Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
С.ЭРДЭНЭ: АН АЛДАА, ОНООГОО ҮҮРЭХ ЧАДВАРТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ТӨРИЙН ХҮЧИН

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт нар иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтыг нээж АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэллээ.
“МАН Засгийн эрх барьсан энэ дөрвөн жилд Монгол Улс Европын холбооны хар жагсаалт, FATF-ын саарал жагсаалтад орж, зээлжих зэрэглэл тогтоодог Moody’s” агентлагийн хасах зэрэглэлд Монгол орлоо. Энэ бол үнэн. Хэчнээн гоёж, чимж яриад нэмэргүй, үнэнийг баллуурдаж чадахгүй. Монгол Улсад өгсөн олон улсын үнэлгээ ийм байна. Энэ бүгдийг монголчууд давж гарах боломж бий. АН 2012 онд Засгийн эрх авахад тухайн үеийн МАН Монгол орны эдийн засгийг “Саарал жагсаалт”-д оруулсан байсан. Гэхдээ АН 2013 онд “Саарал жагсаалт”-аас Монгол Улсыг гаргаж чадсан. 2020 онд саарал, хар жагсаалтад оруулсан улсыг хүлээн авах гэж байна. Эрх баригчид эдийн засгийн бодит байдлыг нууж байна. Бүх зүйл хасах руу ороод эхэлсэн. Ард иргэдийн амьжиргаа сайнгүй байна. Ажилгүйдэл 46, ядуурал 32 хувьд хүрлээ. Хүнд хэцүү үед ч Монгол Улс ийм үзүүлэлт рүү орж байсан удаагүй. Мандуулна гэж гарсан улс төрийн хүчин Монголыг доош нь унагалаа. Бид ирээдүйгээ өнгөлгөөр харахыг хүсдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч бид Монгол өрхөд өсөлтийг, хөгжлийг хүргэх, мөрийн хөтөлбөрөө өргөн барьж байна. Үзэл баримтлалынхаа үндсэн тулгуур болсон таван тулгуурт хөгжлийн бодлогоо өргөн барьж байна. Монгол төрийн гол цөмд Монгол өрх, Монгол хүн байх ёстой гэж үзэж, Монгол өрхийн хөгжлийг дэмжиж, тэдэндээ хөдөлмөрлөх, үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгосноороо хөгжлийн суурийг тавьж чадна. Бидэнд алдаа оноо байсан. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн алдааг өнөөгийн эрх баригч хүчин зөвхөн АН-д наах гэж харлуулж ирсэн. Гэтэл найман жилд нь АН, 22 жилд нь МАН засаглаж ирсэн. Тэд дангаараа хэмжээгүй эрхтэй засаглаж ирсэн. 2012 онд АН эвслийн засгийн газар байгуулж ажиллахад өнөөгийн эрх баригч хүчин хамтарч нэг жилд нь ажилласан. АН үнэ чөлөөлөх, орон сууцыг хувьчлах, иргэнээ гадаад паспорттой болгох, эрх чөлөө шударга ёсыг дээдэлсэн улс болгох суурийг хоромхон хугацаанд хийж чадсан. Олдсон боломжийг алдалгүй, аливаа саад тотгорыг даван туулж, чөлөөт зах зээлийг дээдэлж, хүний эрхийг дээдэлж ирсэн. Бид хариуцлага хүлээхэд бэлэн, бодит үнэнийг ойлгуулах ёстой. Хоёр удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Эвслийн Засгийн газар байгуулж ажиллаж ирсэн. Цаана нь байгаа 70-80 жилийг МАН хэмжээгүй дангаараа засаглаж ирснийг онцолж хэлье. Алдаанаас зугтаах гэсэнгүй, хэн илүү хариуцлага хүлээж байсан юм, хэн алдаа завхарлыг бий болгосон бэ гэдэг бодит үнэнийг тогтоох ёстой. АН алдаа оноо аль алиныг үүрэх хариуцлагатай улс төрийн хүчин. Бид ард түнийхээ төлөө, улс орныхоо төлөө ирээдүйн сайн сайхны төлөө асуудлыг гаргаж тавьсаар ирсэн" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com