Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Х.АЛТАНХУЯГ: ЖДҮ-ИЙН ХУЛГАЙЧ НАР ДАХИАД Л ХУЛГАЙГАА ХИЙНЭ, БИТГИЙ ДАХИН СОНГО

“Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Ш.Алтанхуяг ЖДҮ-тэй нэр холбогдсон нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Манай ТББ-аас МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, хөдөө орон нутаг болоод нийслэлийн есөн дүүргээр явж иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсоод, “ЖДҮ”-чин гишүүдээ битгий нэр дэвшүүлээч иргэдийнхээ илгээлт болох шаардлагыг албан ёсоор хүргүүлсэн. Бид нэлээн удаан хүлээлээ. Гэвч бидний шаардлага биеллээ олсонгүй. Уг нь МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ”-ээс зээл авсан иргэдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ өөрөө албан ёсоор зарлаж байсан. Гэтэл МАН нийт 46 “ЖДҮ”-чдийнхээ 70 гаруй хувь нь буюу 30 “ЖДҮ”-чингээ нэр дэвшүүлсэн байна. Тиймээс ард түмэн МАН-ын 30 “ЖДҮ”-чинг бүү сонгоорой. Нэг тойрогт 10 гаруй нэр дэвшигчид буюу өөр сонголт хангалттай байгаа. Тэдгээр нэр дэвшигч дунд мэдлэг боловсролтой улс орноо аваад явчих сайхан залуус олон байна. Тиймээс 30 “ЖДҮ”-чинг л  бүү сонго. Энэ бол та бүхний гарт байгаа эрх. Энэ боломжоо ашиглаач гэж уриалж байна. ЖДҮ-ээс хулгай хийсэн энэ хулгайч нар дахиад л хулгайгаа хийнэ. Эдгээр “ЖДҮ”-чдэд дахин хулгай хийх боломж бүү олго. Цэг тавих хэрэгтэй байна. Хэрвээ “ЖДҮ”-чид дахиад сонгогдчихвол ийм буруу жишиг тогтох болно. Ард түмний боломжийг хулгайлсан ч дахиад л ард түмэн биднийг сонгодог гэх болно” хэмээн уриаллаа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com