Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
С.ЭРДЭНЭ: АРДЧИЛСАН НАМ ОЛОНХИ БОЛВОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАМТЫН ТЭТГЭВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИА БАТЛУУЛНА

УИХ-ын 26 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн уулзалт үргэлжилж байна. “Өсөлтийг өрх бүрд хүргэх” зорилт тээж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа нэр дэвшигчид Баянгол дүүргийн иргэд, сонгогчдын санал бодлыг нь сонсч, ярилцсан юм. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа уулзалтын эхэнд өнгөрсөн хугацаанд нийт 1200 удаагийн уулзалт зохион байгуулж, иргэдээ сонсч, багаараа олон ажлын ард гарснаа онцолсон юм.

Харин Ардчилсан намын дарга, нэр дэвшигч С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд нийт 71 хуулийн төсөл санаачилж 41 нь батлагджээ. Тэрбээр “УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа тооны араас хөөцөлдсөнгүй. Харин  хүний амьдралд хэрэгтэй хууль санаачлахыг хичээн ажиллаж ирлээ. Миний санаачилж, хэрэгжүүлсэн хуулиуд олон хүний амьдралд бодит үр  өгөөжөө өгсөн гэж боддог. Ганцхан жишээ дурдахад Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд 740 мянган хүн энэ хуулийн үр шимийг үзсэн. Цаашид бид иргэн рүүгээ чиглэсэн хуулиудыг баталж, хэрэгжүүлэх болно. Хэрэв Ардчилсан нам олонх болдог юм бол хамгийн түрүүнд Хамтын тэтгэврийн хуулиа сэргээн батлуулна. Өнгөрсөн 4 жилд 10 гаруй хуулийн төсөл санаачилсан боловч харамсалтай нь нэгийг ч баталсангүй. Хэт олонхиороо түрий барьсан, улстөржсөн дөрвөн жил өнгөрлөө. 2007 оноос хойш Баянгол дүүрэгт 10 гаруй томоохон хөтөлбөр, төслийг ажил хэрэг болгосон. 

2015 оноос хойш дүүргийн хэмжээнд гурван том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дүүргийнхээ хэмжээнд эрүүл мэндийн тусламж; үйлчилгээ; хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Гуравхан жилийн өмнө хүүхдээ өвдөхөөр өөр дүүрэг рүү эмнэлэг хайж гүйдэг байсан бол өнөөдөр Баянгол дүүрэг хүүхдийн 1, 2 дугаар эмнэлэгтэй болсон. Том, жижиг нийлсэн 14 эмнэлэг барьж, байгуулсан. Цаашид Баянгол дүүргийн хэмжээнд байгаа 8 гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох том төслийг хэрэгжүүлнэ. Гэр хорооллын асуудлыг шийдсэнээр орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж давхар шийдэгдэнэ. Өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүү чиглэсэн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Баянгол дүүрэгт таваас доошгүй жил амьдарсан иргэд “Түрээсийн орон сууц”-нд хамрагдах зохицуулалт хийсэн зэрэг бидэнд хийсэн ажил их бий. Цаашид 5-6 томоохон хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлнэ” гэлээ.

Ардчилсан намаас санал болгож буй таван тулгуурт Өсөлтийг дэмжсэн хөгжлийн бодлогыг дэмжихээ Баянгол дүүргийн иргэд хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com