Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Г.Очирбат: Мөрийн хөтөлбөрийнхөө зүйл заалт бүрээр халз мэтгэлцье

УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас намаас нэр дэвшигчид МАН-аас тус тойрогт нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд урилаа. Мэтгэлцээнийг телевизээр бус, хархорин зах дээр ард иргэдтэй хийх гэнэ. Хэвлэлийн хурлын эхэнд АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Бид сонгуулийн сурталчилгаа эхлээд найм хонолоо.  Иргэд сонгогчидтой уулзалтаа хийсээр байна. Энэ хугацаанд иргэд болон эрх баригчдын ярьж байгаа зүйлүүд алд дэлэм зөрөөтэй байгаа нь анзаарагдсан. Тиймээс эрх баригч МАН-ын Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь халз мэтгэлцээнд урьж байна. Мэтгэлцээнийг ямар нэгэн телевизийн эфирт биш, хархорин зах дээр энэ сарын 10-нд 12 цагаас хийнэ. Бид иргэдийн нүдэн дээр, хоёр талд суугаад, нүүр нүүрээ харан асуудлуудаа ярина. Ингэснээр иргэдэд зөв сонголтоо хийх боломж бүрдэнэ гэж үзэж бодож байна” гэлээ.

П.Цэцэгмаа “бид өнөөдрийн байдлаар нийт 11 хорооны иргэдтэйгээ уулзалт хийлээ. Сонгууль бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Тиймээс өнөөгийн цар тахалтай байгаа үед ирээдүйд хийж хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж мэтгэлцэх нь иргэдэд оновчтой сонголт хийхэд нь туслах болно” гэв.

Г.Очирбат “Ард иргэд маань бидэнд боловсруулсан мөрийн хөтөлбөрөө барьж байгаад мэтгэлцээч гэж хүсэлт тавьсан. Тиймээс мөнгөөр биш мөрийн хөтөлбөрөөр өрсөлдье. Бодож боловсруулсан мөрийн хөтөлбөрийнхөө зүйл заалт болгоноор нь мэтгэлцье. Яг бодитой статистик тоо баримттай, судалгаагаатай мэтгэлцье. Үүний дараа иргэд сонголтоо хийхэд илүү амар байх болов уу. Мэтгэлцээн хийх саналыг МАН-ын нэр дэвшигчид хүлээн авна гэж найдаж байна” гэж хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com