Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД 20 ГАРУЙ КМ ЗАМЫГ ЯВГАН ТУУЛЖ ИРГЭД СОНГОГЧИДТОЙГОО АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 2-нд Сонгуулийн ерөнхий хорооны УИХ-д нэр дэвших үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Томсгосон тойргоор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Отгонжаргалын Магнай, Пүрвээгийн Цэцэгмаа, Ганбатын Очирбат нар батламжаа гардан авсан даруйдаа Сонгинохайрхан дүүргийнхээ иргэд сонгогчидтой анхны уулзалтаа хийлээ.
Улаанбаатар хотын баруун захыг эзлэн орших Сонгинохайрхан дүүрэг нь газар нутаг томтой, түүнийхээ хэрээр хүн ам ч олонтой. Харин өрсөлдөх чадвар, хөгжлийн индексээрээ сүүл мушгидаг нь харамсалтай. Учир нь тус дүүрэгт дэд бүтэц хөгжөөгүй, аж үйлдвэр муутайгаас ажилгүйдэл маш их байдаг. Тиймээс архидалт, ядуурал газар авсан. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн иргэд төр засгийн бодлого шийдвэр, анхаарал дутагдсанаас болсон гэж үзэж байгаа бөгөөд энэхүү дорой буурай байдлаасаа салахын тулд өөрсдийгөө төлөөлөн парламентын танхимд суух хүнээ зөв сонгох ёстой гэж үзэж байна. Тиймээс тэд Отгонжаргалын Магнай, Пүрвээгийн Цэцэгмаа, Ганбатын Очирбат нарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн халуун дотно угтаж авсан юм. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Отгонжаргалын Магнай, Пүрвээгийн Цэцэгмаа, Ганбатын Очирбат нар эхний уулзалтаа Саппорогийн уулзвараас эхэлж, улмаар баруун тийш нар зөв тойрон 20 гаруй км замыг явган туулж иргэд сонгогчдынхоо санал сэтгэгдлийг сонслоо. Тэдний Саппорогийн уулзвараас эхэлсэн уулзалт цааш үргэлжлэн Өнөр хорооллыг бүтэн туулж, Таван шарын уулзвараас хойш эргэж, 21 дүгээр хороолол, Хилчин хотхоныг дайран өнгөрч, Баянхошууны Хөтөлд ирж өндөрлөсөн юм.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа шударга ёсны төлөө тэмцэгч О.Магнай, одонтой ээж нарын төлөөлөл П.Цэцэгмаа, үндэсний үйлдвэрлэгч Г.Очирбат нарыг Сонгинохайрханчууд халуун дотно угтан авч, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Сонгинохайрхан дүүргээ, цаашлаад улс орныхоо хөгжил дэвшлийг зөв зүгт чиглүүлэхийн төлөө зүтгэж яваа тэдний хувьд энэхүү сонгуульд зөвд зүтгэнэ хэмээх уриатайгаар оролцож байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭ, ЦААШЛААД УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЗӨВ ЗҮГТ ЧИГЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВНА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com