Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ч.Өнөрбаяр бусад нэр дэвшигч нартаа амжилт хүсч, улс орныг хөгжүүлэх бодлогын төлөө шударга өрсөлдье гэж уриаллаа

Б.САРУУЛ 

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Ардчилсан намаас нэр дэвшигч Чадраабалын Өнөрбаяр өөрийн пэйж хуудсан дээр нийт нэр дэвшигч нартаа амжилт хүсч, улс төрийн зөв хандлагыг хамтдаа тогтоохыг уриалжээ.

Чадраабалын ӨНӨРБАЯР: -Би УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Чадраабалын Өнөрбаяр байна. Энэ цаг үед мэдлэг, боловсролтой, ёс зүйтэй, сайныг үлгэрлэж чадах маш олон залуучууд надтай цуг өрсөлдөж байгаад би туйлын баяртай байна. Манай намаас мөр зэрэгцэн нэр дэвшиж байгаа хоёр нэр дэвшигч маань ч үүнд хамаатай. Бусад нам эсвэл, бие даан нэр дэвшиж буй залуучууд ч багтаж байна. Бид бодлогын зөрүүтэй. Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн хүсэл мөрөөдөл маань нэг юм. Бид хамтдаа шийдэж чадна. Бид шударгаар өрсөлдөх ёстой. Шударгаар их зүйлийг бүтээх ёстой. Хүн хүндээ зөв байя гэж уриалъя. Нийт нэр дэвшигч нартаа бүгдэд нь амжилт хүсч байна. Монголын ирээдүйн төлөө бид хамтдаа их зүйлийг хийж чадна. Өмнөх үеийн улс төрийн муу соёлыг биш улс төрийн шинэ соёлыг энэ цаг үед бий болгоё. Дараа үедээ бурууг өвлүүлэхгүй байя гэдгийг нийт нэр дэвшигч нарт хандаж хэлье. Амжилт хүсье” гэж уриалжээ.

Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Өнөрбаяр нь боловсрол өндөртэй, үзэл бодлын хувьд төлөвшсөн, өрсөлдөөний зорилго бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын уралдаан юм гэдгийг сануулан хэлж буй шинэ цагийн улстөрч юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com