Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Мөрөөдлийн баг”-ийнхныг хаяж, мэргэжлийн багийг сонгох уу, Баянзүрхчүүд?

Б.Бямба

 Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг нь Баянзүрх. Төрийн эрх барьсан улс төрийн нам нь дотроо хоёр хуваагдан зодолддог, төрийн сэнтийд нь дандаа үл бүтэх хүмүүс заларчихдаг энэ дүүрэг үргэлж л олны анхааралд байдаг. Нохойны хөшөө барьсан, ЖДҮ-чин Б.Батзоригоос эхлээд л Засаг даргын “тэнгэр” хаячихсан тус дүүргийнхэн УИХ-д дандаа буруу хүнээ сонгоно. Б.Батзориг, Ж.Батзандан гэх мэт “мөрөөдлийн баг”-ийнхан энэ тойргоос гардаг нь хачин. Угтаа улс төрийн хоёр том нам золиосны хүмүүсээ л энэ дүүрэгт илгээж, сайн дурынхан нь дүүрэг удирдаж байгаа нэрээр талцан зодолдож байсан билээ. Тэгвэл энэ удаад улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ боловсрол, мэдлэг, чансаанд илүү анхаарсанд баянзүрхийнхэн талархалтай байна.
Ингээд УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороонд нийт 28 хүн нэр дэвшиж, хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. Тодруулбал,

АН: З.Энхболд, Т.Батцогт

МАН: Б.Саранчимэг, Б.Энхбаяр
“Зөв хүн электорат эвсэл”: П.Наранбаяр, Г.Уянгахишиг
Бие даан нэр дэвшигч: М.Инчинноров, Ц,Хулан, Г.Тулга, Д.Батжаргал, У.Мягмархүү, Ч.Чулуунцэцэг, Ш.Ганболд, С.Барсболд,
“Монголын ногоон нам”: Б.Цацралтуяа, Б.Пүрэвжав
МАХН буюу “Та бидний эвсэл”: Р.Өсөхбаяр, Г.Золзаяа
“Шинэ эвсэл”: С.Амарсайхан, Х.Батсуурь
“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”: А.Эрдэнэбаяр
“Хөгжлийн хөтөлбөр нам”: Л.Өнөрчимэг
“Их эв нам”: З.Бат-Отгон
“Эх орончдын нэгдсэн нам”: Г.Ганбат
“Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”: Ж.Батзориг
“Зон олны нам”: Б.Лхамхүү
“Ард түмний олонхын засаглал нам”: Д.Ганзориг, Ц.Мөнхжаргал нар өрсөлдөж байна.

Зөв сонголтын эзэн байж чадах АН-ын мэргэжлийн хоёр

“Амьдрал дээр энгийн нэгэн” хэмээн өөрийгөө тодорхойлох хоёр хүүхдийн эцэг, хүний сайн хань, улс төрийн халуун чинжүү бол З.Энхболд. Тэрээр таван хүүхэдтэй айлын ууган хүү. Түүний эцэг, эх нь атар газар эзэмшихээр МХЗЭ-ийн илгээлтээр Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд ажиллах болсноор Энхболд сургуульд орох хүртлээ Зэлтэрт өссөн аж. Ингээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр найман жилийн дунд сургуульд элсэн оржээ. Тэрбээр нэгдүгээр ангиасаа эхлэн тасралтгүй онц сурч, таван онцын эзнээр шалгарч байсан ба ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд элсэн орсон нь түүний амьдралын их замын эхлэл байсан гэдэг. Цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн түүний чин хүсэл нь бушуухан эх орондоо очих байж. Ингээд энэ хүсэл нь ёсоор болж, 1989 онд УБЦТС-ын газарт монтёроор ажилд орж, алслагдсан цахилгааны дэд станцуудыг алсаас удирддаг, хянадаг, зохицуулдаг байжээ. Улмаар Монел компанид зохион бүтээгч инженерээр 1991 он хүртэл ажиллаж байсан түүхтэй. Ингээд 1994-1996 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бол 2000-2004 онд АНУ-ын Денверийн их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан байна. Төрийн өмчийн хороог хоёронтоо удирдаж байсан З.Энхболдын ажлын туршлага арвин их. Анх 1996 онд ТӨХ-ны дарга, 1999 онд УИХ-ын даргын зөвлөх, 2000 оноос АН-ын ЕНБД, 2004 онд эргээд ТӨХ-ны дарга хийж байгаад 2005-2016он хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллажээ. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сонгууль дөхөхөд ажлаа хүлээлгэн өгсөн байна. Сонирхуулахад, З.Энхболд оюутан байхаасаа металл рок хөгжим сонсч ирсэн гэнэ. Түүний талаар товчхон танилцуулахад ийм байна. Харин хийсэн бүтээснийг нь тоочвол дуусахгүй их болно. Тухайлбал, З.Энхболд ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлэх хуулийн төслийг санаачлан хэрэгжүүлсэн хүн гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Мөн УИХ-ын дарга байхдаа 2.5 сая монголчуудын хувьцаатай “Тавантолгой орд”-ын хууль бус хувьчлалыг зогсоосон хашир туршлагатай улстөрч.
Их сургуулийнхаа оюутны холбооны дэд тэргүүнээр ажилласан нь улс төрд ороход гол нөлөө үзүүлсэн хэмээн ярих залууг Т.Батцогт гэдэг. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд НИТХ-ын Төлөөлөгч юм. Түүнийг ардчилалтай хамт өсч өндийсөн залуу хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал тодорхойлжээ. Тэрбээр “Тэр жирийн л нэг айлын хүү. Түүнийг би хувь хүн, ажил мэргэжил, улстөрч талаас нь нэлээд сайн мэдэх юм. Тэр зөв замаар зөв газартаа очихоор нэгэнт зориглосныг нь сонсоод баярлаж сууна. Т.Батцогт шуурхай бас шийдэмгий байж чаддаг. Энэ нь бага залуудаа спортод шунан дурласных нь байж магад” гэсэн юм. Түүний боловсролын тухайд, 10 жилээ Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн бол 2003-2008 онд ШУТИС-ийг уул уурхайн инженер мэргэжлээр дүүргэжээ. Мөн 2009 онд ГЭЗД сургуулийг гаалийн ажилтан, 2010 онд СЭЗИС-ийг магистр, 2019 онд мөн сургуулийг докторантаар суралцаж буй. Ажлын туршлагын хувьд, Ардчилсан намын анхан шатны нэгжээс нь эхэлж, эдүгээг хүртэл тууштай зүтгэсэн залуу боловсон хүчин юм. Тэрбээр АЗХ-ны улс төрийн ажилтнаас 2008онд гараагаа эхэлж, тасралтгүй хөгжсөөр Баянзүрх дүүргийн АЗХ-ны дэд дарга, намын дэд дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж буй. Мөн нийслэлийн АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн юм байна.
Ийм мэргэжил, боловсролтой, хийсэн бүтээсэн үйл хэрэгтэй туршлагатай болон залуу үеийн төлөөллийг АН сонгуульд нэр дэвшүүлжээ. “Өрхийг дэмжсэн-Өсөлтийн бодлого” уриатай АН-ын мөрийн хөтөлбөрөөс энэ өдрүүдэд хоёр нэр дэвшигч танилцуулахдаа төлөвлөлт алдагдсан Баянзүрх дүүрэгт хамгийн түрүүнд” Хүүхэд харах үйлчилгээ”-г хэрэгжүүлнэ гэж байна. Мөн цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх стандартыг хэрэгжүүлнэ. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд ялгаваргүй олгоно гэх мэт хүүхдэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээ хэлж байна.

Хоноцын сэтгэлтэй нэг эмэгтэй, Ц.Нямдоржтой арсалдагч нэг эр

МАН-аас УИХ-ын 22 дугаар тойрогт улиран нэр дэвшиж буй хүн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд анх гишүүнээр сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС болон ХЭДС-ийн хэрэгтэй нэр холбогдсон гишүүнийг сонгогдсон тойрогтоо юу хийсэн талаар нь иргэдээс асуухад ийнхүү өгүүлжээ. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Н.Цэрэндаш “Саранчимэг гэж эмэгтэйг өмнө нь юу хийснийг мэдэхгүй. Хааяа манай хороогоор ирээд ахмадуудтай уулзаад явдаг” гэсэн бол мөн дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга “Манай хороонд сонгуулиас хойш үзэгдээгүй. Хэдэн хөгшчүүл, МАН-ын гишүүдтэйгээ л уулзалт цуглаан хийдэг. Хүүхдүүдэд бэлэг өгөхдөө хүртэл ялгавартай ханддаг. Зөвхөн намын гишүүдийн хүүхдүүдэд л бэлэг өгдөг” гэв.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан нь тогтоогдсон. Мөн түүний дүүгийн нөхөр В.Үнэнбат гэгч нь ТЭДС-ийн даргаар ажилладаг юм байна. Тэрчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн жилийн 8.4 хувийн хүүтэй олгодог 40-200 сая төгрөгийн зээлийг ах дүү, хамаатан садан, өөрийн хамаарал бүхий ААН-үүдэд ногоон гэрлээр шийдүүлж өгсөн байж болзошгүй хэрэгт мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг холбогдсон. Тодруулбал, түүнийг “Монгол Сор хөгжил олон улсын академи” ТББ-ыг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашиглан тусалсан эсэхэд шалгаж байгаа гэсэн мэдээлэл medee.mn сайтад гарсан байдаг. Энэ мэт чинээлэг эмэгтэй гишүүн сангийн мөнгийг тонож, ах дүү нараа албан тушаалд томилдог юм биш биз гэсэн хардлага нийгмийн дунд байгаа ч МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чин гишүүдээ улаан цээжээрээ хамгаалж буй учраас тэднийг шалгаж, хариуцлага тооцож чадахгүй байгааг хууль, хяналтын байгууллагынхан хэлдэг. МАН-ын дараагийн нэр дэвшигч нь хуульч Б.Энхбаяр. Тэрбээр Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой үзэл бодол таараагүй учраас ажлаасаа халагдсан. Тэрбээр ажлаасаа халагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нэр дэвших бэлтгэлээ хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хуудсаар маш идэвхтэй байр сууриа илэрхийлж ирсэн. Гэхдээ тэр баянзүрхчүүдийн хувьд шинэ хүн хэдий ч Б.Саранчимэгээс хавь илүү нэгэн. Харин дэвшсэн намыг нь харвал, сонгогдох магадлал бага ч юм шиг. Учир нь баянзүрхчүүд УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Б.Саранчимэг нарт молигодуулж, МАН-ынханд ЖДҮ-ийн зээлийн боломжоо хулгайлуулсан учраас дахин санал өгнө гэдэг юу л бол. Сонгосон хоёр гишүүн нь хоёул ЖДҮ-ийн төдийгүй олон муухай гэмт хэрэгт нэр холбогдсон билээ. Ямартай ч хоёр том намын нэр дэвшигчдийг харьцуулахад ийм байна. Үнэндээ үлдсэн 24 хүнийг төдийлэн сайн мэдэхгүй учир ийм, тийм гэж хэлэхэд бэрх байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД:

•1992 он: Найрамдал, Налайх, Багануур дүүрэг дөрвөн мандаттай байсан бөгөөд МАХН-ын гишүүн Т.Очирхүү, Ж.Бямбажав, Д.Батбаатар, Н.Жамбалжав.
•1996 он: Ардчилсан холбоо эвсэл С.Болдхэт, Х.Хулан, Ц.Төмөртогоо
•2000 он: МАХН-ын гишүүн Т.Ганди, Р.Амарсайхан, Р.Гаваа
•2004 он: МАХН-ын гишүүн Т.Ганди, Эх орон-Ардчилал эвсэл Д.Ганхуяг, МАХН-ын гишүүн Ж.Гүррагчаа
•2008 он: АН-ын гишүүн Ч.Сайханбилэг, бие даагч З.Алтай, Д.Ганхуяг, МАХН-ын гишүүн Ц.Батбаяр
•2012 он: АН-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Б.Болор,
•2016 он: МАН-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Б.Батзориг, АН-ын гишүүн Ж.Батзандан, бие даагч С.Жавхлан

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com