Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Л.Одсэр, Б.Наранхүү нарыг багаар нь дэмжихээ Дундговьчууд илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Чинээлэг малчин ” хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэр нар өчигдөр (2020.06.04) сонгуулийн сурталчилгааны нээлтээ Дундговь аймгийн төв Мандалговь хотноо хийлээ. Аль ч УИХ-д хөдөө орон нутгаас дийлэнх  гишүүд  сонгогддог. Гэвч өнгөрсөн 30 жилд  зуд турхан болоход малчдад өвс, тэжээл тараахаас өөр малчдын нийгмийн асуудал, ахуй амьдрал руу чиглэсэн оновчтой бодлого огт хэрэгжсэнгүй. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Одсэрийн санаачилсан “Чинээлэг малчин” хөтөлбөр Монгол төрийн бодлого болж, Монголын хөдөөг өөрчилнө гэж нэр дэвшигчид хэлж байна.Дундговь аймагт “Шинэ сум” төслийг санаачлан,  хэрэгжүүлэгч Р.Эрдэнэбүрэн, хоёр нэр дэвшигчээрээ дамжуулан  хөтөлбөрөө үргэлжүүлнэ гэдгээ уулзалтын  үеэр мөн илэрхийллээ. Иргэд ч хөдөөг өөрчилж, өсөлтийг өрх бүрд хүргэх АН-ын хөгжлийн бодлогыг  дэмжиж байгаагаа хэлж байсан юм. Цөлжилтийн ирмэгт тулсан бэлчээр нутгаа хамгаалаад зогсохгүй Монгол өрхийг баян чинээлэг дундаж давхаргад оруулж, малчдын хөдөлмөрийг үнэ цэнтэй болгох зорилготой Л.Одсэр, Б.Наранхүү нарыг багаар нь дэмжинэ гэдгээ Дундговьчууд илэрхийлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com