АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотойгоор өнөөдөр /2020.06.09/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгогчдын идэвхи, оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийг тодорхой зохион байгуулалтад шилжихгүй бол иргэд бөөгнөрөл үүсгэж, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байна. Мөн зарим нам, эвслүүд сонгогчдын саналыг авахын тулд мөнгө тарааж буй мэдээлэл ирсэн" гэлээ.
Мөн тэрээр энэ булхай нь далд хэлбэрээр хийгдэж байна. Тиймээс иргэд сонгуультай холбоотой энэ төрлийн гомдол байвал ил тодоор хэлэх хэрэгтэй. Тэгвэл сонгууль шударга явагдана. Сонгуулийн тухай хуулинд ч мөн энэ зөрчилд тавих шийтгэлийг чангалах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.