Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ардчилсан нам сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газрыг тэргүүлэх Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг нэрлэв

Б.ОДМАА

Ардчилсан намаас Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Содномзундуйн ЭРДЭНЭ хэлэхдээ:
-Өнөөдрийг хүртэл би олон мянган иргэдтэй уулзлаа. Малчин, үйлдвэрийн ажилчин, сургуулийн багш, гавьяаны амралтандаа суугаа өтгөс буурал, залуус, уурхайн ажилчид, эдийн засагчид гээд бүх хүний аманд ганц л үг байгаа нь ХЯМРАЛ. Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн дөрвөн жилд бараа бүтээгдэхүүний үнэ 25 хувиар өсч, төгрөгийн доллартой харьцах ханш 40 хувиар уналаа. Гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэх тодотголтой боллоо. Шинэ цар тахлын дэгдэлтээс болж дэлхийн эдийн засаг хямралтай байна. Дэлхий сандарч, Монгол түгшиж байна. Харин манай эрх баригчид бүх юм сайхан байгаа гэдэг сүржин суртлаар даржин бодлогоо хүчээр нуухыг оролдсоор өнөөдрийг хүрлээ. Харин амаргүй энэ үед Монголын ард түмэн Ардчилсан намыг авран хамгаалагч, өмгөөлөгчөө гэж харж байна. Сүүлийн үеийн олон нийтийн санал асуулга, социологийн судалгаа ч үүнийг давхар батлан харуулж байгаа юм.

Ардчилсан намын ялалт бол ард түмний захиалга. Ардчилсан намын хөтөлбөр бол монгол түмний найдвар. Аймаг орон нутаг, нийслэлд хийсэн судалгаанууд үүнийг л хэлж байна. Гэхдээ ердөө ес хоногийн дараа болох сонголтын маань үр дүн зөвхөн Ардчилсан намын ялалтын тухай асуудал биш. Сонгуулийн дараагийн өдрөөс эдийн засгаа сэргээж, төрөө засах их ажил эхлэх ёстой. Өрх бүрд өсөлт авчрах өрнүүн их ажил нэн даруй эхлэх учиртай.
Өнөөдөр ядуурсан иргэдээ хамгаалж, бялуурсан дарга нарыг солих хүчтэй баг хэрэгтэй байна. Шилдэг эдийн засагч, зарчимтай хүнээр удирдуулсан хүчирхэг баг л богино хугацаанд Монголын эдийн засгийг эрчимт эмчилгээнээс гаргаж чадна. АН-ын даргын хувьд энэ шалгуурт шууд тэнцэх хүн бол Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд асан, эдийн засагч Ринчиннямын Амаржаргал хэмээн нэрлэж байна. Нийт 200 гаруй мянган намын гишүүдийнхээ өмнөөс би эдийн засагч Р.Амаржаргалд АН ялсан тохиолдолд Засгийн газраа яаралтай байгуулж эхний 100 хоногийн дотор багтаан эх орноо хямралаас, иргэдээ өрнөөс салгах даалгаврыг өгөхөөр шийдлээ. Айсуй ялалтын амтаас илүүтэйгээр ядуурсан иргэдээ хамгаалах хэрэгтэй гэж үзлээ” гэв.
Ийнхүү УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын төлөө хувь улстөрчийнхөө өндөрлөгөөс сайн дураар татгалзаж, Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавьж өнөөдрийн хүнд хэцүү нөхцөл, ядуурлаас иргэдээ, улсаа гаргах шийдвэрийг эн тэргүүнд тавьж байгаа гэдгээ зарлалаа. Угтаа АН-ын дүрмийн дагуу нам сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болж, Засгийн газрын танхимаа бүрдүүлэх ёстой гэж заасан байдаг. Гэвч айсуй ялалтын амтаас илүүтэйгээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлийг Ардчилсан нам баг, хамтын хүчээр шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ зарлав.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com