Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид Сонгуулийн хууль зөрчлөө

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байна. Хэдийгээр намууд, бие даагчид сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ холбогдох хуулийг чанд мөрдөж, элдэв зөрчил гаргасан тухай мэдээлэл дуулдаагүй байсан ч Өвөрхангай аймгийн МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөн шинжтэй үйлдэл хийв. Тодруулбал, УИХ-ын Сонгуулийн Өвөрхангай аймагт 10 дугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Нийгмийн хамгааллын сайд Д.Чинзориг, Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд нар сонгуулийн сурталчилгаа хийх явцад буюу 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр тус аймгийн Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулж, сонгуулийн хууль зөрчсөн талаар Ардчилсан намын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүслээ.
Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид Бат-Өлзий суманд хийсэн уулзалтын үеэр урьдаас бэлдсэн урлагийн тоглолт, дуу бүжгийн үзүүлбэрийг тайзнаа гаргасныг тухайн үед тус штабын ажилтнуудын Фэйсбүүк лайв дамжуулалтаар анх олон нийтэд хүрсэн юм. Ингэснээр хуулийн дагуу тухайн нэр дэвшигчид нэрээ татуулж ч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 48.1-д зааснаар сонгуулийн сурталчилгаа хийх явцдаа урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглоно, энэхүү хуулийг зөрчвөл сонгуулийн тухай хуулийн 75.2-т зааснаар тухайн нэр дэвшигчийн нэрийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, олон нийтэд хүргэх заалттай байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com