Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын сонгуульд санал өгөх 2.1 сая сонгогчийн нэрсийн жагсаалт гарлаа

Улсын Бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр одоогоор манай улсын 2.1 сая иргэн УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөхөөр бүртгэгдэн сонгогчийн нэрсийн жагсаалт гараад байна. Сонгуульд оролцон саналаа өгөх иргэд өөрсдийн нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхээ burtgel.gov.mn цахим сайтаар орж баталгаажуулж болно. Энэ хугацаа зургадугаар сарын 10-аар дуусгавар болох юм.
УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулахаар улсын хэмжээнд санал авах 2070 хэсгийн хороо байгуулагдаад байна. Энэ хугацаанд иргэд өөрсдийн мэдээлэлтэй холбоотой санал гомдол гаргах, цаасан болон цахим мэдээлэлтэй танилцах боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэр давхацсан эсэх, оршин суух хаяг бүрэн, нэр буруу бичигдсэн эсэхийг шалгана гэсэн үг. УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулахаар улсын хэмжээнд санал авах 2070 хэсгийн хороо байгуулагдаад байна. Эдгээрт сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлжээ. Сонгуультай хол­боотой­гоор иргэдийн шилжин суурьших, бүртгэхийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ээс хязгаарлаад байгаа юм. Харин сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн тех­ноло­гийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй цагдаагийн албан хаагчийн сонгон шилжилтийг хийх, бүртгэхийг сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногт шийдвэрлэх учиртай. Дашрамд дурдахад Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных юм. Тодруулбал, 18-24 насны 324 мянга гаруй, харин 25-45 насны сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна.
Үүнээс гадна СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг энэ сарын 7-ноос хэвлүүлж эхэлжээ. Саналын хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлдэг нийт сонгогчдын 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэйгөөр хэвлүүлдэг. Саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент” компани хэвлэж байгаа юм. СЕХ-ны 2020 оны 169 дүгээр тогтоолоор саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах болон хэвлүүлэх, хүргүүлэх ажлын багуудыг байгуулжээ. Саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтад тодорхой шалгуур тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгожээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com