3X3 багийг Төв аймгийн иргэд, сонгогчид итгэл сэтгэл дүүрэн хүлээн авч уулзаж байна. Тэдний сонгуулийн нээлтэнд хүрэлцэн ирсэн иргэд морьд эргэлээ хэмээн хошигнон ярьцгааж байсан. Харин тэд энэ удаа УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлаа наран ургах зүг Мөнгөнморьт, Баяндэлгэр сумаас эхлүүлсэн бол өчигдөр тэд зургаа дахь сум буюу Баян суманд хүрэлцэн ирлээ.
Дэрэмийн Эрдэнэсувд иргэдтэй уулзах үеэрээ сонгогчдоо хөгжөөгөөд дасгал хийлгээд авсан юм. Энэ нь удаан цагаар суудалдаа хөдөлгөөнгүй сууж, бие нь чилсэн иргэдэд ганц сайхан сэргээш болоод авна лээ. Тэд инээд дүүрэн хөшсөн нуруу, чилсэн хөлөө амрааж харин ч нэг додигор буцаж суудалдаа тухлан, эмчийн яриаг анхааралтай гэгч нь сайн сонсоод авна лээ шүү. Энэ арга бас содон сайхан уур амьсгалыг тэдний хооронд бүрэлдүүлсэн юм.
3X3 баг сумын иргэд сонгогчидтойгоо уулзаж, АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог болон багийнхаа нэрний учрыг ийнхүү тайлбарласан юм. Дэрэмийн Эрдэнэсувд хэлэхдээ: Монголчууд аливаа зүйлийг ихэд билэгшээдэг ард түмэн.
Бид багийн нэрээ зүгээр нэг 3X3 гэж нэрлээгүй юм. Ц.Туваан дарга хөдөө аж ахуйн салбараар мэргэшсэн, Х.Тэмүүжин дарга хууль зүйн салбараар мэргэшсэн миний хувьд эрүүл мэнд нийгмийн хамааллын салбараар мэргэшсэн. Энэ гурван салбар Монгол Улсын суурь гурван салбар буюу тулгын гурван чулуу юм. Бид энэ гурван салбарын хүрээнд гурав, гурван зорилгыг тодорхойлж ,гурав гурван бодлогыг хэрэгжүүлэж Монгол Улсын болон Төв аймгийн хөгжилд нэмэр болох гэж гурвыг харьцах нь гурав баг хэмээн нэр өгсөн. Биднийг багаар нь дэмжихийн учир энэ юм хэмээн тайлбарлав.
Уулзалтын үеэр иргэд хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээрийн даац, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын систем, татвар зэрэг асуудлыг хөндөж санал солилцохын зэрэгцээ шинэ залуу эмэгтэй бас туршлагатай нэг үеийн төлөөлөл болсон залуус дуу хоолойгоо нэгтгэн эх орноо гэх сэтгэл гарган ирж буйд талархаж буйгаа илэрхийлж байв. Тэдний цаашдын ажил, амьдралд чин сэтгэлээсээ амжилт хүсээд авна лээ. Мөн ардчилал нутагт минь салхи татуулан ирэх цаг болсон. Бид одоо нэг нар, салхи үзмээр байна. Олон жил нэг намын тогтолцоог харж тэдэнд итгэл үзүүлэн сонгосон. Гэтэл аймаг минь яг л хэвээрээ хөгжил цэцэглэлт алга. Хүмүүсийн амьдрал нийслэлтэй хаяа дэрлэн оршиж буй мөртлөө дээрдэж, хөгжсөн зүйл алга. Иймд та бүхнийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэхээ амлаж байна хэмээн ам уралдуулан ярьж байв.
Мөн уулзалтын үеэр хүний их эмч, Баян сумын Ардчилсан намын дарга асан Оргодол өөрийн биеэр хүрэлцэн ирж нэр дэвшигч нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Учир нь тэрээр өвчний улмаас тэргэнцэр дээр сууж байгаа ч Ардчиллын төлөө, Ардчилсан намынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмждэг нэгэн байгаа юм. Тэрээр тэргэнцэр дээрээ суугаад түрүүлэн индэр дээр ирж хэлсэн үгэндээ “Ардчилал босно, би ч мөн босох болно. Төв аймагт маань ардчилал ялна гэдэгт итгэж байна. Цагаан нөмрөгтэй эмчийгээ хүн бүр дэмжээрэй, би удахгүй тэргэнцрээсээ босч явдаг болно” хэмээн хэлж алд цэнхэр хадаг нэр дэвшигч нартаа өргөн барьсан юм.
Нэр дэвшигч: Д. Эрдэнэсувд:
Журмын зорилго нэгт нөхдөө яагаад сонгох ёстойг ийнхүү илэрхийлсэн юм. Өрх бүр орлоготой байхын тулд чинээлэг малчин хөтөлбөр хэрэгжүүлье. Малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд бэлчээрийн даац чанарыг сайжруулъя, ингэснээр бид ахуй амьдралаа дээшлүүлэх боломжтой юм. Мөн өв соёлоо хөгжүүлье. Энэ гурван зүйл цугтаа байж өрх бүрийн орлого нэмэгдэх юм. Тиймээс Ц. Тувааныг маань дэмжээрэй. Монгол Улсад иргэдээ биш даргыг хамгаалдаг хууль, авлигажсан нийгэм энэ бүхэн Монгол Улсын хөгжлөөс татаж байна. Даргаа биш иргэнээ хамгаалдаг хуультай болохын тулд, иргэд нь шийддэг төртэй болохын тулд, иргэд нь оролцдог нийгмийг хөгжүүлэхийн тулд та бүхэн Х. Тэмүүжинг маань дэмжээрэй гэж хүсье. Миний дэвшүүлж буй бодлого бол өрх бүр өсөлттэй байхын тулд өрх бүрийн гишүүн эрүүл байх ёстой. Өрх бүрийн гишүүн бүр хамгаалагдсан байх ёстой. Тэр тусмаа эмэгтэйчүүд маань хамгаалагдсан байх ёстой юм . 3x3 баг маань ийн гурван гурвын, есөн бодлогыг дэвшүүлж байгаа юм. Биднийг багаар нь дэмжээрэй хэмээн уриаллаа.
Энэ үеэр нэр дэвшигчдэд хүндэтгэл үзүүлэхээр нутгийн хоёр гавьяат н. Ишжамц, н.Шаравжамц нар хөтлөлцөн орж ирсэн юм. Тэд эх орныхоо төлөө төрийн үйл хэрэгт чин үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгээрэй. Шинэ залуу нэг үеийн төлөөлөл болох ийм сайхан залуус нэр дэвшиж байгаад баяртай байна хэмээн хэллээ.