Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нэргүйн Пунцагийг дэмжих ТАВАН шалтгаан

УИХ-ын сонгуулийн 16-р тойрогт АН-аас нэр дэвшигч Нэргүйн Пунцагийг дэмжих таван шалтгааныг танилцуулж байна.

НЭГ: Шинэ цагийн залуу улстөрч  

Нэргүйн Пунцаг нь Ховд аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн залууд тооцогдож байна. Ховд аймгийн уугуул нэгэн бөгөөд 2008, 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших санал ирж байв. Гэвч өөрийгөө арай “болоогүй” хэмээн голсоор өдий хүрч ирж. Харин энэ удаагийн сонгуульд зон олныхоо төлөөлөл болон орж ирж буй шинэ залуу улстөрч.

ХОЁР. Төрд ажилласан туршлагатай

Улс төр болон намдаа аль хэдийн өөрийн гэсэн орон зайг бий болгож, байр сууриа эзэлсэн нэгэн. Автотээврийн салбарт дарга хийж явсан зөв түүхтэй. Тээврийн салбарт арав гаруй жил ажилласан, Зам тээврийн сайдын зөвлөх (2012-2013), Авто тээврийн Үндэсний төвийн тэргүүн дэд захирал (2013-2016), Авто тээврийн газрын орлогч дарга (2008-2012)-аар ажиллаж байсан. Энэ салбарыг арван хуруу шигээ мэднэ.

ГУРАВ. Төрийн өмч, тендер, концесс, авлигатай холбогдоогүй, нэр цэвэр

Төрд ажиллах хугацаандаа хууль бус асуудалд нэр холбогдож байгаагүй. Төрийн тендер, концесс, авлигын асуудал, идэж уусан, хулгай хийсэн, луйвардсан, элдэв янзын хар түүхгүй. Мөр бүтэн нэгэн юм.

ДӨРӨВ. Нутагтаа хийсэн ажилтай

Нутгийнхныгаа сүүлийн 15 жил тойглон, боломж, бололцооныхоо хэрээр туслан яваа. Сонгууль дөхөхөөр гэнэт “Нутагтаа хүү нь ирлээ” гэсээр нэр дэвшдэг хүн цөөнгүй. Харин тэрбээр хэзээ ч нутгаа орхиогүй, түмэндээ тусалсаар өдийг хүрсэн сайн намтартай. Энэ ч оюутны төлбөр, тэр ч сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин, 17 малчин өрхөд шинэ гэр өгөх гэх мэтчилэн боломжийнхоо хэрээр тусламжийн гараа байнга сунгадаг.

ТАВ. Эгэл ард, иргэдийнхээ амьдрал, асуудлыг ойлгоно

Үйлчилгээний ажилчдын ажлын орчин нөхцөл, цалин тааруу. Үүнийг л олж харж нутагтаа “Хүнлэг үйлстэн” үйлчилгээний ажилчдын холбоог байгуулсан. Түүнээс өмнө үйлчлэгч, үйлчилгээний ажилтнуудын эрх ашгийн төлөө дуугардаг нэг ч холбоо Монголд байгаагүй. Монгол Улс өнгөтэй, өөдтэй, өөдлөн дэвжиж буйд үйлчилгээний ажилчдын гавьяа асар их. Гэтэл бүхий л нийгмийн үед Монгол Улс үйлчилгээний ажилчдаа тордож, тойглоогүй, гаргуунд үлдээж явсаар өдий хүрсэн. Харин Н.Пунцаг “Хүнлэг үйлстэн”-г байгуулснаас хойш мэдэгдэхүйц өөрчлөлт, ахиц гарсныг салбарынхан нь дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, онцолдог. Эгэл ард, иргэдийн төлөөлөл болж амьдрал ахуйнх нь асуудлыг ойлгохын дээдээр ойлгоно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com