Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг гүтгэлэг явуулахгүй байхыг уриалав

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос (АЭХ) "Цэвэр шударгаар өрсөлдье" уриалгыг өчигдөр (2020.06.03) танилцууллаа.
АЭХ-ны тэргүүний зөвлөх Б.Баярмаа “Монгол Улсад ажилгүйдэл ядуурал тэгш бус байдал эрүүл мэнд боловсролын хүртээмж гэр бүлийн хүчирхийлэл хүүхэд эмэгтэйчүүдийн хамгаалалт зэрэг нийгмийн суурь асуудлууд дорвитой сайжралгүй тулгамдсан асуудал хэвээр байна. Нийгмийн өнөөгийн энэ байдал шийдвэр гаргах, түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дорвитой нэмэгдүүлж асуудлыг бодлогын түвшинд эмэгтэй хүний мяндсан ухаанаар шийдвэрлэхийг зүй ёсоор шаардаж байна. Төлөөллөө тодруулах хариуцлагатай энэ мөчтэй зэрэгцэн мэдээлэл улам шүүлтүүргүй болж эмэгтэй нэр дэвшигчдийг хууль тогтоох байгууллагад хангалттай хэмжээнд оруулах замаар дээрх шаардлагыг хангахад сонгуулийг ёс зүйтэй шударга зохион байгуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхлээд 24 цаг өнгөрч байгаа ч цаашдаа нэр дэвшигчид бие биеэ харлуулах, гүтгэх нь улам ширүүсэх хандлагатай байна. Эмэгтэйчүүд олноор сонгогдож байж нийгмийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм. Тиймээс энэ оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа нийт нэр дэвшигчдийн 25 орчим хувийг эзэлж буй бүх эмэгтэйчүүддээ хандан дараах уриалгыг гаргаж байна” гэлээ.
АЭХ-ны дэд тэргүүн Д.Оюунжаргал уриалгыг уншиж танилцуулав. Тэрбээр “Эмэгтэй нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны явцад бие биеэ гүтгэх, доромжлох, харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийхгүй байхыг бусдадаа үлгэрлэн харуулах, бусад нэр дэвшигчдийн зүгээс эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг явуулах элдэв гүтгэлэг дайралтыг түгээж дэлгэрүүлэхгүй байх, иргэд сонгогчдын амьдралын боломжгүй байдлыг ашиглан санал худалдан авах, аливаа ажиллагааг эрс эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэх, өөрсдийн сонгуулийн ажилтнууд болон сонгуулийн бүх шатанд ажиллах төрийн албан хаагчдыг шударга хариуцлагатай хуулийн дагуу ажиллахыг уриалж байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com