Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ХЭҮК-ын гишүүний томилгооны цахим сонсгол хийлээ

 ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Улсын онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу “Ковид-19” цар тахлын үед төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах үүднээс уг томилгооны сонсголыг цахимаар явууллаа.
Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат удирдан явуулсан юм.
“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдаад 20 жил болж байна. 2001 оноос хойш Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 илтгэлээр 400 гаруй санал ирсэн. Эдгээр илтгэлүүдэд дурдсанаар хүний эрхийн зөрчлийн асуудлыг холбогдох байгуул­ла­гуудад хүргүүлдэг ч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй, эсвэл шийдвэрлэсэн дүр үзүүлж өнгөрдөг, буруутай албан хаагчдыг хаацайлдаг гэсэн дүгнэлтүүд гарсаар байсан. Энэ байдлыг арилгах үүднээс УИХ-аас өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хүний эрхийг хамгаалах гол зохицуулалтуудыг уг хуульд оруулсан ч амьдралд бодитоор хэрэгжүүлэх үүргийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдэд оногддог. Иймд комиссын гишүүн өндөр хариуцлагатай, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллах ёстой” гэдгийг тэрбээр онцлоод анх удаа тус комиссын гишүүдийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг зохион байгуулж байгааг тэрбээр тэмдэглэлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн иргэдээс 19 хүнийг бүртгэжээ. Уг томилгооны сонсголд нийт 86 иргэн цахимаар оролцох хүсэлтээ ирүүлснээс 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуухаа илэрхийлсэн бол 31 иргэн ажиглагчаар оролцов.
ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын эхний өдрийн цахим сонсголоор Х.Мөнхзул, Г.Агар-Эрдэнэ, Б.Энхболд, З.Өнөржаргал, Б.Өнөрмаа, М.Гантулга, Т.Ихтамир, Б.Баттулга, Б.Нармандах, С.Энхцэцэг нарын 10 нэр дэвшигчийн танилцуулга, мэдээллийг сонсч ажлын хэсгийн гишүүд болон оролцогчид асуулт асуулаа.
Томилгооны сонсгол өнөөдөр ч үргэлжилнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com