Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ардчиллаа асааж Сонгиноо гэрэлтүүлье

Т.ЭРДМАА

УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 дүгээр тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй. 2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна дөрвөн эвсэл, хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой болох дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа хоёр мандаттай 27 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороонд нэр дэвшигчдийг онцолж байна. Энэ тойрог хамгийн олон эмэгтэй бас бие даан нэр дэвшигчтэй гэдгээрээ онцлог юм.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 27 дугаар тойрог хоёр мандаттай бөгөөд нам, эвсэл, бие даагчдаас 23 хүн нэр дэвшиж буй. Үүнд:

АН
Д.Батбаяр
Б.Пунсалмаа

МАН

Х.Нямбаатар
Б.Жаргалмаа

Ногоон нам

Б.Алтанхуяг

ЗОН олны нам

Д.Насанбаяр

Ард түмний олонхын
засаглал нам

Д.Батбаатар
Д.Нармандах

Гэр хороолол хөгжлийн нам

Я.Мөнгөнцэцэг

Та бидний эвсэл

Б.Тулга
Д.Бямбасүрэн

Зөв хүн электорат эвсэл

Ж.Отгонбаяр
Б.Эрдэнээ

Сахигтун.
Үндсэн хуулийн 19 эвсэл

Д.Хосбаяр
Б.Отгонтуул

Шинэ эвсэл

Х.Оюунцэцэг
Б.Саранцэцэг

Бие даан нэр дэвшигч

О.Энхмаа
Л.Сарантуяа
Г.Золбаяр
Э.Болорчулуун
С.Амарсүлд
Ч.Отгончулуун

Өсөлтийг өрх бүрд хүргэх шантаршгүй манлайлагчид

Даваагийн Кёкүшюзан Батбаяр гэхэд Монголд төдийгүй дэлхийд алдартай. Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаа болох макүүчид хүрсэн анхны Монгол бөх бөгөөд хамгийн өндөр цол нь комүсүби юм. Даваагийн Кёкүшюзан Батбаяр 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшээд сонгогдож байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдаж хууль боловсруулан батлах, асуулга тавих зэрэг үүргээ нэр төртэй биелүүлж явсан нэгэн. Одоо “Ардчиллаа асааж сонгиноо гэрэлтүүлье” хэмээн Өсөлтийг өрх бүрд хүргэхээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй юм. Даваагийн Кёкүшюзан Батбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өмнө Монголын сүмо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Эдүгээ мэргэжлийн сүмод Монголоос дөрвөн аварга төрж, өндөр зэрэглэлийн 20-иод бөх эх орныхоо нэрийг арлын оронд төдийгүй дэлхийд мандуулж явна. Мөн 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл есөн сүмоч дэлхийн аваргын алтан медалийг 14 удаа эх орондоо авчирчээ. Сүмо олимпын төрлийн спорт биш, бас энэ төрлөөр Монголд шигшээ баг байхгүй. Тиймээс аливаа тэмцээн уралдаанд явахын тулд зардал мөнгөнөөс эхлээд асуудал их. Харин энэ бүхнээс Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр халшралгүй чадлынхаа хэрээр зохицуулсаар ирсэн байна. Энэ бүхэн Монголын анхны сүмоч, гавьяат тамирчин Даваагийн Кёкүшюзан Батбаярын сүмод амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулсан хичээл зүтгэл, ололт амжилттай яах аргагүй холбоотой. Монголын сүмо бөхийн холбоо эх орондоо зөвхөн сүмо бөхийг сурталчилж, хөгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, нийгэмд хүлээсэн үүргээ умарталгүй сайн үйлсийн аян зохион байгуулж, бусдад үлгэр жишээ явсаар өдийг хүрчээ. Тухайлбал, 2000 онд улсын хэмжээнд зудын аюул нүүрлэхэд малчдад тусламжийн гараа сунган 800 мянган ам.долларын шаардлагатай эм тариа, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байдаг. Түүнчлэн 2003 оноос аймаг бүрд салбар зөвлөлөө байгуулж, орон нутаг сүмогийн спортыг хөгжүүлэх зорилго тавин сүмогийн дэвжээ байгуулжээ.
Б.Пунсалмаа эдийн засагч мэргэжилтэй бөгөөд “М-ойл” группийг удирдаж иржээ. Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө даруухан хөдөлмөрлөж яваа ажил хэрэгч нэгэн. Өөрөөр хэлбэл үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг ч хийсэн бүтээснээ бусдад гайхуулаад байдаггүй эгэл монгол бүсгүйчүүдийн төлөөлөл юм. IWFCI Монгол байгууллагын хамт олон “Бидний хамтран зүтгэгч Б.Пунсалмаа УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж буйд таатай байна. Б.Пунсалмаа бол манлайлал, алсын хараагаа харуулсан гайхалтай Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл. Монголын хамгийн том, амжилттай газрын тосны компаниудын нэг “М-Ойл” группийг удирдаж ур чадвараа харуулсан нэгэн. Монгол Улсын төрд шударга ажиллаж, сонгогчдынхоо итгэлийг дааж чадах боловсон хүчин юм” хэмээн үнэлжээ. Мөн Б.Пунсалмааг “Яармагийн дэнжийг бүрэн барилгажуулж хот болгож чадсан шигээ Сонгинохайрханыг яг тийм болгож чадна” гэж хамтран зүтгэгчид нь хэлж байгаа юм.

Зээлийн хөнгөлөлт МАН-ын гишүүдэд, Зөрчлийн хууль ард түмэнд

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас албан тушаал эрх мэдлээ ашиглаж их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан хэрэг аль хэдийнэ олонд ил болсон. Тэгвэл ЖДҮ-чид хэмээн нэрлэгдсэн хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮХС-гаас 950 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон. Тэрбээр “Өгөөдэй Ази” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгож гарын үсэг зурсан баримт хэвлэлээр нийтлэгдсэн байдаг. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2018 оны тавдугаар сарын 17- нд гаргасан итгэмжлэхдээ “Хан-Уул дүүргийн 1-р хороо Олимп гудамж 37а байр 7 тоот 126 ам метр дөрвөн өрөө орон сууцыг ЖДҮХС-гийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, чөлөөлүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг олгож байна. Итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хүчинтэй... Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтанд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж ард түмний боломжийг хулгайлж, мянган мянган өрхийн жижиг үйлдвэрлэгчдэд очих байсан жилийн гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлийг завшсан байгаа юм. “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг хөрөнгө орлого нь огцом өссөн УИХ-ын гишүүдийн талаар мэдээлэл хийж тэднийг АТГ, УИХын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд нарт хүргүүлж байсан билээ. УИХ-ын гишүүн болоод хөрөнгө орлого нь огцом өссөн гишүүдийн тоонд Х.Нямбаатар орсон байдаг. “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороог толгойлж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хөрөнгө орлого нь 15 дахин өссөн. Түүний өөрийнх нь ХОМ-ийг харж болно. 2015 онд түүний хувийн орлого 29 сая төгрөг байсан. Тэгвэл 442 сая төгрөг болсон гэж бөглөсөн байгаа. Гэр бүлийнх нь орлого 2015 онд 20 сая төгрөг байснаа өнөөдөр 100 сая болтлоо тав дахин өссөн. Орон сууц, барилга байгууламжийн хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө 350 сая байснаа өнөөдөр 650 сяа буюу хагас тэрбумаас давчихсан. Тээврийн хэрэгсэлгүй байснаа өнөөдөр 182 сая төгрөгийн машинтай болчихсон. Мал аж ахуй нь 15 саяар үнэлэгдэж байгаад одоо 130 сая буюу ес дахин өссөн үзүүлэлттэй болчихсон байна. Эдгээрийг шалгаач ээ гэж хүсч байгаа юм. Х.Нямбаатар гишүүн “Би орон сууцаа зарсан учраас миний орлого нэмэгдсэн” гэж ярьсан. Гэтэл өөрийнх нь бөглөсөн ХОМ-т орон сууц нь 2 дахин өсчихсөн байгаа юм. Асуудал үүсэхэд тайлбар гэх уянгын халиттай яриагаар бусдыг хуураад өнгөрчхөж болно гэж бодоод байх шиг байна” хэмээн мэдээлж байв.
Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулиар нэлээд “занималдаж” өөрчлөлт оруулж ирсэн билээ. Энэ хууль иргэдэд асар том дарамт болж буй. Энэ хуулийг баталсан УИХ-ын гишүүд ч “Зөрчлийн хууль зөрчилтэй байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэдийг торгох, баривчлах дарамт нэмэгдсэн. Одоо Зөрчийн хуулиар эрүүгийн хэрэг үүсгэн яллах хэмжээнд хүрсэн. Иймд Зөрчлийн хууль Эрүүгийн бага хууль болчихлоо хэмээн хуульчид хэлж буй юм. Тэгэхээр иргэдээ Зөрчлийн хуулиар дарамталж өөрсдөө нэн хөнгөлөлтэй зээл, концесс, тендер авч хөрөнгөжсөн МАН-ын эрх барьсан дөрвөн жил өнгөрч байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com