Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Мөнх-Оргил цэвэр хүн биш!

Хар тамхины хэргээр Монголын консул уржигдар 11 жилийн ял сонсов. “Эрдэнэт үйлдвэрийн оффшор дансны асуудалтай холбогдуулан “Азаргын гол чоно” ХХК-ийн захирал асан Б.Отгонбаатарыг дахин баривчиллаа. Харин энэ хоёр хэргийн алийг нь ч холбож болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ удаагийн УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байна.
Б.Отгонбаатарыг 2019 оны арваннэгдүгээр сарын 4-ний орой “Моннис”-ийн оффисоос баривчлахад УИХ-ын хоёр гишүүн хамт байсны нэг нь Ц.Мөнх-Оргил. Баривчилгаанаас хойш дөрөв хоногийн дараа түүний тайлбар мэдээллийн сайтуудад гарсан. Тэрбээр тухайн үед яагаад тэнд байсан тухайгаа “Юу болсон бэ гэхээр би ажил тарсны дараа найзынхаа ажлын өрөөнд цай уунгаа ойр зуурын юм ярилцаад сууж байсан. Гэтэл гаднаас АТГ-ынхан орж ирээд манай найзыг мэдүүлэг өгөөч гэсэн. Тэр мэдүүлэг өгөхөөр явсан, би ч гэртээ харьсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй, тоглоом тоглосон юм болоогүй” гэсэн байдаг.
Сэжиг үлдсэн үү? Үлдсэн. Яагаад тоглодоггүй юм бол Ц.Мөнх-Оргил найз Б.Отгонбаатарыгаа хараад сууж байв? Хамгаалах гэж суусан юм уу? Ямар сэжмээр “Эрдэнэт үйлдвэрийн оффшор дансны асуудалтай холбогдуулан баривчлагдаж байгаа түүнтэй найзлах болов гэх мэт.
Дараагийн асуудал. Түүнтэй хамт нэр дэвшиж буй Д.Цогтбаатарт “наалдаж буй толбо” бүхэн шахам Ц.Мөнх-Оргил руу үсрэх хэмжээний он цагийн холбоос байдаг. Наанадаж тэр хоёр тамга гардалцсан Гадаад харилцааны сайд нар. Хамгийн сүүлийн үеийнхээр ярихад шүү дээ.
Германы Дрезден хотын гааль, цагдаагийнханд Монголын консул Б.Баттүшиг, түүний туслах С.Эрдэнэбаяр нарын зорчиж ясан дипломат дугаартай машинаас 70 кг героин илэрсэн. Дрезден хотын шүүх хурлаас 2020 оны зургадугаар сарын 11-нд тэднийг 11 жил хорих болсон шийдвэр хэвлэлүүдэд нийтлэгдсэн. С.Эрдэнэбаярын тухайд ч Ц.Мөнх-Оргил мэдэхгүй, танихгүй биш шүү.
Б.Баттүшиг Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн хүү, харин С.Эрдэнэбаяр анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дүү, Гавьяат хууль, хурандаа Р.Оюунбадамын хүү. Яаж тэднийг ХЗДХ-ийн сайд асан танихгүй гэх юм бэ?
Цаашилбал, 2001 онд Москва дахь Элчин сайд н.Эрдэнэчулуунд жолооч нь дөчин мянгатад таван өрөө байр авч өгсөн, хожим нь мөн л С.Эрдэнэбаяр жолооч Элчин сайддаа Брау хауст, “Оюу толгойн талынхан Ц.Элбэгдоржийн хамгийн үнэтэй, тансаг орон сууц худалдаж аваад өгчихлөө гэж шуугиад байсан яг тэр хаалганы хажуугийн хаалганд яг тийм орон сууц худалдаж авч өгсөн байдаг. Энэ бол С.Эрдэнэбаярын Москвагаас Чех байтугай Чехээс Герман руу тамхи зөөж явсан алтан үедээ даргадаа өгсөн жолоочийн бэлэг. 2004 оны сонгуулийн дараа тэрбээр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Бэхбатын жолооч байв. Тэр үед буюу 2005-2008 онд Женевт томилогдож ажилласан ч мөн л тамхины наймаагаа хийсэн нь ажлаас халагдах шалтгаан болсон аж. Гэвч тэр үед одоогийн Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохдоо өөрийн жолоочоор авч ажиллуулсан байдаг. Дараа нь 2010 оны долдугаар сарын 28-ны Б/172 тоот тушаалаараа Торонтод томилсон ч арванхоёрдугаар сард хөөгдөөд ирэхэд нь шууд ГХЯ-нд өөрийнхөө жолоочоор томилсон тушаал нь 2010 оны арванхоёрдугаар сарын 31-ний Б/412 тоот, он солигдохын өмнөхөн!
Тэгснээ 2011 оны гуравдугаар сарын 18-ны Б/35 тоот тушаалаараа Лондонд, эргэж ирээд тухайн үеийн ГХ-ны сайд Г.Занданшатар сайдын жолооч болсон байдаг. Дараа нь 2012 онд Л.Болдын жолооч, 2014 онд Вашингтонд ЭСЯ-нд жолооч, ингээд 2017 оны наймдугаар сарын 7-ны Б/106 тоо тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолооч, 2018 оны наймдугаар сарын 14-ний Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий консулын газарт жолоочоор томилогдох үедээ баригдсан нь тэр. Бусад жолооч ЭСЯ, Консулын газарт томилогдохын тулд нэлээд хүлээдэг бол С.Эрдэнэбаярт “очер хэрэггүй” гэдгээрээ цуутай, даргадаа өгдөг бэлэг нь нүнжигттэй, нэг газарт ажиллаж байхдаа тамхины наймаа нь баригдаж баларвал шууд ирээд яамандаа ажиллаж, сайд, төрийн нарийн бичгийн даргын жолоочоор ажиллаж байхдаа “Жолооч нарыг зохицуулахаар” тохирдог, томилдог эрхийг гуйгаад авчихдаг, томилогдогч жолоочид өөрийнх нь тамхийг зөөнө гэсэн болзлоо ч тавьдаг, тэр сувгаараа бизнесээ хийдэг. Энэ том сүлжээний, үндэстэн дамнасан контрабандын гэмт хэргийг Ц.Мөнх-Оргил мэдээгүй гэж үү?
Энд нэг сонирхолтой зүйл болж өнгөрсөн нь 2009 оны долдугаар сарын 31-нд Сү.Батболд ГХ-ны сайд, Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн дарга, одоо тус яамны Хяналт шалгалтын газрын дарга Б.Баярсайхан Тамгын газрын дарга байхад Польшийн цагдаагийн газраас ГХЯ-нд ирсэн хүмүүсийн жагсаалт ирсэн байдаг. Түүнийг хав дараад 2019 онд Дрезденд Б.Баттүшиг нар баригдсаны дараа зарлагдаж, тэднийг илрүүлдэг, хөөж туудаг баатар нь Д.Цогтбаатар болж таарсан. Яагаад тэр нэрсийг нуув? Тэнд жолоочоор нь ажиллах бүртээ даргадаа буюу тухайн Элчин сайддаа “юун цалин” гэмээр материаллаг бэлэг өгдөг, хамгийн таатай оронд томилогддог алдарт жолооч С.Эрдэнэбаяр тэдний дунд байсан. Бас 2004-2008 оны УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний нэр тэр жагсаалтад байсан учраас хав дарсан байдаг. Сү.Батболдын дараах сайд нар ч мэдээгүй. Хав дарах албан тушаалын гурван хүн хав дарчихсан юм чинь яаж мэдэх юм бэ. Тийм ч учраас, тэр бичгийг үзээгүй учраас тэр жагсаалтад байгаа хүмүүсээс дахин томилчхоод байсан биз? Миний удаа дараа нэр дурдаад байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх ч уг бичигт онц ноцтой хэмжээнд бичигдсэн байдаг. Тэнд дурдагдсан хүмүүсийг эрэн сурвалжилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсныг мэдэгдэж хариу нэхсэн бичиг байсан хэрэг. Гэтэл хариу ч өгөлгүй хав дарсан. Харин яаж энэ бичгийг нууцалж байсан нь мэдэгдсэн бэ гэхээр 2016 онд Варшавт болсон олон улсын хуралд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар явах болж, Л.Пүрэвсүрэн нь сонгууль болох гэж байна ч бил үү шалтгаанаар өөрийнхөө оронд нэг дипломатчийг төлөөлүүлээд явуултал Варшавын хил дээр түүнийг нь баривчлан хорих болж сандаргажээ. Яав, юу болов гэдгээс үүдэн хав дарсан бичгийн нууц тайлагдсан байдаг юм. Ингээд Ерөнхийлөгч уг бичгийн эх хувийг олох даалгавар өгөөд салбар хариуцсан хэдэн сайд асныг дамнаад олдохгүй, “огт тийм бичиг хараагүй” гэх баттай хариултыг шил дараалан өгч байсан ч эцэст нь мэдээж олдсон. Гэхдээ 2009 онд ирсэн бичгийг хав дарсан Д.Цогтбаатар 2019 онд зарим хүний нэрийг сугалсан байдлаар уг жагсаалтыг зарласан, олон жил жолоочоор ажиллуулж, хүссэн газарт ннь томилж байсан С.Эрдэнэбаярыгаа 2019 оны хоёрдугаар сард барингуут нь өмгөөлөгч хүртэл өөрөө олж өгсөн байдаг ч Германы хэвлэлд 2019 оны тавдугаар сард гарахад нь л монголчууд мэдсэн юм билээ.
Энэ муухай түүх Cү.Батболдын фракцынхны ГХЯ-ны салбарт шунан тэмүүлдгийн нууц ч байж болох юм. Өнгөрсөн онд Сү.Батболдын Засгийн газрын үед ЭБЭХ-ний сайд асан, хэрэв Оюу толгойн гэрээг байгуулсан хүмүүс шүүгдэх нь зөв бол яах аргагүй уул уурхайн салбарыг нь төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан ч энхийн цагаан тагтаа шиг үлдэж чадсан “Алтай холдинг”-ийн ерөнхийлөгч Д.Зоригтыг тус яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилох сураг дуулдаад намдсан. Одоо Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны гишүүнээр томилогдоход бараг бэлэн болчхоод байна. Тэдний фракц ГХЯ-ыг “бусдад алдах”-ыг хүсэхгүй байгаа. Харин тэгэх тусам тэр гэмт үйлдлийн гинжин холбоог тасдах хэрэгтэй байна. Үүний цаана Монгол Улсын нэр хүнд, Үндэсний аюулгүй байдал гэдэг маш том эрх ашиг бий.
Тийм ээ, Сүхбаатар дүүргийнхнийг хариуцлагатай, зөв сонголт хийж энэ фракцын олон жил үргэлжилсэн хувийн бизнесийг өргөжжүүлэхийн тулд төрөөс өгдөг эрх мэдлийг таслан зогсооход үнэтэй хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Монголын төрд амин найзаа алдаж оноход нь нууж хамгаалдаг ХЗДХ-ийн сайд асан, Гадаад харилцааны сайд асан огт хэрэггүй. Тэд дахиад сонгогдвол энэ бизнес үргэлжилнэ. Тэд нуун дарагдуулсан жагсаалт болон хугацаа нь дууссан, эсвэл албан үүргээс чөлөөлөгдсөний улмаас тухайн төрийн албан хаагчдаас буцааж хурааж авсан албан паспортуудаа харуулж “Цэгцэлчихлээ” гэж биднийг хуурна.
Ц.Мөнх-Оргилыг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхад Б.Шатарбалын хэрэг гарч байв. Тэрбээр 2004-2006 онд дээрх албыг хашсан. Гэтэл 2005 оны гуравдугаар сарын 23-нд БНБУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Б.Шатарбал дипломат дугаартай албаны машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад Болгарын тусгай албаныханд баривчлагдсан. Түүний өмгөөлөгч Б.Цолмон хэдийгээр үйлчлүүлэгчдээ үнэнч байх ёстой ч хуулийн талаасаа мөн ч хачин тайлбар хийсэн нь “Өдрийн сонин”-ы 2007 оны арваннэгдүгээр сарын 13-ны дугаарт нийтлэгдсэн байдаг. Тухайлбал “Үүнээс болж Монгол Улсад учирсан хохирол байхгүй. Том хэрэг үүсгэн шалгалаа гэж бодоход өөрсдөө хэргээ илрүүлээгүй. Хаа байсан Болгарт болсон хэрэг энд огт хамаагүй. Монгол Улсын нэрийг унагалаа гэж буруутгадаг. Үнэндээ дэлхий дахинаа ийм юм болдог. Тэртэй тэргүй УИХ-ын 76 гишүүн улсын нэрийг унагааж л байгаа биз дээ” гээд аваад хаячхаж билээ. Хэдийгээр энэ өмгөөлөгч “Арван настай хүүхдээ дагуулаад тамхи зөөж явна гэж юу байх вэ. Роберт гэгчид тусалж эм хүргээд өгөөч гэснийг нь зөөж байгаад чадуулчихлаа. Роберт нь алга болчихсон гэж түүний өмгөөлөгч Б.Цолмон ярьж байсан ч Б.Шатарбал арван жилийн ял сонсоод асгартал уйлж байсан гэдэг. Болгарын хууль хяналтынхан таван сар мөрдөж эцсийн үйлдэл дээр нь баривчиллаа гэж мэдэгдсэн юм гэнэ лээ. Хэн нэгэн Робертод 120 кг “эм” зөөж өгч туслахыг нь отож хүлээсэн гэж үү гээд бодохоор Б.Шатарбалыг өрөвдөхөд хэцүү байв. Тээвэрлэж явсан хар тамхи нь тэр үеийнхээр 23 сая ам.долларын үнэд хүрсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Эцэст нь найман жил хоригдохоор болж, үүнээс гурван жил орчим ял эдлээд цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж байв. Ц.Мөнх-Оргилыг Гадаад хэргийн сайдаар ажиллах үед ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байсан Ганболд, эхнэр Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Энэ хэргээр эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн юм гэдэг. Ийм л “өв”-ийг “МГИМО”-ийн “толгойлогч” С.Батболд Ц.Мөнх-Оргилд, Д.Цогтбаатар үлдээж дээ.
Цаашилбал “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг дурдаж болно. “Стандарт” банкны өрийг Засгийн газартай тохироход зуучлаад байдаг Ocean Partners-тай Ц.Мөнх-Оргил ямар холбоотой вэ гэдгийг Монголын ард түмэн мэдэх ёстой. Учир нь энэ бол Монголын Засгийн газрыг ганцхан удаа, зөвхөн “Стандарт” банктай л зуучилсан хэрэг биш. Нидерландын Rabobank, Португалийн Banco Espirito Santo зэрэгтэй яг ийм гэрээ хийхэд зуучлагчаар нь мөнөөх л Ocean Partners байв. Энэ талаар http://baabar.mn-ээс дэлгэрүүлэн уншиж болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com