Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Баатархүү: Нэг сонгогч 7-10 минут зарцуулах тооцоо гарсан тул хүн бүр саналаа өгч амжихгүй байх магадлалтай байна

 Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд (СЕХ) санал хүргүүллээ. Энэ тухайгаа болон бусад цаг үеийн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, хуульч Н.Ариунболд нар өчигдөр (2020.06.09) мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульд ард түмэн оролцож өөрсдийн сонгох эрхээ эдэлдэг. Тиймээс ч Ардчилсан намаас бусад улс төрийн нам эвслүүдийг сонгогчдын суурь эрхэнд халдахгүй, сонгох эрхийг нь хүндэтгэхийг удаа дараа уриалсаар байгаа. Энэ удаагийн сонгууль коронавирусийн үеийн журмын дагуу зохион байгуулагдана. Журмын хүрээнд 2070 хэсэг дээр иргэд очиж санал өгөх хугацаа урт болсон байна. Тодруулбал, нэг сонгогч саналаа өгөхөд дунджаар 7-10 минут зарцуулахаар тооцоолол гараад байгаа. Тиймээс саналаа өгөх сонгогч бүр саналаа өгч амжихгүй болоод байна. Хэрвээ энэ журмаар сонгууль явагдах юм бол сонгогчдын ирц маш хангалтгүй байх магадлалтай. Иймд сонгогчдын сонгох эрх алдагдах учир Ардчилсан намын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Бусад бие даан нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид, улс төрийн нам, эвслүүд нийлээд энэ журмаар сонгогч санал өгөхөд хэр хугацаанд өгч байгааг туршиж үзэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос өмнө нэг хэсгийн хороог сонгож аваад, туршиж үзэх хэрэгтэй. Хэрвээ энэ журмыг туршиж үзэхгүй сонгуулийг явуулбал сонгуулийн өдөр санал авах байрнуудын гадаа бөөгнөрөл үүсэх, сонгогчдын дунд маргаан гарах зэрэг асуудал гарахаар байна. Мөн энэ удаагийн сонгуульд мөнгө тараах иргэдийн саналыг хууль бусаар худалдан авах гэсэн оролдлого гарч болзошгүй мэдээлэл байгаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар бол хэрэв хууль бусаар иргэдийн саналыг авах зорилгоор эд зүйлс, мөнгө тараавал 10 дахин нэмэгдүүлж торгуулахаар заасан байдаг. Хэрвээ хууль бусаар мөнгө, эд зүйлс тарааж сонгогчдын сонгох эрхэнд халдсан нь тогтоогдвол бид тус мэдээллийг урамшуулал өгч авна. Энэ нь сонгуулийг шударга, мөнгөний биш мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн болгох зорилготой” гэлээ.

МӨНГӨ ТАРААСАН БАРИМТЫГ ИЛ БОЛГОСОН ИРГЭНД УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Хуульч Н.Ариунболд “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн боловч төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгон ард түмний итгэлийг хөсөрдүүлж дүнгээ хэдийн тавиулсан эрх баригчид төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бусаар авах зорилгоор улсын хэмжээнд их хэмжээний мөнгийг иргэд сонгогчдод тараахаар зэхэж байгаа, тарааж байгаа талаар иргэд сонгогчдоос Ардчилсан намд гомдол мэдээлэл ирсээр байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81.7-д “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Иймд сонгогчийн саналыг татах зорилгоор хууль бусаар мөнгө бэлэн болон бэлэн бусаар тараасан, завдсан, өрийг төлсөн талаарх баримттай мэдээллийг 10 дахин өндөр үнээр олгохыг Ардчилсан нам мэдэгдэж байна. Баримтат мэдээллийг Ардчилсан намаас хууль хяналтын байгууллагад шалгуулна. Энэхүү үйл ажиллагаа бүх шатанд төрийн эрх мэдлийг барьж байгаа эрх баригчдын хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой бөгөөд ардчилал, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх ёсыг хамгаалах аргагүй хамгаалалтын нэг хэлбэр юм” гэв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com