Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зэвсэглэлийн асуудлаар Орос-АНУ хэлэлцэнэ

 АНУ Оростой зэвсэглэлд хяналт тавих асуудлаар зургадугаар сард багтаан хэлэлцээр хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн зэвсэглэлд хяналт тавих тусгай төлөөлөгч Маршалл Биллингси мэдэгдсэн байна. “Цөмийн зэвсгийн асуудлаар энэ сард хийх хэлэлцээрийг хаана хэзээ хийх талаар өнөөдөр Оросын гадаад хэргийн дэд сайд Рябковтай тохиролцлоо” гэж Биллингси Twitter хуудсандаа бичжээ. Хэлэлцээрт бас Хятадыг оролцуулахаар урьсан, Бээжин оролцох эсэх нь тодорхойгүй байна гэж тусгай төлөөлөгч хэлсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч үүний өмнө хэлэлцээрийг зургадугаар сарын 22-нд Австрийн нийслэл Венад болно гэснийг “Bloomberg” агентлаг дамжуулж байсан. Энэ хэлэлцээрээр Орос хэрвээ Хятадыг татан оролцуулж чадах юм бол Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, устгах хэлэлцээрийг (СНВ-3) сунгах, цаашдын арга хэмжээний талаар ярилцана гэсэн байна.
Зэвсэглэлд хяналт тавих тогтолцоо үгүй болж байгаа нь дэлхий дахины тогтвортой байдалд аюул учруулж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч хоёрдугаар сард мэдэгдээд үүний улмаас Москва Вашингтонтой яриа хэлэлцээрт ороход бэлэн байна гэж онцолжээ. Тэгэхэд Цагаан ордны Аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен Орос, Хятад улс зэвсэглэлд хяналт тавих асуудлаар хэлэлцээр хийхээс татгалзаж байгаагаараа АНУ-аас ялгаатай гэж хэлж бай. Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, устгах (СНВ-3) шинэ хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Чехийн нийслэл Прагад 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан. Энэ гэрээгээр 1994 оноос хэрэгжиж эхэлсэн СНВ анхны хэлэлцээрийг өөрчилж 2009 оноо үйлчлэхээр тогтоосон. Өнөөдөр үйлчилж байгаа СНВ-3 хэлэлцээр нь 2021 он хүртэл үйлчилж, талууд хэрвээ зөвшөөрвөл таван жилээр сунгахаар болжээ. Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ дангаараа 2019 оны наймдугаар сард гарсан. Үүнийгээ тэд Орос улс гэрээг зөрчин 9М729 пуужин үйлдвэрлэж байгаатай холбоотой гэж тайлбарласан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com