Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

 УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй. 2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна дөрвөн эвсэл, хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой болох дүр зураг ажиглагдаж байгаа юм. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшигчдийг онцолж байна. Энэ тойргийн хувьд сүүлийн 12 жил МАН ялалт байгуулсан, тэр ч утгаараа эрх баригчид хөл сайтай байх нь дамжиггүй. Гэсэн ч энэ бүхнийг үл тоон ардчиллын салхийг сэвэлзүүлэх үүрэг даалгаврыг Да.Ганболд тэргүүтэй гурвал өвөртөлсөн билээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 17 дугаар тойрогт найман нам эвслийн 17 нэр дэвшигч, бие даагч дөрөв, нийт 21 хүн нэр дэвшиж буй.
Үүнд:

АН
Да.Ганболд (АН-ын гишүүн)
Б.Баярмаа (АН-ын ҮБХ-ны гишүүн, Эрхзүйч)
Ч.Батцогт (Гавьяат хуульч Б.Чимид агсны хүү)

МАН
Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн)
Л.Энх-Амгалан (УИХ-ын гишүүн)
Л.Мөнхбаатар (УИХ-ын гишүүн)

Зөв хүн электорат эвсэл
Т.Ууганбаяр (хуульч)
Т.Туяа (эрхзүйч)

Та бидний эвсэл
Э.Магнайбаяр
Х.Бээжин
Ч.Базар

ЗОН олны нам
Ц.Ариунболд

Шинэ эвсэл
Ламжавын Доржпалам
Жамсран Оюунмаа

“Ард түмнээ хайрлая” нам
Л.Гүндалай

“Сахигтун Үндсэн хуулийн-19” эвсэл
Д.Ариунтуяа

“Үнэн ба зөв” нам
Э.Батхишиг

Бие даагч
Б.Болдбаатар
Д.Совд
Х.Батсайхан
М.Ганболд

Ардчиллын салхийг сэвэлзүүлэх нэр цэвэр, шинэ хүмүүс

Да.Ганболд:
Монголд ардчиллын салхи сэвэлзэж, эдийн засгийн бодлого ярьж эхлэх үеэр Да.Ганболд чухам уг асуудлын зүрх, тархи нь болж зүтгэсэн. Түүнд алдсан ч их бий, оносон ч их бий. Ерөнхий сайдад нэр дэвшиж, хэдэнтээ буцаагдаж, эдийн засгийн чанартай олон асуудлууд дээр муу нэр зүүсээр ирсэн. Гэвч Да.Ганболд ухардаггүй, чөлөөт зах зээлийн нийгэм хөгжүүлэх, эдийн засгаа тэлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчим ярьсаар ирсэн сонирхолтой, содон, нэг ассан дүр. Ийм дүр тогтсон өнгөтэй, сууриа сайтар бэлдсэн өөр хөрсөн дээр гэнэт гарч ирснээрээ онцлог юм.

Ч.Батцогт:
Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж монголчууд ярьдаг. Ч.Батцогт бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимидийн хүү юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд уугуул нутаг Хөвсгөл аймагтаа нэр дэвшихээр мандат өвөртөлсөн. “Чимид сан”-гийн тэргүүн тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Барилга инженерийн дээд сургууль, Монгол Улсын ТИС, КТМС болон АНУ-ын Нью-Хавений Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр цолтой. Тэрбээр эдүгээ “Соёмбо даатгал” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Ерөнхийдөө АН-ын сойж буй эрдэм мэдлэг бүхий хүмүүсийн нэгээр нэрлэгдэж буйгаараа онцлог.

Б.Баярмаа:
Хөвсгөл аймагт АН эмэгтэй квотоо өгдөг уламжлалтай. Өмнө нь Хөвсгөл аймгаас Ц.Оюунгэрэл УИХ-д сонгогдож, сайдаар томилогдон ажилласан. Тэр ажил хэрэгч, махруу байдлаараа нэг тийм чансаа тогтоогоод явсан. Тэгвэл Ц.Оюунгэрэлийн мандатын халааг Б.Баярмаа гэх эмэгтэй аваад байна. Тэрбээр Аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэсэн статустай. Түүнийг хоймор нутгийнхан “Хөвсгөл далайн эзэд” ТББ-аар нь илүү сайн мэддэг. Б.Баярмаа нь эгэл жирийн иргэдийн эрхийг хамгаалахын төлөө 1997 оноос хойш тэмцэж, шударга ёсыг тогтоохын төлөө эцэст нь хүртэл тууштай явж, айж эмээхгүй, хууль ёсны аргаар зоригтой тэмцэж, ялалт байгуулсаар ирсэн нэгэн юм.

МАН “ЖДҮ-чин”, “60 тэрбумчин”, “Үлмэдэх” гурвыг дахин илгээв

Ц.Даваасүрэн:
Түүнд 2016 оны үест ард түмэн айхтар хайртай байв. УИХ-д 2012-2016 онд суух хугацаандаа бие даагч гишүүний статусаар явсан тул үг хэл нь чөлөөтэй задгай байж, ард түмэнд дэмжигдэх нөхцөл нь бүрдсэн. Харин 2016 оны сонгуулийн өмнө сайдын суудал авах тохироотойгоор МАН-д элссэн гэгддэг, эдүгээ тэр Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байна. Мөн тэрбээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан 49 гишүүний нэг. Сонгогчид хэрсүү болсон цаг дор “алдарт популист” гэсэн автораар нутагтаа дахин нэр дэвшиж буй юм.

Л.Энх-Амгалан:
Нэг гүүр зассан ч түүндээ өөрийнхөө авторыг өлгөдөг Л.Энх-Амгалан гишүүн Хөвсгөлд хөл сайтай. 2012 оноос УИХ-д сууж буй тэрбээр MCS-ийн төлөөлөл, МАН доторх “60 тэрбум”-ын тал гэдгээрээ Ц.Даваасүрэнгээсээ ялгаатай. Тэд нэгэн үес таарамж муухан байсан ч эдүгээ гар барин, хамтдаа нэр дэвшиж байна. Мөн л тойргоо маш сайн усалсан гишүүдийн тоонд ордог, олон нийтэд сайн танигдсан гишүүдийн нэг.

Л.Мөнхбаатар:
Өнгөрсөн дөрвөн жил хамгийн чимээгүй байж, олны анхааралд өртөж чадаагүй гишүүдийн нэг бол Л.Мөнхбаатар. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд аз эз нь дийлж, намаасаа мандат өвөртөлж дөнгөсөн. Л.Мөнхбаатар аймагтаа “Хөвсгөлийн хөгжил сан”-гийн тэргүүний статустай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хууль зүйн яам, УБЕГ-т ажиллаж байсан намтартай нэгэн юм.

Том намуудтай санал хуваах тохироог хийсэн жижиг намаас нэр дэвшигчид

УИХ-ын сонгуульд ялалт байгуулах туйлын зорилгогүй ч том намуудтай тохироо хийж, санал хуваах зорилготой жижиг намын төлөөлөл нэр дэвшдэг нь нууц биш болсон. Тэдгээр жижиг намуудаас Л.Гүндалай, Э.Магнайбаяр, Х.Бээжин, Ч.Базар, Т.Ууганбаяр, Т.Туяа тэргүүтэй нэр дэвшигчид өрсөлдөж байгаа. Зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн жишгээр эдгээр 21 эрхмээс гурав нь УИХ-д суух мандат өвөртөлнө. Хөвсгөлчүүд шинэ салхи оруулж, Да.Ганболд тэргүүтэй өөр өнгүүдийг дэмжих үү, УИХ-ын гишүүдийн багт дахин итгэл үзүүлэх үү гэдэг нь удахгүй тодорхой болно.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com