Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
З.Нарантуяа: Иргэдийн саналыг Үндсэн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр тусгах байх гэж найдаж байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар суурьтай байгааг нь тодрууллаа.

 

-Үндсэн хуулийг хэлэлцэхэд хаалттай санал хураах зарчмаар явна гэсэн заалт уг хуулийн төсөлд тусгасан байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн заалтуудыг нэг бүрчлэн авч үзвэл ярих хэлэх зүйл их бий. Үүний нэг нь Үндсэн хуульд ил санал хурааж хууль батлах ёстой заалтыг хэрэв гишүүд олонхоороо дэмжвэл нууцаар санал хурааж болно гэсэн заалт орсон байгаа. Би үүнийг эсэргүүцэж байгаа. Монгол Улсын нийгмийн харилцааг зохицуулдаг гол хууль бол Үндсэн хууль. Нөгөө талаас Монгол хүний эрхийг хамгаалсан хууль. Тэгэхээр Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийг хаалттай санал хурааж болохгүй. Ард иргэдээс нууж хаах шаардлага байхгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад энэ талаар өөрийн байр сууриа дахин илэрхийлнэ. Ардчилсан намын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн эхний хэлэлцүүлэгт оролцоогүй. Гэвч хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт нь УИХ-ын гишүүний хувьд орж зүйл заалт бүр дээр байр сууриа илэрхийлж, саналаа гаргана.

-Улсын нууцтай холбоотой асуудлаар санал нууцаар хураадаг. Үүнээс бусад тохиолдолд ил санал хураана гэж Үндсэн хуульд заасан. Тэгэхээр УИХ-ын гишүүд хүсэх юм бол нууцаар санал хураадаг болох нь ээ дээ?
-УИХ-ын гишүүдийн олонх нь энэ асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл нууцаар санал хурааж болно гэсэн заалт бий. Харин ямар асуудал гэдгийг нь тодорхой болгох ёстой. Өнөөдөр олонх маань нууя гэсэн асуудлаа нууцын тэмдэг дараад л явж байгаа. Олон зүйл дээр ийм асуудал гарсан. Тухайлбал, олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийг шалгасан асуудал байна. Бонд, Хөгжлийн банкийг шалгасан асуудлыг ил гаргаад ярих гэхэд өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр бол нууцын тэмдэг тавьчхаад байгаа юм. Тэгэхээр нууц тэмдгийн дор өөрсдийн асуудлаа хаацайлах магадлал бий.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж буй байдал нь хууль зөрчсөн гэж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах агуулга нь маш чухал. Гэхдээ Үндсэн хуулийг ямар журмаар хэлэлцэх вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Ингэж байж хууль зөрчихгүйгээр хуулиа хэлэлцэн батлах учиртай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан, эхний хэлэлцүүлэг явуулж буй байдал нь хууль зөрчсөн. Үндсэн хуулийг бусад хуулиас ялгаатайгаар хэлэлцэж байж нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Ийм учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж баталсан. Гэтэл уг хуулийг мөрдөлгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Иймд Ардчилсан намын зүгээс процессын хувьд алдаагүй болгож дахин өргөн бариач ээ л гэж байгаа юм.


-Ардчилсан нам болон улс төрийн бусад намтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар зөвшилцөж байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?
-Зөвшилцөх асуудал үнэн хэрэгтээ болоогүй. Тулган шаардалт л байгаа юм. УИХ-д суудалтай намтай зөвшилцөхгүй байгаа МАН УИХ-д суудалгүй намуудыг бүр тоохгүй байна шүү дээ. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олонхоор хүч түрээд хийнэ гэвэл нэлээд эрсдэл дагуулна гэж бодож байна.


-Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаа. Саналыг нь тусгана гэсэн. Тэгэхээр саналыг нь тусгах болов уу?
-Ямартай ч найдаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулж хэлэлцүүлээд санал авах болсон нь зөв. Би Завхан аймагт ажиллаж уг төслийг ард түмнээр хэлэлцүүлэхээрх явлаа. Иргэдээс авсан саналыг тусгаад мөн улс төрийн намууд, Ерөнхийлөгчийн гаргаж буй саналыг тусгаж хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх байх гэж найдаж байна.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com