Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Цангасан Монгол цадиггүй төр

 Олны олон таван цэн. Энэ бол улсын бас орон нутгийн төсөв. Гэхдээ улсын төсвийг энэ удаа чухалчилж байна. Яагаад гэвэл Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль зэрэгцэж буй учраас Сонгууль болж л таараа. Монголчууд амьдарч л үлдэнэ. Гэтэл энэ эгзэгтэй цаг үед миний, чиний бидний татварын мөнгө хаана явна. Сонгуульд уу, надад уу, халамж хэрэгтэй хэн нэгэнд үү гээд бодоод үзье л дээ. Өө хөөрхий муухай үйлдэлтэй сайхан яриатай МАН, монгол хүнийг бодсон сэтгэлтэй АН гээд сонгуульдах уу.
Төсвийг нуусан эрх баригчид инээд баяр хөөртэй зураг татуулах нь энүүхэнд. Ямар сайндаа үнэтэй эмээл тохож ганган морь зайдлах вэ дээ. Мөнгөөр бөгжилсөн тэнзэн ташуурт нь ЖДҮ, концесс, 60 тэрбумаа нуусан бичиг бий гэж хардана. Ер нь Монголд төр байна уу гээд түмэн асуулт надад байна. Би Монгол Улсын иргэн.

Ингээд бодоод үз. Тэгвэл халдавч хар халзан төлөг. Өнөөгийн эрх баригч МАН өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажиллав. Энэ жилийн төсвийн хөрөнгөөр юу хийж тууз хайчлав. Иргэд сонгогч бидний хувьд бодох асуудал мөн байх. Энэ үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөн бичлээ.
Үүний нэг зүйлийг тодотгох ёстой гэж бодно. Учир нь Монгол Улсын төрийн эрх дээд байгууллага Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар 65 суудал авсан МАН юу хийчих вэ ээ гэж бод. Чүдэнз зурах дайнд хүн чанараа алдаж төсөв мөнгөний найрыг хийж чадлаа. Өөрөөр хэлбэл босч, суух хооронд хоёр янзаар шийдэж хорлонтой үйл хийдэг хүмүүс эрх баригчид болсон. Та үүнтэй санал нийлэх үү. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Монгол Улс Европод бас дэлхий нийтэд хар өнгөөр будуулж хэн ч байсан хог дээр үсэрсэн гэдгээ бодох ёстой. Энэ бол эрх баригч МАН-ынхны тарьсан балаг. Эдийн засгийг авраагүй алсан, монгол хүнийг хөгжүүлээгүй хөлд нь дөнгө уясан. Эрх мэдэл их мөнгөний сургаар ажилласан дөрвөн түүхэнд үлдлээ. Ямар бэхээр бичихийг бид сонгох л үлдлээ.
Ингээд энэ жилийн төсвөөс зах зухаас нь өгүүлье.
УИХ-аас баталсан төсөвт 2019 онд Монгол Улсын ДНБ 40.7 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл 2017 онд энэ тоо 27.9 их наяд төгрөг байж. Энэ их өсөлт жирийн иргэнд хүрсэн юм болов уу. Эсвэл орон андуурч бичсэн юм болов уу. Хорь орчим их наяд төгрөгийг хоёрхон Засгийн газар хааш нь хийчхэв, та минь. Бүхэл бүтэн улсын нэг жилийн төсөв шүү дээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өгнө байгаа. Манай улсын гадаад худалдаа 2017 онд 10.5 тэрбум ам.доллар байж. Тэгвэл 2019 онд 14.5 тэрбум ам.долларт хүрсэн тооцоо бий. Үүнд бас тайлбар өгөөч, эрх баригч МАН. Энэ мэтээр тооцоо их бий. Тэр бүрд хариулт шаардах нь иргэд бидний эрх.
Дахиад л тооцоо бодох тоо дурдъя. Манай улсын орлого хоёр их наяд төгрөгөөр дутна. Та бүхний баталсан төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай. Тэгэхээр 4.1 их наяд төгрөгөөр төсөв тасрах нигуур бүрдсэн байна. Үүнийг хэн хаанаас нөхөх юм бэ? Сангийн сайд аа. Бас Ерөнхий сайд аа. Үүнд нэг тайлбар өгнө үү? Та бүхэн сонгууль гээд “солиорч” явааг мэдэж байна. Гэхдээ төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой л доо.
Монгол Улсын төсвийн нийт орлого энэ онд 12.9 их наяд төгрөг гэж тооцсон. Энэ орлого орж ирэх үү? Сар бүр доод тал нь 200 тэрбум төгрөгөөр тасарч буй төсвийн орлого бүрдэх үү. Манай улсын эдийн засаг хаана жийж явна хэлээд өгөөч эрх баригчид аа. Энэ мэтчилэн ард түмэн асууж эрх баригч МАН попорч худал үгээр шүлсээ үсчүүлэн ярьсаар байх уу. Аль эсвэл хамгийн өндөр төсөв авсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тойргийн сонгогчид та бүхний өмнөөс хариулах ёстой юу. Монгол Улсын төсвийн энэ жилийн зарцуулалтын талаар тодорхой хариулт өгөх хүн байна уу... Сонгууль гээд таг чиг үү... Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын эдийн засаг унаж байна. Эдийн засгаа аврах гэж улс орнууд чармайж байна. Харин манайд эрх баригчид сонгуульд улайран зүтгэв. Естой л “Автал, өгтөл хаа ч байсан юм Атан тэмээ нэгийг аваарай” гэдэг шиг болж байна даа. Ажилгүй орлогогүй, бизнесгүй болсон монголчууд мөнгөөр цангаж байна. Харин цадиггүй төр зайдагнагчид мөнгөөр “бааж” байна уу даа.

Үргэлжлэл бий...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com