Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Иргэд: СУМДАД ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО ШААРДЛАГАТАЙ БАЙНА

УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр, О.Алтангэрэл нар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, Баянтээг багийн иргэд, малчидтай  уулзаж, өсөлтийг өрх бүрд хүргэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нарийнтээл суманд нэн тэргүүнд тулгамдсан асуудал бол сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу ажиллах шаардлагатайг нутгийн иргэд хэлж байна. Түүнчлэн Баянтээг багийн болон сумын төвийн гэрэлтүүлгийг шийдэх, хогийн цэгүүдийг сайжруулах, айл өрхүүд, албан байгууллагад нийлүүлэх халаалтын шугамын өргөтгөлийг барьж байгуулах ажлууд нэн тэргүүнд хийгдэх ёстой гэж нутгийн иргэд, малчид ярьж тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан юм. Сумын төвийн дээрх асуудал сүүлийн дөрвөн жилийн турш яригдсан ч өдийг хүртэл дорвитой шийдэгдсэн зүйлгүй хэвээр байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт нутгийн иргэдийн ярьж  буй асуудлуудыг цогцоор шийдэх хөтөлбөрүүд тусгагдсан бөгөөд тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай эрэмбэлж,  шийдвэрлэж сум багийн төсвийн оновчтой менежмент хийх боломжтой. Улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй баталж, улсын өрийн өсөлтийг хязгаарласан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тууштай хэрэгжүүлэх, түүхий эдийн үнийн уналт, өсөлтийн мөчлөгт өртөмтгий нөхцөлд мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, тогтворгүй байдлыг зөөлрүүлж ажиллах,  урт хугацааны хөгжлийг дэмжсэн хөтөлбөрөөр өрийн удирдлагын хэрэгжүүлэх оновчтой бодлогыг тодорхойлж төвлөрлийг сааруулах зэрэг асуудлууд багтжээ. Мөн орон нутгийн иргэд, өрх бүрд өсөлтийг авч ирэх цогц бодлогыг төрийн бодлого болгон хөгжүүлэх, Байгалийн болон бэлчээрийн мал аж ахуйн гаралтай, органик, эко хүнсний нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортлох хэмжээг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх зэрэг хөгжлийн бодлогыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Тариалангийн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ газрын үржил шимийг хамгаалах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн технологи, инновацын шинэчлэл хийж, “Ухаалаг газар тариалан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт тэдний амьдралд зохицсон зорилтууд тусгагдсан талаар иргэд сонгогчдодоо танилцууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com