ШИНЭ эвсэл

1. Г. Баттулга
2. Л. Цог
3. Б. Нэргүйбаатар

Зөв хүн электорат эвсэл

1. Д. Амарсайхан
2. Ц. Бат-Эрдэнэ
3. А. Мөнх-Эрдэнэ

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

1. Ш. Болорсүрэн

Сахигтун ! Үндсэн хуулийн
19 эвсэл

1. Н. Батцэцэг
2. Б. Базарваань

Зон олны нам

1. Р. Лхагвасүрэн

Бие дааж нэр дэвшигчид

1. Б. Хайдавмөнх
2. Л. Орхон
3. Б. Буянзаяа
4. Б. Цээпилдорж

Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймагт нэр дэвшигчид энэ байна. Эднээс ердөө гурав нь л сонгогчдын итгэлийг өвөртлөн төрд “томилогдоно”. Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо анхлан зарлаж байсан Хиагтын хязгаарынхан ардчиллын талд ээлтэй гэдгээрээ хэдийнэ цэнхэр өнгөнд нэрлэгддэг. Тус аймаг гурван мандаттай. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид АН-д илүү ялалт өгч байсан түүхтэй. Энэ нь цэнхэр өнгийн тойрог гэдгийг нь баталдаг. 2016 сонгуулиар гэхэд улс даяар МАН олонх болсон. Харин Сэлэнгийн нэг тойрог цэнхэртсэн байдаг.
Хүн амын хувьд 110 мянга орчим. Харин санал өгөх насны 70 мянга орчим иргэн бий гэж үздэг. Урьд нь хоёр мандатаар сонгууль явагддаг байсан бол 2016 оноос хойш хүн амын нягтралаас шалтгаалан Сэлэнгэд гурван мандатын эрх олгоод байгаа. Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулиудад тариалангийн бүс нутаг Сэлэнгэчүүд МАН, АН-ынхныг ээлж дараатай сонгож ирсэн байдаг ч, ардчиллын талд арай ээлтэй. 2016 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт 14 нэр дэвшигч гурван мандатын төлөө өрсөлдөж байсан. Харин одоо 23 хүн өрсөлдөж байна.

Олны танил АН-ын нэр дэвшигчид

Энэ удаад Ардчилсан нам Сэлэнгэ нутаг руу УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ерөнхийлөгчийн зөвлөх Д. Үүрийнтуяа нарыг илгээжээ. УИХ-ын гишүүн Д. Эрдэнбатын тухайд өнгөрсөн 2016 оны сонгуулиар орон даяараа улаан өнгөнд умбаж байхад Хиагтын хязгаараас цэнхэр туяа татуулж, өрсөлдөгч МАН-ын хоёр гишүүнтэй зуузай холбож, Сэлэнгийн сонгогчдын итгэлээр гарч ирсэн гишүүн. Тиймдээ ч АН-ын гишүүн Д.Эрдэнэбат парламентад хоёрдахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа, улстөрчийн хувьд хэдийнээ туршлага суусан, автын инженер, механикч мэргэжилтэй хүн. Тус аймагт нэр дэвшигчдээс хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг нь мэдээж хэрэг, Д. Эрдэнэбат байх нь тодорхой.
АН-аас тус аймагт нэр дэвшиж байгаа нөгөө нэг хүн нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Үүрийнтуяа. Тэрбээр өөрийн facebook хуудастаа “Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт Д.Эрдэнэбат, С.Баярцогт, Д.Үүрийнтуяа бид нар дэвшихээр ҮБХ-ны хурлаар баталгаажлаа. Шударгаар өрсөлдөж, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө мэдлэг, чадвараа, сэтгэлээ дайчлан багаараа яаж ажиллаж болдог гэдгийг харуулахын тулд ажиллах болно” гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, шударгаар өрсөлдөж, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллана гэдгээ зарласан байна. Улс төрд шинэ өнгө төрх нэмэх өндөр магадлалтай, боловсролтой хүмүүсийн нэгээр энэ эмэгтэйг нэрлэхэд буруутах зүйлгүй. Сэлэнгэ нутагт нэр дэвшихээр албан ёсны үнэмлэхээ авсан нөгөө нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С. Баярцогт юм. Түүнийг Сэлэнгэчүүд андахгүй. Сэлэнгэ нутгийнхны хайртай хүү хэмээн нэрлүүлж явсан он жилүүд ч түүнд бий.

Өрсөлдөгчид нь Ж.Эрдэнэбатаар ахлуулсан МАН-ын нэр дэвшигчид

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймагт МАН-аас Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нар нэр дэвшиж байна. Ж.Эрдэнэбатын тухайд 2012 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас МАН-аас нэр дэвшиж, өдгөө УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа хүн. Намын дарга нь дахин итгэл хүлээлгэж, бас горьдлого тавьж түүнийг Сэлэнгэ рүү илгээсэн болов уу. Тэрбээр өмнөх парламентын үед Сангийн сайдаар найман сар ажиллаж, 2016 оны сонгуулийн дараа 60 тэрбумын бүлэглэлээс огцом тодорч 29 дэх Ерөнхий сайд болж байсан намтартай. Харин дараа нь Ж.Эрдэнэбатыг тендер, концессыг дур мэдэн, ойр тойрныхондоо бүр өөртөө ч авсан хэмээн хуулийн байгууллага шалгаж байсан удаатай. Түүнийг Тост Тосон бумбын орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудалд холбогдож байлаа. Харин Ж.Эрдэнэбат "Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн. Юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өгч байв.
МАН-ын даргын Сэлэнгэ рүү үдэж гар барьсан шинэ хатагтайн нэг бол нүүрсний компанийн эзний охин буюу МУИС-ийн дэд захирлын албыг хашиж байсан бүсгүй юм. Өөрөөр хэлбэл, “Өсөх зоос” компанийн Чинбатын охин Ч.Ундрам. Тэрбээр АН-аас МАН руу урвасан нүүдэл хийж У.Хүрэлсүхтэй гар барьж мандат өвөртлөн амуу будааны эх нутгийг зорьж байна. Ингэснээр МАН-ын хоёр эмэгтэй гишүүн Сэлэнгэд хүч үзэхээр боллоо. Хоёр бүсгүйн нэгний оронд УИХ-ын гишүүн тус нутгаас сонгогдсон Н. Оюундарь байх байсан хэдий ч ЖДҮХС-гаас түүний хүү зээл авсан болох нь тогтоогдсоноор ийнхүү зурхайн гадна үлдсэн билээ. Хэдийгээр Н.Оюундарь гишүүн боловсрол мэдлэг, хэл усаараа намынхаа гишүүд дунд толгой цохих ч ЖДҮХС-гаас авсан хүүгийнх зээл нэр хүндийг нь ийнхүү баллаж орхисон юм.

“Сөүл” Өнөрөө Сэлэнгэд хүч үзнэ

МАН улс төрд нэгэн цоо шинэ хүнд итгэл үзүүлсэн нь Д.Өнөрболор. Тэрбээр намын даргынхаа итгэлийг олсон гэж ярилцдаг. 2016 оны сонгуулийн дараа Д.Өнөрболор Барилга хот байгуулалтын сайдад хүртэл яригдаж, тэр хэрээр хэвлэл мэдээллийнхэн шуугьж, хуучны намтар түүхийг нь сөхөж, олны өмнө дэлгэснээр буцаагаад байранд нь тавьж байсан удаатай. МУИС-ийн Олон улсын харилцааны солонгос хэлний ангийг дүүргэсэн. Тэрбээр хоолны нэвтрүүлэг орчуулдаг байсан цагаасаа монгол солонгос алин болох нь ялгагдахгүй байсаар “Сөүл” группийн захирал болтлоо дэвшсэн нэгэн. Гэхдээ бусдын нэр дээр газар авах, бусдын газрыг авах зэрэг бүхий л арга замаар Зайсангийн амыг эзэгнэнхэн барилга барьж баяжсан гэгддэг хатагтай. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улс төрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэсэн ярилцлага өгч явжээ. Үнэхээр ч үүндээ хүрч одоо Сэлэнгэд нэр дэвшээд байна. Харин Сэлэнгэчүүд түүнд итгэл үзүүлж, төрд өөрсдийгөө төлөөлүүлэх нь юу л бол. Ардын хувьсгалын өлгий, алтан тарианы нутаг Сэлэнгэ аймагт нэр дэвшигчдийн талаар цухас өгүүлэхэд ийм байна.

СЭЛЭНГЭ АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД:

1992 он: Д.Мөнхөө (МАХН) Б.Дэмбэрэл (МАХН) Ч.Зоригтбаатар (МАХН)
1996 он: Д.Цогт-Очир “Ардчилсан холбоо” эвсэл С.Баярцогт (АН) Р.Содхүү (МАХН)
2000 он: П.Нямдаваа (МАХН) Ш.Гунгаадорж (МАХН) Р.Содхүү (МАХН)
2004 он: Р.Нямсүрэн (МАХН) Э.Бат-Үүл (АН)
2008 он: О.Чулуунбат (МАХН) Э.Бат-Үүл (АН) С.Баярцогт (АН)
2012он: С.Баярцогт (АН) Ж.Эрдэнэбат (МАН)
2016 он: Ж.Эрдэнэбат (МАН) Н.Оюундарь (МАН) Д.Эрдэнэбат (АН)

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com