Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Э.БАТ-ҮҮЛ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ДУУДАВ

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа Улсын баатар Э.Бат-Үүл МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнтэй хамт нэг баг болон тус тойрогт өрсөлдөж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг халз мэтгэлцээнд дууджээ. Тэрбээр энэ тухайгаа Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэд, сонгогчидтой уулзах үеэр мэдэгдсэн байна. Халз мэтгэлцээнийг АН болон МАН-аас 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх зорилго дор хийхийг онцолсон аж. Гэвч Хэнтий аймагт МАН-аас өрсөлдөж байгаа нэр дэвшигчид одоогоор хариу ирүүлээгүй байгаа юм.
Мөн нэр дэвшигч Э.Бат-Үүл Баянмөнх сумын иргэд сонгогчидтой уулзах үеэрээ эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсныг дуулгажээ. Тэрбээр “Хүн ардыг битүү айдас нөмөрч байна. Малчид маш ёс бусаар хулхидуулж хохирсон. Ингээд малчин хүн гомдлоо хэлэхийг хүсэхгүй байгаа нь дарангуйлал айсуйн дохио. Залуус маань тэмцэхгүй болохоор дарангуйлал даврах гээд байна. Социализмыг нураалцсан болохоор намайг 30 жилийн турш гүтгэж доромжилж, цовдлуулж дуусч байна. Энэ улсын баатрын тэмдэг бол ардчиллын төлөө хамт тэмцсэн мянга мянган баатрууд та бүхнийг төлөөлүүлэн өгсөн та бүхний алдрын тэмдэг юм. Ардчилсан нам амласнаа дандаа биелүүлдэг. Малыг малчдад, газрыг тариаланчдад, иргэддээ орон сууц, хүүхдэд мөнгө өгүүлсний төлөө 30 жил хонзогнож, ад зэтгэрийн амьтан болгож байна. Өнөөдрийн нөхцөлд сонгуулийн дараа эдийн засаг маш хүнд байдалд орно. Иймээс Ардчилсан нам энэ хямралаас гарахын тулд маш хурдан өрхийн орлогыг нэмье гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хувьсгал хийнэ. Өнөөдөр олигархиуд байгалийн баялгийг хоорондоо булаалдаж байна” гэдгийг онцолжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com